Физикийн хуулийг үл тоон тэнцвэрийн гайхамшгийг танд мэдрүүлэх Хятад эрийн бүтээлүүд 

0

Ван Экунь – тэвчээрийн дээдийг гайхуулна. Тэрээр төрөл бүрийн эд зүйлсийг тогтоохын тулд хэдэн ч цагаар хамаагүй туршиж үздэг. Эдгээр эд зүйлс нь өөр хоорондоо ямар ч холбоогүй байх ба Хятад эрийн гарт орвол далдын хүчээр тогтоод байна уу гэлтэй.

Ван Экунь төрөл бүрийн эд зүйлийг тогтоож тэнцвэрийг нь олохын тулд маш их цаг зарцуулдаг ажээ. Юу ч байж болно, шар айрaгны босоо шилэн дээр тогтох хуучин оёдлын машинаас авахуулаад машины боолт чангалах төмөр, нарийн түлхүүр дээр тогтох газын баллон ч харагдана. Энэ эр бүх зүйлийг удирддаг гэлтэй, тэрээр юуг ч, ямар ч байрлалд хамаагүй тогтоож чаддаг нь гайхалтай.

odditycentral.com

Экунь 2017 оноос хойш тэнцвэрийн урлаг сонирхож эхэлжээ. Эхлээд хобби төдий л байсан бол гурван жилийн дараа сошиал сүлжээнд өөрийн амжилтуудаасаа хуваалцах болсон байна. Тэр цагаас хойш Ван Экунь сонирхлоо ажил мэргэжил болгожээ. Зөвхөн Tik Tok дээр гэхэд л түүнийг хэдэн сая дагагч дагадаг.

odditycentral.com

Хятаддаа бол жинхэнэ онлайн од. Түүний бичлэг сонирхол татна, гайхшруулна бас мэдлэг олгоно. Зөвхөн нөр их хөдөлмөрийн үр дүнг харуулаад зогсохгүй мөн алдаа мадагтай олон бүтэлгүй туршилтуудаасаа ч хуваалцдаг юм. Хэчнээн ч шил хагалав, хэчнээн ч удаа унагаав. Хэдэн ч цагийг энэ бүгдэд зориулав?

odditycentral.com

Гэхдээ Ван өөрийн зорилгодоо хүрч чаддаг. Хэчнээн цаг, ямар их алдаа гаргаж байсан ч тэвчээр, зүтгэлийн ачаар бүгдийг сайжруулж шинэ түвшинд гаргана. Тийм ч учраас түүнийг олон хүн дагаж дэмждэг биз ээ.

“Тэнцвэртэй амьдрал – энэ бол том урлаг. Заримдаа их нухацтай ч юм шиг, заримдаа бүр хөгжилтэй ч юм шиг” – гэж Ван хэлж байсан удаатай. “Өдөр болгон амьдралын тэнцвэрийг хуваалцахыг хүсдэг. Хүмүүст ид шидийн ертөнцийн инээмсэглэлийг бэлэглэхийг хичээдэг дээ”.

Шил зэрэг амьгүй эд зүйлсээр тэнцвэрийн ид шидийг үзүүлэхээс гадна Ван Экунь динамик зохиомж ч бүтээж чаддаг. Жишээ нь, сандал дээр суух хүмүүсийг харахад хариугүй л унах гэж байгаа мэт.

Эд зүйлсийн тэнцвэрт байдал танд сонирхолгүй санагдаж болох юм, гэхдээ хятад эрийн ур чадвар яахын аргагүй биширмээр. Ямар их тэвчээр гаргаж байгааг бодох хэрэгтэй. Ялангуяа эцсийн мөчид бүх зүйл нурахад та байсан бол яах уу?

12
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *