Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд 

0

Өөрийн хайрттайгаа цуг дэлхийн хамгийн сайхан наран шарлагын газар амрахыг мөрөөддөг л биз дээ? Бизнес ангиллын хос тасалбар авахад бэлэн байгаа ч хаашаа очиж амрахаа шийдээгүй байна уу? Нар, далай, элс, шүхэр тэгээд таны хайртай хүн байхад л танд хангалттай бол энэ мэдээлэл танд зориулагджээ.

10. Биарриц – Гранд-Плаж наран шарлагын газар, Франц

Биарриц – Францын баруун өмнөд хэсэгт орших наран шарлагын газар Францчуудын дунд ч, жуулчдын дунд ч алдартай. Тансаг зэрэглэлд тооцогдох олон зочид буудал, ресторан болон нарын шарлагын газрууд үйл ажиллагаа явуулдаг. Парис эсвэл Бордо хотоос галт тэргээр очихоос гадна орон нутгийн онгоцны буудал ч ажиллана.

Гранд-Плаж бол Биаррицийн хамгийн шилдэг наран шарлагын газар. Наран шарлагын газар жаргах хүсэлтэй хосуудад илүү тохирсон, мөн хоёр казино болон шөнийн амьдралыг зугаатай өнгөрүүлэх газрууд их бий.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  1

9. Бонди-Бич – Австрали

Сидней хотоос холгүй орших энэ наран шарлагын газар Австралийн аялах ёстой газруудын нэг мөн билээ. Хэрвээ та гүйдэг бол 8 дугаар сард аялангаа гүйлтийн тэмцээнд ч оролцож болно.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  2

8. Ангра-дус-Рейс – Коста-Верде, Бразили

Коста-Вердэ гэдэг нь “ногоон эрэг” гэсэн утгатай бөгөөд Атлантын далайн нэгэн эрэгт үнэхээр зохисон нэр юм. Хайртай хүнтэйгээ жаргахад тохирсон газар гэж хэлж болно, усанд шумбаж, сэлж, наранд шарж, эсвэл зүгээр дэмий хэвтэж ч болно.

Эргийн орчим Сан-Пауло болон Рио-де-Жанейро хотын хооронд олон зочид буудал бий. Ангра-дус-Рейс (“хааны хоолой” гэсэн утгатай) – тунгалаг цэвэр ус, диваажин мэт наран шарлагын газартай.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  3

7. Матира наран шарлагын газар – Бора-Бора, Таити

Бора-Бора арал нь Францын Полинезийн нэг хэсэг, Номхон далайд оршдог. Эргэн тойрон жижиг арлаас бүрдэнэ – амар амгалангийн эх орон гэж хэлж болох бөгөөд өнцөг булан бүртээ байгалийн үзэсгэлэнт газруудтай. Арлын оршин суугчид ердөө 9000. Гол орлого – аялал жуучлал.

Сноркелинг болон дайвинг – жуулчдын хичээллэх дуртай спортын төрөл. Арал дээр нийтийн унаа гэж байхгүй тул машин эсвэл унадаг дугуй түрээсээр авахаас өөр аргагүй.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  4

6. Ла-Диг наран шарлагын газар, Сейшел

Энэтхэгийн далайн Өмнөд Африкийн ойролцоо орших 115 бүлэг арлуудыг Сейшел гэнэ. Ла-Диг бол эдгээр арлуудаас хэмжээгээр гуравт орно.

Онгон байгалийн сайхныг мэдэрч, шүрэн арлаар зугаалахад хосуудад тохирсон газар. Хэрвээ хосууд хоёулаа шумбадаг бол арлын усан доорх гоо үзэсгэлэнг цугтаа мэдрэх болно. Ла-Дигт онгоцны буудал байхгүй, усан онгоцоор Виктори арал дээр бууна. Арал дээрээ унадаг дугуйгаар явбал хамаагүй дээр шүү.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  5

5. Мальдивийн БНУ

Мальдив бол өөрийн наран шарлагын газраараа алдартай. Нийслэл Мале нь жуулчдыг ресторан, зах, усан спортоор өөрийн эрхгүй татна.

Мальдив – олон арлаас бүтсэн учраас юуны түрүүнд Малег зориорой, дараа нь дуртай арал руугаа зугаалаарай. Малед дээд зэрэглэлийн зочид буудал, спа, наран шарлагын газрууд бий.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  6

4. Бэ-Лон – Сен-Мартен

Сен-Мартен арлын хамгийн сайхан наран шарлагын газар бол Бэ-Лон, мөнхийн дулаан газар. Намуухан орчин, ус нь дайвинг болон сноркелингт тохирсон. “Урт наран шарлагын газар” гэсэн утгатай энэхүү газар үнэхээр нэрэндээ тохирсон, бүтэн өдөржингөө эргийн дагуу зугаалахад ч таатай.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  7

3. Ко-Пхи-Пхи-Дон арал – Тайланд

Пхи-Пхи арлаас та байгалийн үзэсгэлэнг утгаар нь мэдэрнэ. Уг арал маш цөөхөн хүн амтай, ердөө 3000 хүн оршин суудаг. Харамсалтай нь 2004 оны цунамигаар ихэнх байгалийн үзэсгэлэнт газрууд эвдэрсэн ч, одоо сэргэж эхлээд байгаа юм. Пхукет арлаас усан онгоцоор уг аралд ирж болно. Пхи-Пхи арал өөрөө тайван газар ч заримдаа жуулчдын урсгалд даруулдаг. Жилийн дөрвөн улирлын алинд нь ч жуулчдыг уйдаахгүй тийм газар юм.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  8

2. Фолегандрос – Грек

Грекийн өмнөд хэсэгт орших жижиг арал дээр 1000 гаруй хүн оршин сууна. Энэ ч утгаараа байгалийн үзэсгэлэнт газрууд унаган төрхөө өдий болтол алдаагүй байж болох юм. Арлын төв хэсэг Хора хадан хошуун дээр байрлах тул автомашины замтай.

Үйлчилгээ сайтай, цонхоороо байгалийн сайхныг биширч болох олон зочид буудалтай. Наран шарлагын газрууд танд ая тухыг мэдрүүлэх тул та хайртай хүнтэйгээ хоёулхнаа булагнахыг хүсвэл Фолегандросыг зориорой.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  9

1. Тенерифе – Канарын арлууд

Хэрвээ та түм түжигнэж, бум бужигнасан газар амрах хүсэлтэй бол Испанийн энэхүү арлыг зориорой. Канарын арлуудын хамгийн томд тооцогдох Тенерифе арал 900,000 орчим оршин суугчтай, жилд 5 сая гаруй жуулчид амардаг байна.

Арал дээр онгоцоор эсвэл нийтийн унаагаар ч ирж болно. Ирсэн жуулчид уйдна гэж байхгүй. Хэрвээ хосууд намуухан газар хүний хөлөөс зайтай байхыг хүсвэл тийм газар олдож л таарна.

Дэлхийн хамгийн гайхамшигтай наран шарлагын газрууд  10

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *