440 килограмм жинтэй “Пакистаны Халк” хочит үлэмж биетэй эр өөртөө тохирох онцгой эхнэрээ хайж байна

0

Пакистан улсын иргэн 27 настай Арбаб Хизер Хайат одоогийн байдлаар 300 бүсгүйд зүрх сэтгэлээ өгөхөөс татгалзаад байна. Түүний хэлснээр тэд бүгд өөрт нь тохирохгүй ажээ. Түүнд гэргий болох эмэгтэйд тавих хэд хэдэн шаардлага байгаа юм. Шаардлагууд нь бүгд этгээд онцгой. Тавьсан шаардлагаасаа болоод Арбаб Хизер Хайат одоо болтол орь ганцаар явна.

Пакистан улсын иргэн Арбаб Хизер Хайат гэрлэх бодолтой байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Тэр хайртай бүсгүйнхээ эрэлд гарсан, гэхдээ түүнд тавих хэд хэдэн шаардлага бий. Төрсөн нутагтаа тэр Арбаб жинхэнэ хүчтэнд тооцогддог бөгөөд пауэрлифтингийн хэд хэдэн удаагийн уралдаан тэмцээнд оролцжээ. Арбаб Хизер Хайат эх орондоо үнэхээр алдартай, гэхдээ тэр одоо болтол хайртай бүсгүйтэйгээ учраагүй л явна.

dailymail.co.uk

Бүсгүйчүүд байхгүй гэж бас хэлж болохгүй юм. “Халк”-ын өөрийнх нь хэлснээр тэр одоогийн байдлаар 300 орчим бүсгүйд зүрх, сэтгэлээ нээхээс татгалзжээ. Тэд бүгд хүчтэнд тохирсонгүй, учир нь бүсгүйчүүд хэтэрхий жижигхэн байсан юм. Та одоо л учрыг нь ойлгосон байх, түүний тавьсан шаардлага – биеийн жин. Хүчтэн өөрөө 440 килограмм, ийм жинг даах эмэгтэй мэдээж ховор.

dailymail.co.uk

Арбаб Хизер Хайат насны хань болох эмэгтэйгээ нэг зуу гаруй килограмм жинтэй, 190 см-ээс дээш өндөртэй байх ёстой гэж үзэж байна. Турьхан бүсгүйг дарж алaхаасаа айж байна гэжээ.

dailymail.co.uk

“Аав, ээж хоёр маань намайг гэрлээсэй гэж хүсэж байгаа. Тэд ачаа хармаар байна гээд, даанч би өөртөө тохирох эмэгтэйтэй учраагүй л явна. Надад “хүнд жингийн” эмэгтэй хэрэгтэй, хайртай хүнээ би бэртээж гэмтээхийг хүсэхгүй байна. Надтай суухыг хүссэн бүсгүйчүүд бүгд хэтэрхий туранхай байсан” гэж DailyMail-д өгсөн ярилцлагадаа Арбаб Хизер Хайат ярьжээ.

Хүчтэний ирээдүйн эхнэр бас хоол сайн хийж чаддаг байх ёстой гэнэ. Яагаад гэвэл Арбаб өглөөний цайндаа 30 ширхэг өндөг иддэг. Үүнээс гадна өдөрт гурав гаруй килограмм мах, хэд хэдэн сав будаа иднэ. Өдрийн хоолны дараа таван литр сүү уудаг гэнэ.

dailymail.co.uk

Пакистан залуу өөрийгөө эрүүл мэндийн асуудалгүй гэж үздэг. Яагаад гэвэл тэрээр өөрийгөө дэлхийн хамгийн хүчтэй хүн гэж боддог байна.

34
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *