Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск

0

1. Алое вератай маск

Алоетой маскийг хэрэглэхийн тулд та энэ ургамлын навчийг 2 долоо хоногийн өмнө тасдаж авсан байх ёстой. Тэгээд үүнийгээ хэрэглэх хүртлээ хөргөгчинд хадгална. Нэг хөгшрөлтийн эсрэг масканд , таньд навчнаас авсан нэг амны халбага алое шүүс, нэг цайны халбага сайн чанарын оливын тос, нэг цайны халбага нүүрний тос хэрэгтэй. Эдгээрийг бүгдийг нь сайтар холиод усанд хийж халаана. Нүүрэндээ түрхээд 10 минут байлгасны дараа цэвэр усаар угаана. Таны нүүрэн дээр байсан олон жижиг үрчлээнүүд бүдгэрч таны арьс зөөлөн болохыг та мэдрэх болно.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 1

2. Сүүн маск

Өдөр тутам та энэ маскийг хэрэглэснээр таны үрчлээг багасгах болно. Маскыг бэлтгэхдээ 2 цайны халбага сүүг өндөгний шартай хольж хутгаад барьцалдуулхын тулд 1 амны халбага гурил хийнэ. Маскаа нүүрэндээ түрхээд хорин минут орчим байлгана. Цэвэрлэхдээ тасалгааны температурт байсан усанд нэг халбага нимбэгний шүүс хийгээд цэвэрлэвэл илүү үр дүнтэй. Ядарч гундсан, хуурайшсан мөн үрчлээтэй арьсанд хэрэглэснээр зөөлрүүлж чийгшүүлэх үйлчилгээг үзүүлнэ.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 2

3. Зөгийн бал, өндөгний шартай маск

Энэхүү маск нь өвлийн улиралд нэн тохиромжтой. Бэлтгэхдээ, нэг цайны халбага зөөлрүүлсэн маслыг өндөгний шартай хольж сайтар хутгана. Үүн дээрээ нэг цайны халбага зөгийн бал, нухаж зөөлрүүлсэн улаан алимыг нэмнэ. Бүгдийг нь сайтар хутгаад нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 20 минутын дараа чийглэж норгосон хөвөнгөөр зөөлөн арчиж авна. Үр дүнд нь таны үрчлээ багасч арьсны тань өнгө сэргэнэ.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 3

4. Будаа ба өндөгний шараар хийсэн маск

Азийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд энэхүү гэрийн нөхцөлд хийх боломжтой маскийг хэрэглэх дуртай байдаг. Үүнийг бэлтгэхдээ нэг аяга будааг угаагаад хоёрны нэгтэй нь тэнцэх усыг хийнэ. Үүнийгээ хонуулаад, өглөө босоод болгох хэрэгтэй. Маскаа бэлтгэхдээ будааныхаа зөвхөн орой хэсгийг нь ашиглана. Хөрсөн будаан дээрээ өндөгний шараа нэмээд нүүрэндээ түрхээд 20 минут байлгана. Таны арьс тэр дороо л толигор өнгөлөг болохыг та мэдрэх болно.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 4

5. Буудайн маск

Амуу буудайн маск бэлтгэхийн тулд, таньд брюсель байцаа мөн зарим өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд хэрэг болох болно. Тараг, муудсан тос, сүү, эсвэл гашилсан сүүг хэрэглэж болно. Брюсель байцаагаа угаагаад холигчинд хийнэ, дээрээс нь сонгосон бүтээгдэхүүнээ хийгээд нийлүүлээд холино. Нүүрэндээ түрхээд 15-20 минутын дараа угаана. Таны арьс илүү уян хатан болж, үрчлээнүүд хэсэг хугацааны дараа арилна.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 5

6. Өндөгний цагаанаар хийх маск

Энэхүү маск нь арьс чангаруулах үйлчилгээтэй. Өндөгний цагааныг ,нэг цайны халбага сүү ба зөгийн балтай холино. Нүүрэндээ түрхээд 15 минут байлгасны дараа угааж үр дүнг нь мэдрээрэй. Үрчлээнүүд тань мэдэгдэхүйц багасч, арьс цайрах ба таны нүүрний өнгө сэргэх болно.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 6

7. Исгэгчний маск

Үүнийг бэлтгэхдээ нэг цайны халбага нүүрний тосыг жижиг халбага исгэгчтэй холино. Үүн дээрээ нэг цайны халбага зөгийн бал болон оливийн тосыг нэмж хийнэ. Зуурмагаа сайтар холиод халуун усанд бага зэрэг халаасны дараа, хөргөөд нүүрэндээ түрхэнэ. 10 минутын дараа угаахад үр дүн нь таны урмыг хугалахгүй шүү. Арьс тань улам залуужиж сэргэсэн байгааг та мэдрэх болно.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 7

8. Оливийн тос, улаан лоолийн маск

Улаан лооль нь залуужуулах үйлчилгээгээрээ алдартай. Оливийн тос ч мөн адил таны арьсанд маш хэрэгтэй зүйл учраас эдгээрийн нэгдэл нь гайхалтай үр дүн үзүүлнэ гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Үүнийг бэлтгэхийн тулд улаан лоолийнхоо хальсийг аваад оливийн тостой холино.Нүүрэндээ түрхээд 10 минутын дараа хүйтэн усаар угаана. Үр дүнд нь таны үрчлээ арилж, арьс тань зөөлөн булбарай болно.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 8

9. Нүүрний тос ба гүзээлзгэнэтэй маск

Гүзээлзгэнэ жимсэнд байгалийн хүчил ба витаминууд агуулагддаг учраас гүзээлзгэнэтэй маск нь цайруулах үйлчилгээтэй. Үрчлээний эсрэг масканд 10 ширхэг буталсан гүзээлзгэнийг нэг өндөгний цагаантай хутгаад нэг халбага тостой хольж нүүрэндээ түрхэнэ. 10-15 минутын дараа угаана.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 9

10. Интоор, зөгийн бал, лемонтой маск

Энэхүү маск нь арьс чангаруулах, нүхжилт багасгах үйлчилгээтэй. Үүнийг бэлтгэхдээ тал аяга буталсан интоор, нэг цайны халбага шингэн зөгийн бал мөн нэг цайны халбага лемоны шүүс хэрэглэнэ. 20 минут байлгаад, усаар угаана.

Хөгшрөлтийн эсрэг шилдэг 10 маск 10

30
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Анхааруулга

    2015/04/30 at 10:06

    Сэтгэгдэл *Сайн байна уу. Бид таныг үндсэн ажил бизнесээ эрхлэхийн зэрэгцээ боломжийн нэмэлт ашиг орлого тасралтгүй олох, амьдрал ахуйдаа нэмэр болох, цаашид хөгжин дэвших ажлын байрны санал тавьж байна.
    Аливаа бизнесийг шинээр эхлэхэд бизнес санаагаа олох, тухайн зах зээлд нэвтрэх, эхлэлийн нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах, ажлын байртай болох, түрээслэх, олон янзын зөвшөөрөл, дүгнэлтүүд гаргуулж авах зэрэг шат дараалсан олон асуудлууд нь шинээр бизнес эрхлэх гэсэн хэнийг ч болов буцаж, няцахад хүргэж байдаг билээ.
    Тэгвэл бид дээрх бүх асуудал, бэрхшээлүүдийг бүрэн цогцоор нь шийдсэн тул та хүсвэл санаанд оромгүй бага хөрөнгө оруулалтаар шинэ, давхар бизнес эрхэлж, байнгын нэмэлт орлого олох ажил хийж болохоор байна. Жич: 94448429 утсаар холбогдож ирж уулзана уу.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *