Хамтад нь хэрэглэвэл таны эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүнүүд

2

Бидний өдөр тутам хэрэглэх дуртай хэд хэдэн хүнс нь хамтдаа, хосолсон нөхцөлд эрүүл мэндэд хортой гэдгийг бид мэддэггүй.

Сайхан сүүний коктейлийн тухай ярихад танд хамгийн түрүүнд сүү, гадил санаанд ордог байх. Салатны хувьд  өргөст хэмх, улаан лооль хамгийн түрүүнд хэрэглэдэг. Эдгээр хослол нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох учир өөрчлөх цаг болжээ. Эдгээр хослолууд таны хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг нь бараг нотлогдсон зүйл шүү.

Сүү болон гадил

Бараг л ганц минутад бэлэн болдог их амархан хоол. Блендер дотор хэдэн гадил, сүү хийгээд л болоо. Энэхүү сүү, гадилын коктейл нь бараг л энергийн ундаа буюу сэргээш болдог билээ.

Хоол судлаачдын үзэж байгаагаар амттай, чихэрлэг жимсийг бусад хүнснээс тусад нь хэрэглэж байх ёстой гэнэ. Ийм жимс нь сахар ихээр агуулдаг учир боловсруулахад арай илүү их цаг хэрэгтэй болдог байна.

Сүүн бүтээгдэхүүн болон хан боргоцой

Хан боргоцой нь сүүний хүчил болдог фермент агуулдаг. Тиймээс ийм хослолоос татгалзах хэрэгтэй ба энэ нь таны ходоодыг түлж, хямруулж болно. Тиймээс хан боргоцойг мартаж чавга, чангаанз, тоор хэрэглээрэй.

Пиво болон самар

Хүн болгон пивийг самартай хамт хэрэглэх дуртай байдаг билээ. Гэтэл энэ алдартай хослол маань таны ходоодонд муу нөлөөтэй байна. Самар нь ихэвчлэн давстай байдаг бөгөөд давс нь биеэс усыг хөөх ба дээр нь пиво нэмэхээр байдлыг улам л хүндрүүлдэг.

Төмс болон мах

Стейк, шарсан төмс эсвэл нухсан төмс зэрэг хосолсон хоол хүнсний өмнө удаан тэсэж чадахгүй байх. Гэтэл бидний хоол боловсруулах систем нь иймэрхүү хослолыг боловсруулж бараг чадахгүй байх нь.

Бидний ходоод төмс болон хүчиллэг шингэнд байх цардуул зэргийг шингээхийн тулд алкалойд бүхий шингэн ялгаруулдаг. Эдгээр шингэн нь түлэх, хий үүсгэх, ходоодны шархтай ч болгож болно. Тиймээс төмсний оронд ногоон өнгөтэй ногоо ихээр хэрэглээрэй.

Гоймон болон махан хоол

Паста нь цардуулаар баялаг хүнс. Ходоод амилиз, питалин зэрэг бодис ялгаруулан пастаг сахар болгодог байна. Энэ сахар нь махны уурагтай нийлээд сахарын өвчин үүсгэх нэгэн химийн нэгдэл бий болгодог байна. Тиймээс та гоймонг зөвхөн ногооны сүмстэй идэж байх хэрэгтэй.

Лооль болон өргөст хэмх

Энэ бол салатанд тань хамгийн хэрэгтэй хоёр хүнс гэж та бодож байгаа байх. Лооль болон өргөст хэмх нь таны биеийн бодисын солилцооны хурд, биохимийн замд нөлөөлнө. Мөн энэ хослол хаван, гэдэс дүүрэх, хэт их кальци хуримтлуулах зэрэг сөрөг үр дагавартай билээ.

Сэндвич болон кофе

Энэ нь ажлын байран дахь хамгийн их дэлгэрсэн хөнгөн зууш . Тийм боловч энэ нь эрүүл мэндэд сайн тохирох зүйл биш юм. Талх нь нүүрс-ус агуулах ба энэ нь бяслагийн кальцийг боловсруулахад саад болдог. Дээр нь кофе нэмэхээр… Хамгийн муу хослол юм шүү.

10
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oonoo Dashnyam

    Oonoo Dashnyam

    2018/03/14 at 12:06

    Tgd yah yostoi yum beeeeee

  2. Munguu Munguu

    Munguu Munguu

    2018/03/14 at 15:32

    Ihevchlen hamt hergeldeg buteegdehuunuud bnshdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *