Хүмүүс машиныхаа зогсоолыг хадгалж үлдэхийн тулд хийж байсан хамгийн этгээд, хачин 10 үйлдэл

2

Хөл хөдөлгөөн ихтэй том хотуудад амьдардаг улсууд зогсоол олох ямар хэцүү болохыг сайн мэднэ. Хаа сайгүй л бэрхшээлтэй тулгардаг: хотын төвд ч тэр, хотын захад ч тэр, орон сууцны ойролцоо ч тэр. Бусад жолооч нараас өөрийн зогсоолыг хадгалах амаргүй. Энэ удаад хамгийн үр дүнтэй аргуудаас танилцуулж байна. Конус, чулуу, сандал зэрэг ашиглан өөрийн машины зогсоолыг бусад жолооч нараас хамгаалж болно.

Замын тэмдэг

travelask.ru

Минималист арга – ганц конусаар л бүгдийг зохицуулна. Найдвартай хадгалах баталгаа байхгүй, гэхдээ хэрэглэхэд маш амар арга.

 

Нэр бичсэн зогсоол

travelask.ru

Өөрийнхөө нэрийг бичих – өмчлөх хамгийн шалгарсан арга.

 

Амар гараж

travelask.ru

Энэ машин уг байрандаа удаан зогсож байгаа болов уу. Ямар сайндаа л ийм амархан гараж хийж өгөх вэ дээ?

 

Цасан хүн

travelask.ru

Цасан хүнээр зогсоолоо мануулж орхижээ. Тун удахгүй хайлах байх даа.

 

Сандал

travelask.ru

Иймэрхүү аргаар орцныхоо хаалгыг жолооч нараас хамгаалж болно. Хаалга таглаад машинаа тавьдаг жолооч нар цөөнгүй бий.

 

Чулуу

travelask.ru

Жолооч энэ чулууг өөрөө авчирж тавьсан гэхэд итгэмээргүй. Ийм хүнд чулуу өргөх хүч чадалтай байх ёстой. Тиймээс өөр газар машинаа тавих тухай бодсон нь дээр болов уу.

 

Тоглоомон машин

travelask.ru

Зогсоолыг тоглоомон машинаар хамгаалжээ. Ийм тээврийн хэрэгсэл жолоодоход тусгай эрх шаардахгүй, гэхдээ зогсоол заавал шаардлагатай.

 

Дугуйн дээрх ванн

travelask.ru

Хэн нэгэн өөрийнхөө зогсоолд ванн үлдээгээд явжээ. Ийм зүйл хийхэд багагүй хөдөлмөр зарцуулсан нь мэдээж.

 

Гупер

travelask.ru

Магадгүй энэ гупер өмнөх жолоочийн машинаас үлдсэн цорын ганц зүйл байх аа. Зогсоолын төлөөх тyлаанд ялаад л.

 

Унадаг дугуй

travelask.ru

Энэ арга – бүх аргуудаас хамгийн үр дүнгүй нь. Хэн дуртай нь аваад л мод руу шидчихнэ, тиймээс найдваргүй аргад тооцлоо.

Аль арга нь танд илүү найдвартай санагдав даа?

30
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *