Нэгэн эр үеэлдээ шинэ жилийн бэлэг авч өгөөд түүнийг санаандгүй баян болгожээ. Гэтэл эхнэр нь яасан гэж санана?

0

Нөгөө эрийн эхнэр энэ явдалд үнэхээр сэтгэл дундуур үлдсэн юм. Reddit сайт дээр нэгэн хэрэглэгч дараах түүхийг хуваалцжээ. Тэр Зул сарын баяраар үеэлдээ бэлэглэхээр 5 доллараар сугалаа худалдаж авчээ. Тэд Зул сарын баяр болгоноор бие биедээ 10 доллараас хэтрэхгүй үнэтэй бэлэг солилцож заншсан. Энэ дүрмийг гэр бүлийнхээ хүрээнд ч мөрддөг уламжлалтай.

Нөгөө эр ер нь л гэр бүлийнхээ бүх гишүүдэд сугалаа худалдаж авч өгдөг байсан ч 50 доллараас илүү гарах сугалааны тохирол хэзээ ч таарч байгаагүй ажээ.

Гэтэл энэ жил түүний бэлэглэсэн сугалаа үеэлд нь олз омог авчирсан нь баяр дээр баяр болжээ. 23 настай азтай үеэл нь баярласандаа болоод баахан хашхирч, түүний ээж нь ч мөн баярласандаа болоод нулимсаа барьж чадсангүй. Гэр бүлийн сайхан баяр. Баяр хөөр болж байтал бэлэг бэлэглэгч уг үйл явдлын үеэр гэрээс сэмээрхэн гарсан эхнэрээсээ ийм мессеж хүлээн авчээ: “Машин руугаа хүрээд ир”.

samechas.com

Эхнэр нь азын сугалааг үеэлээсээ авч нийт шагналын тодорхой хэсгийг л түүнд өгнө гэж хэл хэмээн нөхөртөө тулгажээ. Бэлэг бэлэглэсэн эр ч эсэргүүцэж, өөрсдийгөө хангалттай мөнгөтэй улс гэж хэлж үзжээ. Үеэл нь дөнгөж коллежоо төгссөн залуу, сургалтын төлбөрөө арайхийн төлж дуусгасан болохоор тэдний гэр бүлд илүү хувь нэмэр болно гэж тайлбарласан байна.

iphones.ru

Үхэр шиг зөрүүд эхнэр нь ч бууж өгсөнгүй, азын сугалааг олж ир гэж шаардсаар, эцэстээ нөхөртэйгөө ч дуугарахаа больсон юм гэнэ. Ингээд ёстой “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг шиг нөгөө эр интернет хэрэглэгчдээс зөвлөгөө авахын хүсэж өөрт тохиолдсон түүхээсээ хуваалцсан нь энэ. Мэдээж интернет хэрэглэгчид нөгөө эрийг зөв зүйл хийсэн, харин эхнэрийг нь “шуналтай авгай” гэж дүгнэжээ…

Өөрөө яваад тэр азын сугалаагаа худалдаж авна л биз…

13
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *