Үсээ хэрхэн цөөхөн угаахын зэрэгцээ сайхан харагдах вэ? Мэргэжилтнүүдийн үс арчилгааны шалгарсан 9 арга

3

Өглөө сэрэхэд л цэвэрхэн үс, бас олон цагаар толины өмнө зогсолгүй үсээ засах – энэ бол эмэгтэй хүн болгоны мөрөөдөл мөн биз дээ? Зарим нэг эмэгтэйчүүд үсний ариун цэврийг хэтрүүлээд байх шиг – өдөр болгон угаах юм. Гадагшаа гарах тоолондоо үсэндээ маш их цаг зарцуулах бүсгүйчүүд ч цөөнгүй.

Үсээ яаж цөөхөн угаахын зэрэгцээ бусдад таатай харагдах вэ? Та бүхэндээ мэргэжилтнүүдээр шалгарсан үс арчилгааны аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

 

Цэвэрхэн үстэй байх арга

1. Зөөлөн ус

Гоожуурын хатуулаг ихтэй ус үсийг хурдан бохирдоход хүргэдэг. Үсээ удаан хугацаанд гялалзсан байлгахыг хүсэж байгаа бол буцалсан эсвэл шүүсэн усаар үсээ угааж заншаарай. Мөн ус 38-40 хэмтэй байхыг анхаарна уу.

 

2. Үс арчилгааг хөнгөвчлөх

Хэт их арчилгаа нь үс хурдан бохирдоход хүргэнэ: тусгайлсан тос, шүршигч бодисыг хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Долоо хоногтоо нэгээс илүүгүй удаа үсэндээ тос түрхэнэ, харин шүршигч бодисыг маш бага хэмжээгээр зөвхөн шаардлагатай үед л цацна.

 

3. Үс ороох бодисыг хязгаарла

Үсээ удаан хугацаагаар өнгөлөг харагдуулахыг хүсэж байгаа бол үсний угт элдэв бодис хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үснийхээ үзүүрт багахан мусс түрхэж болох юм.

 

4. SLS-гүй шампунь

SLS эсвэл сульфатын агууламжтай шампунь тэр болгон тохироод байдаггүй. Арьс хуурайшуулж илүү хурдан бохирдоход хүргэдэг. Тийм учраас SLS-ийн агууламжгүй шампунь хэрэглэхийг зөвлөж байна. Хэдий бага хөөсөрдөг ч гэлээ зөв хэрэглэж чадвал бохирдлыг сайн арилгадаг шампунь юм.

 

5. Үс арчилгааг маш бага хэмээр хийнэ

Үсний сэнс, индүүний халуун хэм үсэнд сөрөг нөлөө үзүүлдэг: хэт өндөр хэм нь тосны ялгаруулалтыг идэвхжүүлдэг байна. Тиймээс үс арчилгааны хэрэгслийг 150 хэм хүртэл байлгах хэрэгтэй.

 

6. Хуйхны пилинг

Хуйхны үхэжсэн арьсыг гуужуулуулахаас гадна үсний бохирдлыг гүн цэвэрлэж чаддаг. Хуйхны пилинг – урт үстэй бүсгүйчүүдэд нэн тохиромжтой бөгөөд үсийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

 

7. Цагаан хэрэгслээ солих

Унтаж байх хугацаанд таны үс цэвэрхэн цагаан хэрэгсэл дээр байвал үс тань удаан хугацаанд цэвэрхэнээрээ байж чадна. Дэрний уутаа долоо хоногтоо нэг удаа угааж сольж байгаарай.

 

8. Толгойн чимэглэл

Халуун, хүйтэн цаг агаарт толгойн чимэглэлийг хэтрүүлэх хэрэггүй. Хэмийн огцом өөрчлөлтөд (халуун, хүйтэнд) хуйх өөрийн хамгаалах арга хэмжээ авахад хүргэнэ: себум гэх бодис нэмэлтээр ялагруулдаг. Үр дагаварт нь – үсний уг тослогтож үзүүр нь салаалах ажээ.

 

9. Самнах

Үсээ байнга самнах нь үсний байдалд муугаар нөлөөлнө. Үсний тослогийн булчирхай идэвхжиж үс илүү тослогтож бохирдоно. Тиймээс үсээ бага самнах, мөн хуруу гараараа үсээ оролдохгүй байхыг зөвлөж байна. Самаар самнахын оронд самтай хавчаар ашиглахыг мэргэжилтнүүд санал болгожээ.

 

10. Өөрийн гараар хуурай шампунь бэлтгэх

Бохир үсийг хуурай шампуниар цэвэрлэж болно. Гэрийн нөхцөлд хуурай шампунь бэлдэх боломжтой бөгөөд үнийн хувьд ч өндөр биш. Танд ¼ аяга эрдэнэ шиш эсвэл төмсний крахмал болон 1 х.х хүнсний сод хэрэгтэй.

Орцуудыг сайтар холиод тал цайны халбагаар хуйхандаа түрхэнэ. Дараа нь самнаарай.

Та үсээ тогтмол угаадаг уу? Магадгүй та үс арчилгааны өөр шилдэг аргуудыг мэддэг байж болно, бидэнтэй сэтгэгдэл хэсгээр туршлагаа хуваалцаарай.

9
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *