Бидний биед дутагдаж байдаг 5 хэрэгтэй бодис болон тэдгээрийг хаанаас олж авах тухай

5

Орчин үеийн амьдралын хэмнэлээс шалтгаалан стресс, буруу хооллолт зэрэг нь биед хэрэгтэй олон чухал микро элементийн дутагдалд хүргэдэг байна. Гэтэл тэр нь биеийн үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал үүрэгтэй билээ. Энэ удаа хүний биед ихэнхдээ дутагдаж байдаг витамины тухай, түүнийг агуулдаг хүнсийг  танилцуулах болно.

Ямар витамин чухам юунд хэрэгтэй, түүний дутагдал нь юунд хүргэж болох тухай:

1.

Калийн дутагдлын гол шалтгаан нь: тэнцвэргүй хооллолт, хүнсэндээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн байнга хэрэглэдэг болон стресст ордог зэрэг юм.

Өдрийн боломжит хэмжээ нь: 3-5 г

Хаанаас авах: 100 г курагид 1,1 г, 100 гр жигнэсэн төмсөнд 0,5 г, 100 г буйцаанд ойролцоогоор 0,5 г байна.

 

2.

Эслэг болон ширхэглэгийн дутагдлын шалтгаан нь: бид үргэлж л яарч явах ба байнга шахам явдал дундаа юм идсэн болдог. Гэтэл энэ явдал дунд идэх хүнс нь маш энгийн нүүрс-ус байх ба бас сахар, цагаан гурил их хэмжээгээр байдаг. Бас эслэг хэт их хэрэглэх нь аюултай бөгөөд хэтэрсэн нөхцөлд гэдэс дүүрэх зовлон бий болдог байна.

Өдрийн хэмжээ: 21-38 гр өдөрт

Хаанаас авах: 100 г бөөрөлзгөнөд 7 г, 100 г савхан вандуйд 25 г, 100 г киноад 5 г байна.

 

3.

Кальцийн дутагдлын шалтгаан нь: тэнцвэргүй хооллолт, биеэс кальци хөөх их хэмжээний кофеин юм.

Өдрийн хэмжээ: 1-1,2 г

Хаанаас авах: 100 г брокколид 0,5 г, 100 г бүйлсэд 0,2 г байна.

 

4.

Д витамин дутагдах гол шалтгаан нь стресс, буруу хооллолт, нар дутагдах явдал юм.

Өдрийн хэмжээ: 10-20 мкг

Хаанаас авах: 100 г яргай загаст 9 мкг, 100 г нөөшилсөн тун загаст 5,9 мкг агуулна.

 

5.

Төмөр дутагдах гол шалтгаан нь хооллолт бөгөөд бидний бие организм энэ элементийг өөрөө боловсруулж чадахгүй зөвхөн хоол хүнсээр авдаг байна. Мөн бид өдөр болгон хүндрэх явцдаа энэ элементийг алддаг ба эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеэр бас алдана.

Өдрийн хэмжээ: 18 мг эмэгтэй хүн, 8 мг эрэгтэй хүн

Хаанаас авах: 100 г хясаанд 7 мг төмөр, 100 г үхрийн мах 2,6 мг, 100 г тахианы элэг 17 мг төмөр агуулна.

59
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *