
Алина Габрель-Каминьска (Alina Gabrel-Kamińska) өөрийн хүүхдүүдэд тохиолдсон өдөр тутмын гайхалтай үйл явдал, гайхалтай шинэ нээлтүүд, адал явдал зэргийг тогтмол бичиж тэмдэглэн тэдний түүхийг өөрийн гараар хөтлөн бичдэг байжээ. Гэвч цаасан дээр бичих нь төдийлөн оновчтой зүйл биш юм шиг санагдсан тул тэрээр бяцхан мангасуудынхаа зургийг авдаг болсон байна. Түүний гэрэл зурагт хүүхдүүд ба өвөөгийнх нь халуун дотно нөхөрлөл, харилцаа, ач нартайгаа аз жаргалтай байгаа өвөөгийнх нь дүр зураг түүний авсан гэрэл зургуудаас тод харагдах ажээ.







