Энэ жил төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг төсөвтөө буцжээ

0

Энэ жил төсөл нь байхгүйгээс 800 тэрбум төгрөг төсөвтөө буцжээ2012 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ тамгаа авсан 84 мянган аж ахуй нэгжийн  дөч  хүртлэх хувь нь  буюу 20 мянга гаруй нь үүд хаалгаа барьж, үйл ажлаа зогсоожээ.  Чухам яагаад чөлөөт эдийн засгийн гараан дээрээс зэрэг гарсан ийм олон арван мянган хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд үүдээ барьсан гол шалтгаан нь  хийх ажлаа нарийн төлөвлөж, төслийн хэмжээнд боловсруулж чадаагүйтэй холбоотой. Судалгаа шинжилгээ, төлөвлөлт хийлгүй, сэтгэл хөдлөл, багцаа баримжаагаар бизнес эхлүүлэх нь ийн дампуурахад хүргэдэг байна.  Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 10,20 тэр ч бүү хэл тавиас зуун жилээр хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байж сая ажлаа эхлэдэг учир ихэнхи нь амжилт олдог гэнэ. Иймд өнөөдөр Монгол хүн бүр, аж ахуй нэгж байгууллага болгон, улсын хувийн гэлтгүй төсөл боловсруулж сурах зайлшгүй нөхцөл бий болжээ.Манай улсын хэмжээнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд төсөл нь байхгүйгээс  улмаас нийт 800 орчим тэрбум төгрөг төсөвт буцсан байх жишээтэй. Хэрэв та төсөл бичиж боловсруулж мэддэг байсан бол энэ их мөнгөнөөс авах боломж бүрэн байсан гэсэн үг.  Засгийн газраас жижиг дунд бизнесийг нээлттэй  дэмжих болсон ч тэнцэх төсөл ховор байна.  Тиймээс удирдлагын академийн төслийн багийн ахлагч дэд профессор, доктор Г.Жаргал “Төсөл нь байвал төгрөг нь байна” сэдвээр энэ сарын 23-ны бямба гаригийн 14:00 цагт   Монголын хүүхдийн ордоны их танхимд ганцхан удаа лекц унших аж. Уг лекц төсөл бичих, хэрхэн санхүүжүүлэх арга ухааныг заахаас гадна төсөл нь байвал төгрөгийг хаанаас ч босгож болохыг хэлж өгнө гэнэ. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *