Марафон гүйлтийн тамирчид эрүүл мэндээрээ гайхагдана, магадгүй спортын бусад төрлийн тамирчдаас ч илүү эрүүл байхыг үгүйсгэхгүй. Харин “Чен ах” гэдэг хочтой тамирчин амьдралын эрүүл хэв маягийн талаар өөрийн гэсэн онцгой үзэл бодолтой бололтой. 50 настай Чен саяхан Зяньдөд зохион байгуулагдсан Синьанзяны марафон гүйлтэд тaмхиа ар араас нь угсруулан татаж оролцжээ, өөрөөр хэлбэл 42 километрийн турш гэсэн үг юм.
Тaмхичин-гүйлтийн тамирчны гэрэл зураг хятадын сошиал сүлжээгээр тарсан ба марафон зохион байгуулагчид Чений 1500 оролцогчдоос 574 дүгээр байранд орж ирсэн гэрчилгээг ч байрлуулсан байна. Марафоны зайг тэрээр 3:28:45 минутад туулсан нь муугүй үзүүлэлт ажээ.
Канадын Running Magazine сэтгүүлд дурдсаныг харвал хятад эрийн тaмхитай гүйж байгаа анхны тохиолдол нь энэ биш гэнэ. Тэрээр 2018 онд Гуанжоуд, 2019 онд Сямэньд зохион байгуулагдсан марафон гүйлтийн үеэр мөн замын турш тaмхиа татжээ. 2018 онд Чен 3:36, харин 2019 онд марафоныг 3:32 цагаар дуусгасан байна.
Мөн Чер холын замын марафонуудад ч оролцдог болохыг баталсан нотолгоо интернэтээр цацагдах болсон. Эдгээрийн нэг нь 50 км зайнд, нөгөө нь 12 цаг үргэлжилдэг тэмцээн байна. Чен 2017 онд Ханжоуд зохион байгуулагдсан тэмцээнээс хойш тамирчдын дунд “тaмхичин ах” гэдгээрээ алдартай болсон юм.
Хачирхалтай тамирчныг сошиал сүлжээ хэрэглэгчид янз бүрээр л хүлээн авч байна. Хэн нэгэн түүний чадварыг магтаж байхад нөгөө нь муу үлгэр дуурайлал хэмээжээ.
“Миний баатар байна. Түүний тaмхи татаж байгааг хар л даа” гэж нэгэн Instagram хэрэглэгч бичсэн байгаа юм.
“Төсөөл дөө, түүний араас өөрийгөө гүйж байна гээд” гэсэн сэтгэгдэл ч харагдана.
“Дээд зэргийн бүтээмж гэдэг чинь л энэ дээ” гэж даажигнасан хүн ч байна.
Одоогийн байдлаар марафон гүйлтийн тамирчид тэмцээний үеэр тaмхи татаж болохгүй гэсэн хориг байдаггүй ажээ.
Уншигч таны хувьд “тaмхичин ах”-ын талаар ямар бодолтой байна даа?
Burjee Bataa
2022/11/17 at 18:52
busad humuust hecuu bishu?!
Enkhbayar Sarangerel
2022/11/17 at 19:11
хужаа санаа хаха арын хэд бол дуус дуус кккк
Otgonbaatar Amarbaysgalan
2022/11/17 at 19:22
Zavaan nowsh ve xaxa
Delgerjargal Dorjgochoo
2022/11/17 at 19:47
Тэгээд ямар хандлагаар үүнийг бичсэн юм бол. Яа гээд бгаан.
Batdelger Bvdragchaa
2022/11/17 at 20:38
Har tamhi hereglesen yumu
Dunai Delgerzaya
2022/11/18 at 00:07
Хужаа болж тарсөн бол би монголд хаан