Хүүхдээ эрүүл чийрэг өсгөхийн тулд хэдхэн энгийн зарчим баримтлах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна

2

Хүүхэд төрөх үед эцэг эхчүүд бүгд л ямар нэг хэмжээгээр “солиордог “байна. Зөвхөн нойргүй шөнийн тухай ярьж байгаа хэрэг биш бөгөөд ээж аав нарын хамгийн том айдас нь хүүхэд нэг л болохгүй байгаа юм шиг санагдах явдал юм. Амьсгаа болгоныг нь чагнаж “гайгүй юм уу”, “сая юу болов оо?”, “Түргэн дуудах цаг боллоо” гэх зэрэг хэмжүүрээр амьдарч эхэлнэ. Гэхдээ сайн эмч нар ихэнх хүүхдүүд хэвийн өсөж торниж байдаг гэж хэлнэ. Харин эцэг эхчүүдийн хувьд гол зорилго нь биеэ барин хүүхдээ эрүүл чийрэг өсөхөд нь хэрэгтэй хамгийн цөөхөн зүйлүүдийг л хийх явдал юм.

Ингээд хүүхдийн эмч нартай ярилцан мэдэж авсан хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой 5 чухал баримтыг сонирхуулж байгаа бөгөөд үүнийг бүх эцэг эхчүүд заавал мэдэх ёстой юм шүү.

1. Өөрөө дур мэдэн эм өгч болохгүй

Эмч эм бичиж өгөөгүй байхад ямар ч нөхцөлд, ямар ч эмийг хэрэглэж болохгүй. Хажуугийн айлын хүүхдэд яг ийм шинж илэрч байхад нь энэ эм тус болсон байлаа ч, эмээ нь “яах хэрэгтэйг яг таг мэдэж байсан” ч ялгаагүй. Энгийн хамрын дусаалга хүртэл сайнаасаа илүү саар болж болохыг тэр болгон хүмүүс мэдэхгүй. Хэрвээ байдал их хүнд биш, түргэн дуудах шаардлагагүй бол эмчид үзүүлтлээ хамгийн аюулгүй зүйл хэрэглэх ба жишээ нь ханиадны үед хамар цэвэрлэх шингэн хэрэглэх гэх мэт.

 

2. Дархлааг нь бэхжүүл

Хүүхэд эрүүл чийрэг өсөж, орчин тойрны янз бүрийн муу орчинтой тэмцэх чадвартай байхын тулд түүний дархлааг бэхжүүлэх боломжит бүх л нөхцлийг хангах хэрэгтэй. Үүний тулд:

  • Аль болох хөхнөөс гаргахгүй байхыг хичээх ба ядаж 6 сар хүртэл нь хөхүүлнэ
  • Гэртээ тухтай орчин бий болгох (агаарын хэм +22-оос ихгүй, чийгшил 50%-иас багагүй, байнга агаар сольж байх ба хүүхэд байх үед ч ингэх хэрэгтэй)
  • Өдөр болгон эрүүл агаарт зугаалах
  • Биеийн тамирын дасгалыг мартаж болохгүй
  • Сайн унтуулах

 

3. Тэвчээртэй бай

Хүүхэд том болох явцад зарим нэг өвчин, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд өөрөө алга болдог. Жишээ нь колик буюу нярайн шалтгаангүй уйлах, тодорхой хүнсэнд дургүй, тохирохгүй байх гэх мэт.

 

4. Вакцин заавал хийлгэх

Сүүлийн үед олон эцэг эхчүүдийн дунд вакцины эсрэг үзэл бодол хүчтэй дэлгэрч байгаа нь зарим шинэхэн эцэг эхчүүдийг ацан шалаанд оруулдаг. Хэдэн жилийн өмнө полиомиелит, дифтерии болон өөр бусад олон өвчнөөр мянга мянган хүүхэд амь насаа алдаж байсан билээ. Сүрьеэ бол бүр ч илүү аюултай өвчин бөгөөд манай улсад ч энэ нь хамаатай. Мэргэшсэн сайн эмч нарын дундаас  нэг ч хүн вакцины эсрэг зөвлөгөө өгөхгүй. Мөн энэ асуудлын талаар зохих мэдлэг авсан нэг ч эцэг эх хүүхдээ аюултай өвчтэй болох эрсдэлд оруулахгүй билээ.

 

5. Өвчний шинж тэмдгийг сайн тогтоож ав

Хэдийгээр хүүхдүүдийг анхаарч арчлах боловч тэд өвддөг. Энэ бол хэвийн зүйл бөгөөд чухам ийм замаар дархлаа бий болдог байна. Гэхдээ эцэг эх болгон хамгийн их дэлгэрсэн, эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй  өвчний шинж тэмдгүүдийг мэдэж байх хэрэгтэй.

  • Хатгаа: амьсгаа өндөрсөх, арьсны өнгө өөрчлөгдөнө, хоол идэх дуршил муудах, хэт цочромтгой эсвэл хэт сулбагар, өндөр халуурах (хамгийн сүүлд халуурах нь бий)
  • Ротавирусын халдвар: хоолонд дургүй болох, сулбагар байх, уур уцаартай, өндөр халуурах, бөөлжих, суулгах, мөн хамраас нус гоожих, ханиалгах
  • Бронхит болон бронхиолит: өндөр халуурах, амьсгаа өндөрсөх, ханиалгах, сулбагар байх, хоолонд дургүй болох, толгой цээж өвдөх, их хөлрөх, арьсны өнгө хөх саарал туяатай болох.

Хамгийн гол нь тайван байж аливаа юм болгонд сандарч тэвдэхгүй байх явдал юм шүү.

5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *