Анхаарал төвлөрөлтөө хэрхэн удирдаж сурах вэ?

2

Анхаарлаа удирдаж, хянаж сурах нь бидний амьдралыг аз жаргалтай, үр бүтээмжтэй болгоход тусална.

Орчин үед эргэн тойрны бүх зүйл бидний анхаарлыг сарниулж байна. Google, Facebook зэрэг компаниуд бидний сул талыг ашиглан хүний биеэ авч явах байдалд нөлөөлж эхэлжээ. Шинээр ирсэн мэдээ, захидал үзэхийн тулд сайтаар ордог, энэ нь тэдний бүтээгдэхүүнийг ашиглах хугацааг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

Өөрийнхөө анхаарлыг өөртөө авчрах цаг нэгэнт болжээ. Анхаарлаа хий хоосон үрэхгүй байх гурван аргыг танилцуулж байна.

1. Ухамсартайгаар бясалгал хийх

Буддын үзэл баримтлал болон орчин үеийн сэтгэл судлалын онолд бясалгал гэдэг ойлголтыг ашигладаг – яг одоо цагт байгааг ухаарахад ухамсарлах арга.

Нүдээ аниад дуугүй суух нь ямар нэгэн зүйл дээр төвлөрөхөд тусалдаг, жишээ нь оюун ухаан болон бие махбодид юу болж байгааг ойлгоно.

Бясалгал стресс басгаж биеийг тайвшруулна, сэтгэл түгшихэд хүргэж байгаа хүчин зүйлээс холдоход тусалдаг. Маш энгийн зүйл: суугаад нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлнэ, ихэвчлэн амьсгал дээрээ анхаардаг. Таны анхаарал ямар нэгэн хэмжээгээр сарнина, гэхдээ та үүлээр хөвж ямар нэгэн таатай зүйл бодоорой. Бясалгалын зорилго нь сэтгэн бодох үйл ажиллагаанаас ангижрахад оршоогүй юм. Яг одоо болж байгаа нөхцөл байдлыг ажиглах зорилготой.

Хэрвээ бясалгаж чадахгүй байгаа бол эргэн тойрон болж байгаа нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээрэй.

 

2. Нэг үйлдэл хийх

Олон үйлдэлт ажил үр дүн багатай, ялангуяа оюуны хөдөлмөрийн хувьд амаргүй. Тэгээд ч тархинд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэд хэдэн ажил зэрэг хийхэд тархи илүү их ачаалал авч нэг асуудал дээр төвлөрөх чадвар нь эрс багасна.

Хэрвээ удаан хугацааны турш нэг ажил дээр төвлөрч чадвал дээр дурдсан үр дагаварт хүрэхгүй. Нэг ажлыг гүйцэтгэснээр ажлын бүтээмж дээшилж удаан хугацаагаар анхаарлаа хандуулж чаддаг. Энэ нь бясалгалтай адил үр дүнтэй: дасгал сургуулилт хэдий хэр их хийнэ төдий чинээ таны анхаарал хандуулах чадвар нэмэгдэнэ.

 

3. Тогтмол татгалзаж сур

Сошиал сүлжээг гүйлгэж харах гэж гар утсаа халааснаасаа гаргаж ирэх эсвэл 10 минутын завсарлагаараа интернет ухах санаатай байсан нь нэг цаг үргэлжилсэн бол таны тархи тойрог дадал зуршилтай болно. Тэр муу дадал зуршил улам бэхжих нь аюултай.

Тиймээс тоон хэрэгслийн хэрэглээг эрс хязгаарлах ёстой. Анхаарал сарниулах энэ мэт хүчин зүйлээс зайлсхий. Жишээ нь, өдрийн тодорхой цагт мэйлээ шалга эсвэл долоо хоногт нэг, хоёр удаа л сошиал сүлжээ орох зэргээр хорт муу зуршлаас татгалзана.

11
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/12/25 at 23:23

    medej avlaa

  2. Tseren Bayanzul

    Tseren Bayanzul

    2017/12/27 at 14:19

    Анхаарлаа хэрхэн төвлөрүүлж сурах вэ гэж бичнэ үү. Төвлөрөлт гэж юу байдгийг мэдэхгүй юм, эрхэм ээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *