Коронавирус 2 төрөл болж мутацид ордог бөгөөд нэг нь нөгөөгөө бодвол илүү их хор хөнөөлтэй, хүчтэй вирус болохыг олж тогтоожээ!

0

Хятадын эрдэмтэд эдгээр 2 төрлийг “L” болон “S” хэмээн нэрлэж байна.

Бээжин болон Шанхайн судлаач нар үхлийн аюултай коронавирусыг (COVID-19) 2 төрөл болж, мутацид ордгийг олж илрүүлжээ. 103 удаагийн сорил дээр үндэслэж, ийм үр дүнд хүрсэн бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас хойш хүмүүс эдгээр 2 төрлийн вирусээр халдварласан гэж ойлгож болох аж.

Албан ёсны судалгаанаас харахад өвчтөнүүдийн ойролцоогоор 70% нь “L” буюу илүү хүчтэй, хор хөнөөлтэй вирусын халдвар авсан байна. Үлдсэн 30% нь “S” буюу түгээмэл илрэх ханиадтай ойролцоо вирусын халдвар авчээ.

 

“Геномын өгөгдөл, өвчний тархалтын өгөгдөл болон коронавирусын халдвар авсан өвчтөнүүдийн клиник шинж тэмдгүүдийн диаграм бүртгэлийг нэгтгэн нарийвчилсан судалгаа хийхэд дээрх олж илрүүлсэн мэдээллийг хөшүүрэг болгон ашиглах боломжтой.” гэж Хятадын эрдэмтэд хэлжээ.

Судлаачдын үзэж буйгаар “L” төрлийн вирус илүү хурдацтай тархдаг бөгөөд өнгөрсөн оны 12-р сараас хойш Уханьд халдвар богино хугацаанд тархсан нь үүнтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Гэсэн хэдий ч “L” төрлийн вирус өмнөх үетэй харьцуулахад одоо харьцангуй багасч байгаа гэдэг дээр эрдэмтэд санал нэгтэй байгаа аж. Учир нь ихэнх улс орнууд вирусын халдварын эсрэг хүчтэй урьдчилан сэргийлэлт хийгээд эхэлсэн байна.

Нөгөөтэйгүүр эрдэмтдийн хэлснээр “S” төрлийн вирус түгээмэл илэрч байгаа бөгөөд энэ вирусын халдварыг авч эмчлэгдсэн өвчтөнүүд эргээд халдвар авах эрсдэлтэй байгаа гэнэ.

Судлаачид Хятадаас гадна бусад улс оронд өмнөх халдвар авсан тохиолдлууд “мутаци болон байгалийн сонголтоос үүдэлтэй байсан” гэж тайлбарлажээ.

Судалгааг Бээжингийн Пекин Их сургууль болон Шанхайн Их сургуулиудад тус тусад нь хийсэн бөгөөд үр дүнг Хятадын Шинжлэх Ухааны Академийн сэтгүүл дээр нийтэлсэн байна.

 

 

Судлаачид судалгаанд ашигласан өгөгдөл “маш хязгаарлагдмал” хэвээр байгаа бөгөөд өвчний тархалт, мутаци эсвэл вирусын хувьслын талаар илүү сайн ойлголттой болохын тулд “илүү их хэмжээний дата” бүхий судалгааг хийх шаардлагатай байгааг анхааруулжээ.

Эрдэмтэд уг нээлтийг ДЭМБ-ын зүгээс дэлхий даяар уг вирусын халдвараар өвчилсөн хүний тоо 93,000-д хүрч, 3100 хүн нас барсан талаар мэдээлсний дараа хийсэн байна. Дээрх тоонуудын дийлэнх нь Хятадтай холбоотой. Түүнчлэн вирус АНУ, Герман, Өмнөд Солонгос, Итали болон Иран зэрэг улс орнуудад хүчтэй тархаад байгаа аж.

ДЭМБ-ын зүгээс коронавирусын халдвар дэлхийн 70 гаруй улс оронд тархаад байгаа талаар онцолжээ. Вирусын халдвар тархахгүй байх боломжтой нэг ч улс орон байхгүй талаар мөн анхааруулсан байна.

The Telegraph / Twitter

 

Уг мэдээтэй холбоотой бичлэг үзэх:

4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ариун Тунгалаг

    Ариун Тунгалаг

    2020/03/08 at 11:50

    ѳѳѳ заваарссан ядаргаатай хог вэ

  2. Tsetsegmaa Ravjaa

    Tsetsegmaa Ravjaa

    2020/03/08 at 16:35

    тэтгээд s нь халдвар атаархдаг ч үхэлд хүргэдэгүй гэсэн үгүү

  3. Тэнгэрийн Соогий

    Тэнгэрийн Соогий

    2020/03/09 at 12:33

    Яадагийн яадашийн хэтэрхии их хувирвал өөрөө үхнэ энэ муу вирус

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *