Зурхайн ямар ордод төрсөн хүүхэд илүү авьяаслаг, оюуны өндөр чадамжтай байдаг вэ?

2

Бүх л эцэг эхчүүд хүүхдээрээ омогшиж, бахархахыг хүсдэг – ухаалаг, чадвартай, шинэ зүйлийг тэр дорхноо сурч чаддаг болон аливаа зүйлийг эргэцүүлэх, шийдвэр гаргах оюуны чадамжтай гэх мэт. Мөн элдэв янзын ааш авир гаргадаггүйгээс гадна гэрийн даалгавраа шаардлага тавиулалгүй хийдэг байхыг эцэг эхчүүд хүүхдээсээ хүсдэг нь нууц биш. Хүүхэд үнэхээр ийм байвал гайхалтай биш гэж үү?

Oksana Shufrych / Shutterstock.com

Тэгвэл зарим хүүхдүүд эцэг эхчүүдийн хүссэн шиг байж чаддаг. Энэ чадвар нь тэдний ямар зурхайн ордод төрснөөс шууд хамаардаг байна. Охины ордод төрсөн хүүхдүүд гарцаагүй шилдгүүд байдаг!

Roman Samborskyi / Shutterstock.com

Намрын улиралд хорвоод мэндэлсэн хүүхдүүд дүн шинжилгээ хийх чадвартай болон оюуны өндөр чадамжтай байдаг. Тэдний авьяас чадвар нь Буд гараг охины ордыг ивээлдээ байлгадагтай салшгүй холбоотой. Энэ ордод төрсөн хүүхдүүд бусад хүүхдүүдтэй харьцуулахад эрт бичиж, уншиж бас тоолж сурдаг. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг маш амархан сурдаг гэсэн үг.

Evgeny Atamanenko / Shutterstock.com

Охины ордын хүүхдүүд бүх зүйлийг сонирхдог. Энэ нь тэдэнд туршлага хуримтлуулж, мэдлэг, мэдээлэл хуримтлуулахад нь тус болдог. Ийм учраас охины ордод төрсөн хүмүүсээс ирээдүйн эрдэмтэн, судлаачид бий болох нь бий.

YanLev / Shutterstock.com

Мэдээж хэрэг энэ ордод төрсөн хүүхдүүдэд сөрөг хандлага бас бий. Гэхдээ эцэг эх нь зөв хүмүүжүүлж чадвал сөрөг хандлагаа хүртэл өөрийнхөө давуу тал болгон ашиглах боломж охины ордын хүүхдүүдэд байдаг.

Эцэг эхийн талаар ярихад, ирээдүй нь гэрэл гэгээтэй болон авьяаслаг хүүхдүүд онцгой хосуудад заяадаг. Жишээ нь, төгс төгөлдрийг эрхэмлэгч жинлүүр болон хөдөлмөрч матар, эрч хүчтэй хилэнц болон хүчирхэг хонь, түшигтэй үхэр болон сэтгэл хөдлөл ихтэй загас, өглөгч арслан болон оюун ухаан нь өндөр хөгжсөн нум гэх мэт.

Subbotina Anna / Shutterstock.com

Хэдий тийм боловч ямар зурхайн ордод төрснөөс үл хамаарч та дараах зүйлд анхаарлаа хандуулах ёстой: хэрэв эцэг эхчүүд хүүхдийн хөгжих үйл явцад цаг зав зарцуулахгүй байвал ямар ч зурхайн ордод төрсөн байлаа гээд мундаг нэгэн болж чадахгүй шүү!

33
ГоёГоё
16
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *