“Баян аав, ядуу аав” номны шилдэг 17 ишлэл

3

Роберт Кийосаки-гийн “Баян аав, ядуу аав” ном нь амжилттай, баян байх гэсэн хүсэлтэй хүмүүсийн хувьд бестселлер болсон билээ. Мөнгийг өөрийнхөө хүсэл зорилгын төлөө ажиллуулдаг байх тухай энэ номонд гардаг. Уншаад, бодоод амжилттай урагштай байгаарай.

Ингээд хамгийн шилдэг ишлэлүүдээс хүргэе.

Бодох ёстой 17 ишлэл

1. Хүний хөгжилд хамгийн их саад болдог зүйл бол хэт их айх, болгоомжлох болон өөртөө итгэлгүй байх явдал юм. Хариултыг нь мэдэж байгаа боловч түүнийгээ хэлэхээс айж байгаа сурагчдыг харах маш хэцүү. Бодит амьдрал дээр ухаантайгаасаа илүү зоригтой хүмүүс илүү амжилттай байдаг билээ.

2. Хэрвээ та бэрхшээл надаас болж байгаа гэж бодож байвал би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно. Хэрвээ таны гол бэрхшээл өөрт чинь байгаа гэж бодож байвал та өөрийгөө өөрчилж, ямар нэг шинэ зүйлд суралцаж илүү ухаалаг болох хэрэгтэй. Ихэнх хүмүүс орчин тойрон нь өөрчлөгдөхийг хүлээх боловч өөрийгөө өөрчлөх тал дээр огт санаа тавьдаггүй байна.

3. Сонсож чадах чадвар нь ярих чадвараас илүү чухал юм. Бурхан танд хоёр чих, нэг ам хайрласан билээ.

4. “Би ийм зарлага гаргаж чадахгүй” гэсэн үг нь хүнд уйтгар гуниг, сэтгэл санаагаар унах, депресс болон дургүй хүрэх нөхцөл болдог. Харин “би яаж үүнийг дийлэх вэ” гэсэн үг нь шинэ боломж нээж, хүсэл зориг оргилуулж, бодол санаа оюун ухааныг бэхжүүлдэг.

5. Хүн бодож дүгнэхийн оронд шууд л шүүмжилдэг.

6. Таны ирээдүй таны маргааш юу хийхээс биш харин өнөөдөр юу хийж байгаагаас тань шалтгаална.

7. Мөнгө гэдэг хүч хуримтлагдсан байдлын нэг хувилбар нь. Бүр илүү хүчний хуримтлал нь санхүүгийн мэдлэг юм. Мөнгө ирдэг, гардаг, харин та тэрхүү мөнгө хэрхэн ажилладаг тухай мэддэг бол та мөнгийг удирдаж, илүү баян болж чадна.

8. Хамгийн түгээмэл дэлгэрсэн залхуурал бол маш их ажилтай гэдгээр халхавчилсан залхуурал юм.

9. Амьдрал таньтай тэр болгон “яриад” байхгүй. Амьдралын сургууль гэдэг бол таныг бүх л талаас тань анхааруулж байгаа мэт түлхэлт мэт зүйл билээ. Иймэрхүү түлхэлт болгон нь амьдрал тантай ярьж байгаа хэрэг бөгөөд “Сэр. Би чамд шинэ юм зааж сургая” гэсэн үг байна.

10. Хүн намайг хараад инээмсэглэхгүй байхад нь би харин өөдөөс нь харан инээмсэглэж мэндэлдэг. Үүний дараа ид шидийн мэт байдал өөрчлөгдөж эргэн тойрон инээмсэглэсэн хүмүүс бий болдог билээ. Тэгэхээр дэлхий гэдэг маань таны толин тусгал юм биш үү?

11. Танд байгаа хамгийн үнэт зүйл бол таны оюун ухаан. Сайн хөгжүүлсэн ухаан нь гэв гэнэт л асар их баялаг бүтээх чадалтай.

12. Бурханд юм авах хэрэг үгүй боловч харин хүнд өгч байх шаардлага бий.

13. Ялагчид ялагдахаас айдаггүй. Ялагдал гэдэг бол амжилтад хүрэх замд тохиолдох нэг зайлшгүй хэсэг. Ялагдлаас зугтдаг хүмүүс мөн ялалтаас ч зугтдаг юм.

14. “Та юу иднэ – та тийм л хүн” гэсэн хэллэгийг бид бүгд л мэднэ. Харин би түүнийг бага зэрэг өөрчилж хэлэх дуртай. Би “та юу сурч байна, та тийм л хүн болно”гэж хэлдэг.

15. Маш их боломжийг нүдээр биш харин оюун ухаанаар хардаг.

16. Та хэдий хэмжээний мөнгө олох чинь чухал биш харин хэдий хэмжээний мөнгө үлдээж чадах чинь л чухал.

17. Сэтгэл хөдлөлийн нөхцөлд бодох биш харин эсрэгээр буюу сэтгэл хөдлөлөө бодоход зориулж сур.

252
ГоёГоё
40
БахархмаарБахархмаар
39
Ха ХаХа Ха
38
ХөөрхөнХөөрхөн
34
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lisa Ami

    Lisa Ami

    2018/09/14 at 08:38

    Bi unshij bgaa

  2. Batchudur Ch

    Batchudur Ch

    2018/09/14 at 11:17

    ene nom haana zaragdaj bgaag medeh ni helj tuslaach haigaad olohgui bgaan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *