
Онгоц туулах ёстой замаа туулж дуусахаар ашиглалтаас хасагдаж, онгоцны “оpшуулгын газар” руу илгээгддэг. Ингээд хэнд ч хэрэггүй төмрийн сэг болон хаягдана. Зарим нэг тусгай загваруудад аз дайрч болох л юм. Сонирхсон нэгэн худалдан авч кафе, ресторан, кино театр, тэр бүү хэл зочид буудал болгон ашиглах ажээ. Жишээ нь, Бали арал дээр нэгэн бизнес эрхлэгч энэ санааг хэрэгжүүлжээ. Тэрээр Боингийг зочид буудал болгон хувиргасан юм. Тансаг зэрэглэлийн вилла хавар үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна.
Ашиглалтаас гарсан онгоц нь Mandala Airlines (Индонез) агаарын тээврийн компанийн мэдэлд байжээ
2014 онд компани дампуурлаа зарласан юм
Жилийн өмнө тээврийн компани хуучин онгоцнуудаа дуудлага худалдаанд оролцуулжээ
Боинг 737 онгоцыг Хятад руу төмрийн хог хаягдал болгон илгээхээр байв
Үнэхээр азтай онгоц гэж хэлж болно: Балид амьдраад хэдэн жил болж байгаа оросын бизнес эрхлэгчид ашиглалтаас хасагдсан онгоцыг худалдаж авах санаа төржээ
Хуучин онгоцыг тансаг зэрэглэлийн вилла болгон ашиглаж болох санаа төрж тооцоо хийж үзсэн байна
Бизнес эрхлэгч ирээдүйн зочид буудалдаа сайхан газар ч олж чадаж – зэрлэг байгалиас холгүйхэн орших далайн эрэг дагуух хавцал
Далайн хавцал дээр онгоцыг хэдэн хэсэг хувааж, хэд хэдэн ачааны машинаар тээвэрлэн өргөгч цамхгаар өргөж байрлуулжээ
Онгоцыг тээвэрлэхэд бүтэн долоо хоног зарцуулсан бөгөөд дараа нь угсрах ажилдаа орсон байна
Жилийн хугацаанд ашиглалтаас хасагдсан онгоцыг тансаг зэрэглэлийн вилла болгон өөрчилжээ
Одоо том онгоцны бүхээгт зочны өрөө, гал тогоо болон тав тухыг мэдрүүлэх унтлагын өрөө бий болсон юм
Онгоцны хошуунд гоёмсог ванн суурилуулжээ
Виллад гоёмсог усан сан хийсэн. Усан санг шилэн хаалтаар тусгаарласан бөгөөд эндээс зах хязгааргүй далай харагдана
Онгоцны далавчийг террас болгон ашиглажээ
Сайхан санаагаа амьдрал дээр бодит ажил болгон хэрэгжүүлж чадлаа. Одоо хүмүүс амрахаар цугларах болно. Байгалийн сайхныг харж амраад зогсохгүй мартагдашгүй гэрэл зурагтай үлдэх нь
Тансаг зэрэглэлийн вилла энэ хавраас зочид гийчдээ хүлээн авахаар төлөвлөж байна. “Hanging Gardens Air хувийн онгоц” гэж нэрлэжээ.







