Үс хагтах нөхцлийг бүрдүүлдэг бидний өдөр тутамдаа хийдэг 13 буруу зуршил

0

Үс хагтах үед таны авч буй арга хэмжээ байдлыг улам бүр дордуулаад байна уу? Үсээ тогтмол угаахгүй байх, үсээ хэрхэн самнах зэрэг олон хүчин зүйлсээс үйдэлтэйгээр үс хурдан хагтах явдал гардаг ажээ. Манай сайт уншигч танд үс хагтах шалтгаан болж байдаг, бидний үргэлж хийж дадсан 13 буруу зуршлыг танилцуулж байна.

1. Үсээ угааж буй давтамж тань хэт ойр эсвэл хэт хол байх

© depositphotos.com

Үс угаах давтамж тань хэт хол байгаа тохиолдолд арьсны халим хуйханд хуримтлагдаж, хүний биеэс ялгарах дулаантай сүлэлдэн хагтах тун таатай орчныг бүрдүүлдэг байна. Харин хэт ойр давтамжтай угаасан тохиолдолд хуйхны тослогийг үгүй хийж, хагтах нөхцөл үүсдэг аж. Иймээс мэргэжилтнүүд 2-3 өдөрт нэг удаа үсээ угааж байхыг зөвлөдөг байна.

 

2. Ангижруулагч хэрэглэхгүй байх

© depositphotos.com © depositphotos.com

Үс угаасны дараа үсний халим, хуйханд хуримлагдсан бохирдол зэрэг зүйлс үгүй болдог. Иймээс үсний халимыг сэргээхийн тулд заавал ангижруулагч хэрэглэж хэвшээрэй. Учир нь ангижруулагч өөртөө үсэнд хэрэгцээт шим тэжээл, амин дэмүүд агуулж байдаг бөгөөд таны үсийг хуурайших, гэмтэх зэргээс хамгаалж, өнгөлөг гэрэлтсэн үсийг бэлэглэх болно.

 

3. Үсний мөөгөнцөрт хэт мэдрэмтгий байх

© depositphotos.com © depositphotos.com

Хаг нь malasezzia гэх нэгэн төрлийн мөөгөнцөр хэт үржсэнээс үүдэлтэй үүсдэг. Хүн бүрийн арьсанд энэ төрлийн мөөгөнцөр байх боловч хэт тослог хуйханд хүрснээр маш хурдан үржиж, хагтах шалтгаан болдог байна.

 

4. Угаасан үсээ усаар зөв зайлахгүй байх

© depositphotos.com

Хэрэв үсээ цэвэр усаар зайлахдаа бүрэн зайлж чадалгүй хуйханд бохирдол үлдээсэн тохиолдолд хаг маш хурдан ихсэх хандлагатай байдаг ажээ. Энэ нь хүн бүрийн арьсанд байх malassezia мөөгөнцөртэй холбоотой бөгөөд тослог хуйх орчмын арьс нь үржих таатай орчин болдог байна.

 

5. Үсээ буруу самнах

© depositphotos.com

Үсээ самнах нь цусны эргэлтийг нэмэгдүүлж, арьсны үхэжсэн эдийг арилгах давуу талтай байдаг. Үсээ зөв самнах нь хуйхан дахь элдэв бохирдлыг зайлуулах үр нөлөөтэй байдаг бөгөөд энэ аргаар хагаа багасгах боломжтой байдаг. Өдөрт 2 удаа үсээ самнаж хэвших нь зүйтэй байх ба үүнээс олон удаа самнах нь зохисгүй байдаг ажээ. Учир нь үсээ хэт их самнах нь үс уналтад хүргэж, хуйхыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

 

6. Нэг шампуниа тогтмол хэрэглэх эсвэл хагны эсрэг үйлчилгээтэй шампунь хэрэглэхгүй байх

© hnblntprts / CC BY-SA 3.0 / Open Beauty Facts

Энгийн шампуниуд түүнд агуулагдах угаалгын бодисоос үүдэлтэйгээр хуйхыг үрэвсэлд хүргэж, хагтуулах үндсэн шалтгаан болдог аж. Иймээс зөв цагт зөв шампунь сонгон хэрэглэж, үс арчилгааны бүтээгдэхүүнээ сольж  байх нь зүйтэй. Түүнчлэн хагны эсрэг үйлчилгээтэй шампунь ч хэрэглэх боломжтой.

 

7. Үс хэлбэржүүлэгч байнга хэрэглэх

© FruehL / Wikimedia Commons, © Katie Brady / Wikimedia Commons

Үсний вакс, гель, цацлага зэрэг нь үсэнд удаан хугацаагаар тогтож, үсний тослог байдлыг үгүй хийж байдаг. Улмаар энэ байдал удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд хуйхны үрэвсэл үүсч, хуурайшиж, загатнах сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна. Түүнчлэн дээр дурьдсан химийн агууламж бүхий үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнүүдийг хэрэглсэний дараа халуун сэнсээр үлээлгэж хатаах нь тун хор нөлөөтэй. Иймээс үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо алгуур хандах нь зүйтэй.

 

8. Хэт их стресстэх

© shutterstock.com

Хүн сэтгэл санаагаар унаж, стресстэх үед дархлааны тогтолцоо муудаж, хүний биеэс ялгарах тослог ихэсч, мөөгөнцөр үржих хандлагатай байдаг байна. Үс хагтах явдал тодорхой хугацааны туршид үргэлжилж байвал та тухайн үед ямар үйл явдал өөрт тань тохиолдож, сэтгэл зүй тань ямар байсан тухайгаа бичиж тэмдэглээд үс хагталт болон сэтгэлзүйн байдлаа холбоотой буй эсэхийг харьцуулж үзэхийг зөвлөж байна. Сэтгэл санаагаар хямарч буй бол салхинд алхаж, йог хийж, бүлээн усанд орж алжаалаа тайлахыг зөвлөж байна.

 

9. Хэт их чихэрлэг зүйлс хэрэглэх

© ackleystradlatter / reddit, © Prestigious_Belt36 / reddit

Чихрийн хэрэглээ нь хүний бие дэх гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулж үсний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлдэг. Хэрэв бие дэх чихрийн хэмжээ нэмэгдвэл биеэс ялгарах тослог ихэсч, үс хурдан хагтах, хуйх бохирдох явдал ихэсдэг.

 

10. Хүнсний зохисгүй хэрэглээ

© skippyjuice / reddit, © SteffVinograd / reddit

Тослог агууламж ихтэй сүү сүүн бүтээгдэхүүнүүд болон ханасан өөх тосны хэрэглээ нь арьсны халим ялгаруулалтыг ихэсгэж, үрэвсэлд хүргэдэг байна. Иймээс та цайр болон В амин дэм ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж хэвшээрэй. Эдгээр амин дэм, эрдэс бодисыг та банана, самар, далайн гаралтай бүтээгдэхүүн болон махнаас авах боломжтой.

 

11. Хуйхандаа тогтмол чийгшил өгөхгүй байх

Хуйх бол биеийн бусад арьсны нэгэн адил тогтмол арчилгаа шаарддаг биеийн нэг хэсэг билээ. Хуйхны арьс хуурайшиж, загатнаа үүсгэх замаар үс хагтаж эхэлдэг тул хуйхаа тогтмол чийгшүүлж байхыг танд зөвлөж байна. Ингэхдээ хуйханд чийгшил өгөх бүтээгдэхүүн авах шаардлагагүй бөгөөд танд ердөө өндөг байхад л хангалттай аж. Өндөгний шарыг салган аваад йогурт, нимбэг, зөгийн бал зэрэгтэй хольж хуйхандаа түрхээд, шампунь хэрэглэж цэвэрлэж угаагаарай. Өндөгний шар нь уураг болон бусад амин дэмүүдээр баялаг байх ба нимбэгний хүчил бичил биетийн эсрэг үйлчилгээ үзүүлж, таны хуйхыг эрүүлжүүлэх бол йогурт хуйхыг тань чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

 

12. Хуйхандаа иллэг хийхгүй байх

© shutterstock.com, © shutterstock.com

Хуйхандаа өндөг, йогурттай маск тавьж байгаа бол зөөлөн иллэг хийж өгөхөө бүү мартаарай. Маск тавиагүй үедээ ч зөөлөн иллэг хийх нь хуйхыг амрааж, хагнаас нь салгах үр нөлөөтэй байдаг. Хэрэв хуйх тань загатнаж буй бол маажих хэрэггүй гэж зөвлөх байна. Учир нь загатнасан хуйхаа маажих нь үрэвсэл үүсгэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

 

13. Нарны туяанаас хамгаалахгүй байх

© depositphotos.com, © depositphotos.com

Хуйхаа чийгшүүлж, иллэг хийж дадсан бол нарны хурц таяанаас ч үсээ хамгаалж хэвшээрэй. Ялангуяа богино үстэй хүн нарны туяанаас үсээ болон хуйхаа сайн хамгаалах хэрэгтэй. Учир нь нарны хурц туяа арьсыг түлж, хаг босгодог аж. Иймээс богино үстэй хүмүүст нарнаас хамгаалах тосыг хуйхандаа түрхэж байхыг зөвлөж байна. Урт үстэй хүмүүсийн хувьд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тусгай түрхлэг түрхэж хуйхаа хамгаалах боломжтой байдаг. Хэрэв таны үс хэт хагтаж, хуйх тань тогтмол загатнадаг бол эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Танд хагтай холбоотой хүндрэл бэрхшээл үүсдэг үү? Сэтгэгдэл хэсэгт хагны эсрэг авдаг арга хэмжээгээ бидэнтэй хуваалцаарай.

40
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Содоо

    2024/03/06 at 10:08

    үс байнга хагтаад бн хийгээгүй эмчилгээ арга хэмжээ дууслаа өөр тодорхой шилтгаан бна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *