Артерийн судас бохирдож бөглөрөх – энэ бол “чимээгүй” үxэл. Судасны хана цэвэрлэх ургамлын гаралтай хандыг бэлдэж хэрэглээрэй!

2

Судасны хана бохирдож бөглөрөх – энэ бол “чимээгүй” үxэл бий болгох зүйл бөгөөд хүндэрсэн хойноо л өөрийгөө мэдрүүлдэг аюултай асуудал.

Бидний эрүүл мэндийн хамгийн занaлт дaйсан хэн болохыг та мэдэх үү? Жил болгон энэ дэлхийн хэдэн сая хүний амь нaсыг юу авч одож байгааг та мэдэх үү? Судасны нарийсал! Бидний өнөөдрийн нийтлэлд зүрх, судасны системийг бэхжүүлэх тухай өгүүлнэ. Эмчилгээний бүтээгдэхүүн бэлдэж зүрх, судасны эрүүл мэндээ дэмжицгээе.

Судсыг хүчтэй болгох, цэвэрлэх, өөхний хуримтлалаас чөлөөтэй байлгахын тулд бид зохих арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой. Судасны хана хэдий цэвэрхэн, уян хатан байж чадна төдий чинээ цусны эргэлт хэвийн байна – энэ бол амьдралын зaйлшгүй шаардлага.

Эрүүл, зөв хооллолтын дэглэм сахихаас гадна эмчилгээний зориулалтаар ургамлын гаралтай ханд бэлдэж хэрэглэж заншина. Анхаарлаа нааш хандуулна уу!

1. Долоогоно болон липа-ны ханд

Байгаль дэлхий өөрөө бүх зүйлийг шийдэж чадна: бидний эрүүл мэндийг дэмжих цэвэр байгалийн гаралтай зүйлс их бий.

Зүрх, судасны эрүүл мэндийг дэмжих ургамлын хувьд маргаангүй долоогоно орно.  Уг ургамлыг та эмийн сангаас авч болно.

Энэ ургамал нь цусны эргэлтийг сайжруулна (долоогоно өөрөө судас тэлэх үйлчилгээтэй). Үүнээс гадна долоогоно лугшиж өвдөж байгаа өвчнийг дарах үйлчилгээ үзүүлдэг байна, тиймээс толгойн өвчний үед нэн тустай гэж үзнэ.

Тэгвэл яагаад долоогоныг бид липа-тай хослуулан хэрэглэхийг санал болгоод байна вэ? Цусны даралтыг тогтворжуулах, ачааллыг багасгах, айдас, түгшүүрийн мэдрэмжийг бууруулж тайвшруулахын тулд. Уг хандыг дараах байдлаар бэлдэнэ.

Орц:

  • 10 г долоогоно
  • 10 г липа
  • 1 стакан ус (200 мл)
  • 1 хоолны халбага зөгийн бал (25 г)

Бэлдэх арга:

Бэлдэхэд маш амархан. Эхлээд усаа гал дээр тавьж буцалгана, ус буцлангуут долоогоно, липа-г нэмнэ. 15 минутын турш буцалгаад галаас авч 5 минут амраана. Хандыг шүүж аяганд хийнэ, дээрээс нь зөгийн балаар амтална. Хандыг өглөө өлөн дээрээ өдөр болгон уухыг хичээгээрэй. Өдөрт нэг аяга байхад л хангалттай. Долоогоны судас тэлэх үйлчилгээг авахын тулд 15 хоног алгасалгүй уугаад 10 хоног завсарлана. Тун удахгүй таны бие сайжирч байгааг та мэдэрнэ.

 

2. Розмарин болон нимбэгийн гаа (меллис)-ны ханд

Розмарины ач тусын тухай бүхэл бүтэн нэвтэрхий толь бичиг хийсэн ч болохоор. Эмчилгээний ургамал болох розмарин нь дундад тэнгист алдартай. Розмариныг гэртээ ургуулдаггүй бол санаагаар бүү уна, эмийн сангуудад зарагдаж байгаа. Розмариныг булчин суллах зорилгоор хэрэглэдэг.

Розмарин мөн цусны эргэлтийг идэвхжүүлнэ, мөн стресстэй тэмцэх тул өдөрт хоёр удаа хэрэглэхийг зөвлөж байна. Өглөөдөө нэг аяга, оройдоо нэг аяга ууна. Розмарин нь органик xүчил болон танинамаар баялаг тул судасны ханыг үр дүнтэй цэвэрлэдэг ажээ.

Розмарин дээр мелисс нэмж хандлахыг санал болгоё. Мелисс мөн л эмчилгээний ургамал хэмээгддэг, стрессийг багасгаж тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Хандыг хэрхэн зөв бэлдэхийг мэдмээр байна уу?

Орц:

  • 15 г цэвэр розмарин
  • 10 г мелисс
  • 1 стакан ус (200 мл)
  • 1 хоолны халбага зөгийн бал (25 г)

Бэлдэх арга:

Усаа халаана. Ус буцлангуут нь розмарин болон мелиссаа нэмнэ. 30 минут буцалгаад галаас аваарай. 5 минут хандыг амраана. Дараа нь шүүж аяганд хийгээд зөгийн балаар амтална. Маш амттай төдийгүй шим тэжээлтэй ундаа болох юм. Өдөрт хоёр удаа чанаж уухаа мартаж болохгүй шүү.

 

3. Цагаан гаа, зөгийн бал болон сармисны ханд

Нимбэг болон сармис нь бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс зүрх-судасны эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж байгаа бол эдгээр хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай. Сармисыг байгалийн гаралтай антибиотик хэмээдэг.

Үүнээс гадна цусны эргэлтийг идэвхжүүлж “муу” холестерины хэмжээг багасгана. “Муу” холестерин судасны хананд хуримтлагдаж судас нарийсахад нөлөөлдөг байна.

Цагаан гаа нь мөн л эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Цусны эргэлтийг идэвхжүүлнэ, судасны хана цэвэрлэх үйлчилгээтэй. Цагаан гааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна, эс бөгөөс гаж нөлөө үзүүлж болзошгүй. Өөрөөр хэлбэл өдөрт хэрэглэх цагаан гааны тун нь 3 гр-аас ихгүй байх ёстой юм.

Зүрхний эрүүл мэндэд тустай ханд бэлдэх жорыг мэдмээр байна уу?

Орц:

  • 1 хумс сармис
  • 1 стакан ус (200 мл)
  • Бага зэрэг үрж жижиглэсэн цагаан гаа – 3 г
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс, 15 мл
  • 1 хоолны халбага зөгийн бал, 25 г

Бэлдэх арга:

Бидний хийх эхний зүйл бол сармисаа жижиглэн хэрчинэ. Дараа нь усаа гал дээр тавиад буцлангуут нь үрж жижиглэсэн цагаан гаа, хэрчсэн сармисаа хийж дахин 20 минут буцалгана.

Цаг болохоор галаас саваад дахин 5 минут хандалж орхино. Цааш бусад ханд бэлдэх аргуудтай адил, шүүж аяганд хийгээд зөгийн бал, нимбэгийн шүүсээр амтална. Уг ханд амттай байх тул танд таалагдах нь дамжиггүй. Зүрхний эрүүл мэндийг дэмжихийн тулд өдөрт нэг аягаар уугаарай. Хамгийн гол нь өглөө өлөн дээрээ ууна.

10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Purevdorj Naranbaatar

    Purevdorj Naranbaatar

    2019/06/01 at 22:34

    Ard irged bid bie biendee l tusalj baihaas Sarangerel saidiinhand svidvvlhee bolihoos,olon hvm vhvvlj medeheer bna

  2. Tumenjargal Damdin

    Tumenjargal Damdin

    2019/06/02 at 08:15

    Липа- г хаанаас олох бэ

  3. Sanjaasuren Ganpurev

    Sanjaasuren Ganpurev

    2019/06/02 at 11:30

    lepa gej vug xeleed bnaa mongol neriig ni bichldee

  4. Davaasuren Dashdondog

    Davaasuren Dashdondog

    2019/06/02 at 23:49

  5. Бас энэхуу бэлдмэлтэй эн тэнцэх бэлдмэл бол Домч сармис-86006767 дугаараас асууж Адиагийн ач тус” бэлдмэл юм. Сармисны ханд, лимоны шуус, зегийн бал орсон. Биенээс хордлого тайлж судас цэвэрлэж, цус шингэлж, дархлаа тогтоож, зурх судасны уйл ажиллагаа сайжруулах уйлчилгээг маш сайн хурдан узуулдэг юм бна лээ. Царай зус гэрэлтээд залуужсан шиг мэдрэмж терсен шуу.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *