Бэлэн гоймон идсэний дараа таны биед ямар зүйл тохиолддог вэ? Эрүүл мэндээ боддог хүн бүр залхууралгүй уншаарай!

1

Бэлэн гоймонг хүний биед тийм ч хортой нөлөөгүй гэж урьд өмнө нь бид боддог байсан байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл бэлэн гоймон идсэнээс болж, бидний эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсэж байна гэж боддоггүй байсан. Гэхдээ бэлтгэж идэхэд хурдан, амар хялбар учраас бид хоол хийхийн оронд бэлэн гоймон идэхийг илүүд үзсээр өнөөдрийг хүрсэн нь үнэн.

Бид та бүхэнд бэлэн гоймон идэж, хоол боловсруулах эрхтэн үүнийг боловсруулсны дараа бие организмд хэрхэн нөлөөлдөг болон ямар хор уршигтай болохыг судалгаан дээр үндэслэн хүргэхээр уг мэдээллийг бэлдлээ.

Нэг суудал дээрээ та өдөрт авах ёстой содны хэмжээг тэр даруйдаа авна

Бэлэн гоймон давстай, нүүрс устай байдаг бөгөөд эдгээрийг зохих хэмжээнд хэрэглэсэн нөхцөлд боловсруулахад асуудалгүй байдаг. Хэрэв та зөвхөн нэг хоолноос өдрийн хэрэгцээний содны хэрэглээгээ бүгдийг нь авах юм бол, энэ нь цаашид хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэхэд хүргэнэ.

Мөн бэлэн гоймон найрлагандаа хангалттай хэмжээний шим тэжээл болох витамин, ширхэглэг болон эрдэс бодис зэргийг агуулдаггүй.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Бэлэн гоймон идэх үед та илүү их усыг биедээ хуримтлуулна

Бэлэн гоймон идсэний дараа танд гэдэс хийгээр дүүрэх мэдрэмж төрөхөөс гадна залхуу чинь хүрэх болно. Энэ бол бэлэн гоймон идэх үед таны биед илүү их ус хуримтлагдсантай холбоотой.

Мөн та түр зуурын хугацаанд жин нэмэх боломжтой.

© Depositphotos.com

 

Бэлэн гоймон таны ходоодонд удаан хугацаагаар оршино

Энэ төрлийн гоймон хагас боловсруулсан байдаг учир, ходоодонд удаан хугацаагаар байдаг.

Таны ходоодонд бэлэн гоймон бусад төрлийн гоймонтой харьцуулахад хэр удаан байх боломжтой талаар бид доктор Kuo-той ярилцсан болно. Ердийн гоймон хоол боловсруулах эрхтэн боловсруулсны дараа ходоодонд 2 гаруй цаг байдаг бол, бэлэн гоймон энэ хугацаанд дөнгөж хүний биед шингэж, эхэлж байдаг талаар эмч хэлсэн юм.

© Depositphotos.com

 

Таны өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ

Эрүүл мэндэд асуудал учрах нь илүү их нэмэгдэнэ.

Судалгаагаар 7 хоногт доод тал нь 2 ширхэг бэлэн гоймон иддэг эмэгтэйчүүдэд энэ төрлийн эрсдэл илүү их бий болох магадлалтайг олж тогтоожээ. Тэдгээр эрүүл мэндийн асуудалд чихрийн шижин болон зүрхний өвчин багтана.

Бэлэн гоймонд агуулагддаг “MSG” хэмээх нэмэлт найрлага нь мөн таны толгойг өвтгөх, дотор муухайрахад хүргэдэг байна.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Таны нүдний хараа бүрэлзэх магадлалтай

Энэ төрлийн хоолыг удаан хугацаанд хадгалах зорилгоор хийдэг бөгөөд энэ нь найрлагандаа хортой нэмэлт бодисуудыг агуулдаг гэсэн үг юм.

Тэдгээр хортой бодисуудын нэг нь хүний биед аюултай нөлөө үзүүлдэг. Хэрэв таны нүдний хараа бүрэлзээд эхэлбэл, та хэтэрхий их бэлэн гоймон идсэнтэй холбоотой байж мэднэ.

© Shutterstock.com

 

Доторх ууттай амтлагчных нь оронд хүнсний ногоо болон эрүүл орцуудыг ашиглаарай

Бэлэн гоймонг хэрэглэж болох нэг арга зам нь энэ хоолыг илүү эрүүл болгох бөгөөд үүний тулд та өөрөө амтлах хэрэгтэй.

Ингэснээр та содын хэмжээг хянах боломжтойгоос гадна, дээр нь ширхэглэг болон уураг нэмж болно гэсэн үг. Ингэснээр “MSG” агуулсан сөрөг нөлөөтэй амтлагчийг хэрэглэж, түүнийг хоол боловсруулах эрхтэн боловсруулахаас үүдэлтэй эрүүл мэндэд асуудал үүсгэхгүй байх давуу талтай.

© Depositphotos.com, © Shutterstock.com

 

Эрүүл хоол үргэлж бэлэн гоймонгоос дээр сонголт байх болно

Бэлэн гоймон идэх нь зарим талаараа таны эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэдий тийм боловч, тогтмол хэрэглэх нь эрүүл мэндийг асуудалд оруулна. Иймд хэрэглээгээ хязгаарлаж, оронд нь аль болох эрүүл хоол идэж байх хэрэгтэй.

Бэлэн гоймон амттай, бэлтгэхэд хурдан бас амар хялбар. Гэвч эрүүл хоол биш гэдгийг санаж явахад хэзээ ч буруудахгүй.

© Depositphotos.com, © Shutterstock.com

Та бэлэн гоймонд дуртай юу? Их хэмжээгээр иддэг үү? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Дигваранз Чука

    Дигваранз Чука

    2020/11/28 at 14:17

    Отгонбаатарын Ууганэрдэнэ

  2. Sarantsetseg Batmunkh

    Sarantsetseg Batmunkh

    2020/11/28 at 14:48

    Ankhbayr Dorjpurev

  3. Зочин

    2020/11/30 at 20:31

    hha

  4. Зочин

    2023/10/12 at 23:42

    Алуурчид бэлэн гоймонгийн амтлагчинд хор хийдэг юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *