BMW компани түүхэндээ анх удаагаа өөрсдийн логонд эрс өөрчлөлт хийжээ. Тэд минималист хэв маягийг сонгосон байна

0

Германы аювтомашин үйлдвэрлэгч BMW компани домог болсон логондоо эрс өөрчлөлт хийхээр шийджээ. Үүсэн бий болсон цагаасаа хойш хийсэн дизайны эрс өөрчлөлт гэж хэлж болно. Бүхэл бүтэн 103 жил шүү дээ!

BMW компанийн ажилтнууд минимализмтай тулахаар шийдэж. Дэлхий дахинаа танигдсан логогоо шууд утгаар нь өнгөгүй болгосон байна. Шинэ логог BMW i4 цахилгаан машины танилцуулгын үеэр үзүүлсэн бөгөөд интернет хэрэглэгчид өөрсдийн сэтгэгдлээ янз бүрээр илэрхийлсээр байгаа юм. Гэхдээ ихэнхдээ сөрөг сэтгэгдэл түлхүү харагдана.

BMW-ийн өмнөх лого (мартсан хэн нэгэнд сануулах гэж)

 

Харин одоогийн шинэ лого ингэж харагдана. 2020 оны 3 дугаар сараас эхлэн

 

Хэрвээ танд юу ч өөрчлөгдөөгүй юм шиг харагдаж байвал харьцуулж хараарай. Угтаа бол нэг л лого, гэхдээ нэвт харагддаг – ялгаа нь тэр

 

 

Одоо логоны гаднах тойрог нь нэвт харагддаг болсон, тиймээс машиныхаа өнгөтэй дүйцнэ гэсэн үг.

Шинэ логог бодитоор хэрхэн харагдаж байгааг үнэлэхэд бид арай болоогүй байна, яагаад гэвэл одоогийн байдлаар BMW-ийн i4 загварын цахилгааны машины ганц л загвар дээр тавигдсан. Илүү хурц өнгөтэй машин дээр лого харин илүү гоёмсог харагдах болов уу гэж бид бодож байна.

 

Компанийн зуун жилийн түүхэнд логондоо хийгдсэн 6 дахь өөрчлөлт юм

Үүнээс харахад сүүлчийн хувилбар нь илүү мэдэгдэхүйц өөрчлөлт болжээ.

15
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *