Хоёр хүүхэдтэй ээж өөрийнхөө өдөр тутмын амьдралыг зурсан нь… Түүний зургаас бүх л эцэг эхчүүд өөрийгөө хардаг байна

2

Мария Горбунова нь Оросын зураач, хөрөг зурдаг эмэгтэй бөгөөд хоёр хүүхэдтэй юм. Тэрээр өөрийн инстаграм дээр өөрийнхөө өдөр тутмын амьдралыг зурдаг байна. #мамскиеисториивкартинках хэмээх хештег-ээр сонирхолтой, хошин байдлаар зурах бөгөөд үнэн бодит байдал нь олон хүний таашаалд нийцдэг билээ. Түүний эдгээр зургийг хараад дэлхийн бүх л тивийн ээжүүд “энэ чинь миний тухай байна ш дээ” боддог байж таарна.

Энэ удаа Мария Горбуновагийн зургийг та бүхэнд танилцуулж байна.

1.

”Та бүхэн миний зургийг хараад хүүхдүүд маань үргэлж л уйлж байдаг байх нь гэж бодогдож байгаа байх? Тэгвэл та зөв бодож… бас “шөнийн харуулыг” ээж нь л хийнэ. Мэдээж ээж нь өдөр унтдаг, амралтын өдрөөр унтдаг эсвэл 10 жилийн дараа унтах болно. Тийм биз охидуудаа?”

 

2.

“Өнөөдрийн хоол цэцэгт байцаа, хэрчсэн гурил, хөлдөөсөн жимсний ундаа байх болно. Ширээн дор мөн л эдгээр хоол, харин бага хэмжээгээр байгаа.”

 

3.

“Хүүхдүүдийнхээ аймар гэмээр эрч хүчийг нь унтахын өмнө 40 минут усанд оруулж дарж авдаг билээ.”

 

4.

“Хагарсан таваг, асгасан шингэн, урагдсан уут сав – энэ бол өдөр тутам гарах гэмт хэргийн ул мөр. Сэжигтэн нь үргэлж гурван этгээд байна.”

 

5.

“Хүмүүжлийн тухай ямар ч ном уншлаа гээд, арга болгоныг туршлаа гээд үр дүн нь нэг л хэвийн: нулимс, гуйлт, чанга хашхирах уйлаан. Зүгээр дэлгүүрийн хажуугаар явахад ч энэ бүх орилоон болдог билээ.”

 

6.

“Ээж нарт тавих асуулт. Та хаалттай хаалганы цаана тайван байж үзсэн хугацаа? Миний рекорд 3 минут”

 

7.

”- Сайн байцгаана уу! Дэлгэц дээр хувцасны загварын нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нь гэр бүлийн тэргүүлэгч, аав – Сергей Горбунов.

– Сережа, би чамайг хүүхдүүддээ аятайхан хувцас өмсгө гэж хэлээ биз дээ.

– Аятайхан л хувцас өмссөн байгаа биз дээ? Яагаад дахиад… эхлээд байна?”

 

8.

”5 минутын чимээгүй үе эсвэл ариун цэврийн өрөөний хаалга хаахаа мартсан нь“

 

9.

“Таньдаг хүмүүс маань хүүхдүүд нислэгийн үед ямар сайхан тайван унтсан тухай ярьдаг бол манай хэд харин бараг унтсангүй. Ер нь хүүхдийн будаа хувцас дээр асгах, уурлан дуугарах зэрэгт тайван хандах хэцүү гэдэг ч би лав чадаад л байх шиг.”

 

10.

“Хоёр хүүхэд гаргасны дараа тэд юу өмссөн байх нь тэдэнд огтхон ч хамаагүй гэдгийг би сайн ойлгодог болсон бөгөөд хамгийн гол нь хуурай байх л хэрэгтэй.”

 

11.

“Дэлхийн аваргын тэмцээний үеэр гал тогоо маань паб боллоо. Би бүх л үйлчлүүлэгчдээ сайн таних бөгөөд тэд юу захиалахыг ч сайн мэднэ. Энэ улаан хувцастай сайхан эр бол банш аяганд хийхийг гуйдаг бөгөөд бас баншнаас татгалзахгүй гэдгийг би сайн мэднэ. Харин тэр шар үст хатагтай “Пина колада“ 0 alcohol”-д дуртай бөгөөд баншаар даруулахаас буцахгүй боловч ихэнхдээ жигнэмэг идэх дуртай. Тэр баруун талд байгаа нөхөр ер нь л даруулга хэрэглэхгүй, хөл дээрээ тогтож чадахгүй шахам явдаг бөгөөд лонхыг ар араас нь хоослон хоолойн дахь түймрээ дарж, тоглолт эхлэхээс өмнө унтаад өгнө. Юу гэхэв дээ. Мань мэт нь өглөө болгон 5 цагт босох хэрэгтэй бөгөөд дээр нь бас шөнийн ээлжтэй гэж байгаа.”

 

12.

“Миний хувьд амьдралаас сэдэвлэсэн олон зургийн санаа толгойд минь байх бөгөөд цаасан дээр буулгаж амжаагүй л байна. Гэхдээ тэгэх хэрэг байна уу? Нэмээд хэлэхэд ханын цаасан дээрх зургийг би хоёр удаа арилгаж будсан юм шүү. Би ганцаараа ийм бүтэлгүй ээж биш гэж надад хэлж урам хайрлаарай. Дараа нь өөр юм зурах болно оо.”

 

Зураач бүсгүй хүүхдүүдтэйгээ хамт бодит амьдрал дээр

 

Мариягийн өөр бусад сонирхолтой зургууд

Оны шилдэг хос

 

Хайртай такса минь

 

Хараад, уйтгарлахын аргагүй нохой

137
ХөөрхөнХөөрхөн
23
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. nomi

    2018/06/22 at 11:41

    инстаграм хаяг нь юу вэээ??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *