Ердөө 6,5 жилийн дотор хүүхдүүд ямар хурдан өсч, өөрчлөгдөж байгааг харуулах 9 зураг

0

Хүмүүс хүүхэд байх үеийнхээ зургийг хараад юу гэж тайлбарлах бол? Та хүүхэд үеийнхээ дүр төрхийг үүрд мөнх ой санамждаа хадгална гэж боддог ч жил өнгөрөх тусам хадгалаастай байсан дүр зураг бүдгэрсээр л байх болно. Азаар орчин үеийн амьдралын хэв маягийн ачаар бид энэ талаар санаа зовох хэрэггүй болсон юм. Харин Новосибирскийн гэрэл зурагчин Никита Хнунин хүүхдүүдийн хөрөг зургийг хар цагаан байдлаар авч хадгалсан бөгөөд тэднийг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглахаар шийджээ.

Тэрээр хамгийн эхэнд төрсөн дүүгийнхээ бага сургуулийн сүүлийн жилүүдийг гэрэл зургийн хальсанд мөнхлөхөөр шийдсэн байна. Ингээд тэрээр дүүгийнхээ хөрөг зургийг авсны дараа сургуулийн зургийн цомогт зориулж түүний ангийн хүүхдүүдийн зургийг ч мөн ижил байдлаар авч хадгалжээ. Тухайн үед хүүхдүүд 5-р ангиа төгсөж байв.

Ингээд уламжлал болсон сүүлчийн хонхны баяр буюу ахлах сургуулиа төгсөх жил нь тэрээр өөрт хадгалсан зургуудаа авчирч тэдгээр хүүхдүүдийн өнгөрсөн 6 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг харахын тулд яг ижил байдлаар зургийг нь дахин дарахаар шийджээ. Ингээд тэрээр яг ижил хүмүүсийн өмнө болон одоо хэмээх харьцуулсан зургийг яг ижил өнцгөөс дарсан байна.

Энэ бол зурагчны бага дүү

etojiviefoto

Зурагчин хэлэхдээ “Би 2016 онд дүүгийнхээ сургуулиа төгсөж байх үеийг баримтжуулан үлдээхээр түүний зургийг авахаар шийдсэн юм. Гэтэл зарим нэг танил царай харагдаж би тэдгээр хүүхдүүдийг таньсан бөгөөд тэдний өсвөр насны зургийг 2009 онд дарж байснаа санаж тэдний өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийг авахаар шийдсэн. Тухайн үед аль хэдийн 6,5 жил өнгөрчихсөн байв. Хүмүүс бүгд л өөрчлөгддөг. Харин тэр өөрчлөлтийг харуулах нь миний зорилго байсан юм” гэжээ.

etojiviefoto
etojiviefoto

“Энэ бол цаг хугацаа хэр хурдан өнгөрдгийг харуулсан тод томруун жишээ юм. Хэдийгээр бид огт өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг ч цаг хугацааг зогсоох боломжгүй шүү дээ. Тийм учраас аль болох олон зураг даруулж, он цагийг мөнхлөн үлдээж байх хэрэгтэй”

etojiviefoto
etojiviefoto

Энэ хооронд түүний дүү их сургуулиа хэдийн төгссөн бөгөөд энэ зургуудыг дахин шинэчлэх цаг болсон байж ч болох юм. Та өөрийн бага байх үеийн зургийг одоогийн зурагтайгаа харьцуулж үзэж байсан уу?

etojiviefoto
etojiviefoto
etojiviefoto
etojiviefoto
6
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *