Цахилгаан мотортой Greyp G12 hybrid мотоцикл

0

Цахилгаан мотортой Greyp G12 hybrid мотоциклХорватын Римак Автомобили /Rimac Automobili/ компани Грейп Жи12 /Greyp G12/ нэртэй цахилгаан мотоцикл зохион бүтээснээ танилцуулжээ. Түүгээр ч үл барам уг хагас цахилгаан унадаг дугуй, хагас мотоцикл нь энэ долоо хоногт худалдаанд гарч эхлэх аж. Ердийн уулын дугуй болон хүчирхэг цахилгаан моторны нэгдэл болсон энэхүү хоёр дугуйт төмөр хөлөг нь 65 км/цаг хүртэл дээд хурдыг авах чадалтай ба нэг удаагийн цэнэглэлтээр 120 км замыг туулах юм. 1,3 кВт-ын хүчин чадалтай батарейг нь 0-100 хувь хүртэл цэнэглэхийн тулд ердийн 220 вольтын залгуурт ердөө 80-хан минут залгахад л болно. Төгс цахилгаан унадаг дугуй бүтээхийн төлөө ажилладаг Римакын шинэ бүтээл Грейп Жи12 цахилгаан унадаг дугуйны зуучлагчдад зориулагдсан үнэ нь 6000 евро буюу 7900 орчим доллар юм байна.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *