Алхаагаар нь тухайн хүний эрүүл мэндэд асуудал байгаа эсэхийг тодорхойлж болно

2

Алхаа – зохион байгуулахад амаргүй “удирдах уналт”: алхам тутамд мэдрэлийн систем, үе мөч, булчин шөрмөс өөрийн мэдэлгүй оролцоно. Алхаагаар нь хүнийг тодорхойлж болно гэсэн домог ч явдаг.

Гэхдээ хүний алхаагаар үнэхээр өвчнийг хэлж болохыг эрдэмтэд баталж байна.

Чухам ямар алхаа эрүүл мэндийн асуудлыг илэрхийлж байна вэ? Таны найз нөхөд эсвэл ойр дотны хүмүүсээс эдгээр алхаагаар алхаж байвал эмчид үзүүлэхийг зөвлөөрэй.

1. Богино алхаа

Боломжит шалтгаан: гуя эсвэл өвдөгний асуудал. Бид урагшаа алхахад өвдөг бүрэн тэнийх ёстой. Хэрвээ хөлөө тэнийлгэхэд хүндрэлтэй байвал – үе мөчний согог байгааг илтгэнэ. Үр дүн нь – жижигхэн ойрхон алхана.

Ингэж алхаж байгаа хүнд өвдөг болон ташааны үе мөчөө эмчид үзүүлэхийг зөвлөөрэй. Хэрвээ цаг тухайд нь эмчид үзүүлж эмчилгээ хийлгэхгүй бол бэлхүүс орчмоор өвчин нэмэгдэж нурууны өвчтэй болно.

 

2. Доголох

Боломжит шалтгаан: өвдөгний артрит. Хөл дээрээ ачаалал авч чадахгүй, далий мурий гишгэнэ. Заримдаа тэнцвэрээ алдана, бас өвдөг “түгжигдэнэ”.

Маш аюултай: өвдөг тохиромжгүй үед “гацах” эрсдэлтэй, унаж бэртэл гэмтэл авах нь их. Доголж байгаа бол өвдгөө заавал үзүүлнэ.

 

3. Хөшүүн гар

Боломжит шалтгаан: нурууны өвчин. Бид баруун хөлөө урагш тавихад булчин тэнцвэрээ олохын тулд булчингийн зохицуулалтаар зүүн гар урагш болно. Энэ зарчим алхаа тутамд ажиллана.

Хэрвээ гарын хөдөлгөөн бага бөгөөд хөшүүн байвал – нурууны асуудалтай буюу нурууны үеүд өвчилсөн байх магадлал өндөр. Энэ тохиолдолд мэдрэл эсвэл ортопед эмчид хандан үзүүлэх шаардлагатай.

 

4. Алгадах

Боломжит шалтгаан: склероз, мэдрэлийн өвчлөл, булчингийн асуудлууд. Газар дээр жигд зогсохын оронд хөл огцом тавигдана, итгэлгүй, алгадсан байдлаар.

Энэ алхааны шалтгаан: булчин сулрах, чангарсан мэдрэл, нурууны асуудлууд ажээ.

 

5. Савчих

Боломжит шалтгаан: толгойн бэртэл гэмтэл. Хүн тэнцвэрээ авч чадахгүй алхаж байхдаа гуйваад байвал – согтууруулах төрлийн ундаа уужээ гэж яаран дүгнэх хэрэггүй. Энэ нь бэртэл гэмтэлтэй холбоотой байж болно. Толгой нь эргэж байгаа учраас тэнцвэрээ олоход амаргүй байгаа.

 

6. Нугасны хурд

Боломжит шалтгаан: депресс. Депресстэй хүнийг хараад тодорхойлж болно: толгойн хөндлөн хөдөлгөөн, богино, удаан алхаа, бас гар нь удаан хөдөлдөг. Хэрвээ таны танил гуниж байгаа бол та заавал туслаарай: цуг алхаж байхдаа алхааг нь хурдлуулахыг хичээ. Алхааны хурдаар бид сэтгэл санааг нь өөрчилж чадна.

 

7. Пуржинтэй мэт

Боломжит шалтгаан: хөлийн хатуурсан булчин. Алхаа нь яг л пуржинтэй огцом мэт харагдана: байнга өндөр өсгийтэй туфль өмсдөг эмэгтэйчүүдийн булчингийн сунгалт үгүй болдог. Эрчүүд ч мөн адил. Хэрвээ булчингаа сунгаж байхгүй бол хөлийн ул эсвэл өвдөгний хөдөлгөөнд өөрчлөлт ордог байна.

 

Бонус: хэдий хэр хурдан алхана төдий чинээ урт насална

Эрдэмтэд 65-аас дээш настай 34,485 хүнд туршилт хийжээ: хурдан алхсан нь илүү урт насалж байв. Алхааны хурд нь 1,2 м/с-ээс дээш гарсан хүмүүс нь бусдаасаа илүү урт насалж байгааг судалгаагаар баталсан байна. Эрч хүчтэй алхаа таны амьдралыг уртасгана.

Алхаа нь маш олон хүчин зүйлээс шалтгаална, тэр дундаа нийгмийн соёл маш их байр суурь эзэлнэ. Таны амьдарч байгаа газар хэр их алхдаг вэ, удаан уу, хурдан уу?

6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. й

    2024/01/14 at 23:12

    йй

  2. алтан

    2024/01/14 at 23:12

    гоё

  3. altan

    2024/01/14 at 23:13

    mm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *