Хогийн савнаас олдсон хоол хүнс

1

Эх дэлхийгээ нүүрэндээ инээмсэглэлтэй аз жаргалтай, эрүүл ертөнц болгоё хэмээн уриалдаг Америкийн бизнесмэн, аялагч, байгаль орчны төлөө тэмцэгч Rob Greenfield Америк даяар унадаг дугуйгаар аялжээ. Хулсан дугуй унаж, галын усны цоргоноос дуслах усаар цангаагаа тайлж, Сан Диегогийн гудамжинд хонож явсан энэ эрийн зорилго нь эх дэлхий, хүн төрөлхтөн хийгээд өөрсөддөө үр ашигтай амьдрах амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалах байв.Хогийн савнаас олсон хоол хүнс 18

“Donate Not Dump” нэртэй төслийнхөө хүрээнд тэрээр хоол хүнс хог хаягдал болон хаягдаж байгааг хүмүүст харуулж, итгүүлэх ажлыг хийсэн байна. Хүмүүс маш их хэмжээний хоол хүнс хаягдаж байгаа гэдгийг сонссон байдаг ч хэр их гэдгийг нь мэддэггүй. Энэ талаарх баттай тоо баримтуудыг Rob Greenfield олон нийтэд дэлгэжээ.Хогийн савнаас олсон хоол хүнс 8

Америкт жил бүр 160 тэрбум долларын хоол хүнс хаягддаг. Энэ нь Америкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, нийтийн номын сангууд, улсын хорих газрууд, ахмадын асрах газрууд, Холбооны мөрдөх товчоо, хүнс болон эмзүйн холбоо зэрэг газруудад нийтэд нь төсөвлөсөн төсвийн мөнгөнөөс ч их хэмжээ аж.Хогийн савнаас олсон хоол хүнс 12

317 сая Америкчуудаас 50 орчим сая хүн нь хоол хүнсний найдваргүй нөхцөлд амь зуудаг байхад үлдсэн Америкчууд нь 500 сая гаруй Америкчуудыг хооллох хэмжээний хоол хүнсийг хогийн саванд хийж байдаг байна.Хогийн савнаас олсон хоол хүнс 10

Хаягдал хоол хүнсийг газарт булахын тулд Америкийн иргэн нэг бүрийн өдөр тутмын ахуйн усны хэрэглээг хангах хэмжээний усыг үр дүнгүй зарцуулдаг.Хогийн савнаас олсон хоол хүнс 6

Ухаан алдмаар энэ баримтуудыг дэлгэсэн байгаль орчны төлөө тэмцэгч эр Америк даяар дугуйгаар аялахдаа хүнсний дэлгүүрүүдийн хогийн савнуудыг ухаж судалсан байна. Тэрээр ийнхүү аялахдаа өдөр тутмын хоол хүнснийхээ 70%-ийг хогийн савнаас олж байжээ. Нийт 7500 гаруй км замыг унадаг дугуйгаар туулахдаа 127 кг хоол хүнсийг хогийн савнаас авч идэж явсан байна. Гэхдээ дан ганц хогийн савнаас хоол хүнсний зүйл олоогүй ба гудамжинд, цэцэрлэгт хүрээлэнд ч шинэхэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хаясан байгаатай таарч байжээ.Хогийн савнаас олсон хоол хүнс 2

Rob энэ хугацаанд гудамж болон хогийн савнаас хооллож, дугуйгаар аялж явсан хэрнээ 2 кг жин нэмсэн байна. Тэрбээр зөвхөн хогийн савнаас хооллоод зогсохгүй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сайтуудыг ашиглан хүмүүсийг үр ашигтай хооллож, амьдрахыг уриалж, түүгээр ч барахгүй сайн дурынхан түүнтэй нэгдэж байсан байна. Сайн дурынхан түүнийг хүнсний дэлгүүрүүдийн хогийн савнаас хоол хүнс цуглуулах, том задгай талбай бүхий газарт аваачиж, өрж эмхлүүлэн зураг авах зэрэг нь тусалж байжээ.Хогийн савнаас олсон хоол хүнс 1

Rob хогийн савнаас олж цуглуулсан идэж болох 10,000 орчим долларын үнэтэй хоол хүнснүүдээ 500 орчим гудамжны хүмүүст өгч хооллосон нь хүмүүс ямар их хоол хүнсийг хог хаягдал болгож байгааг харуулсан баталгаа болжээ.Хогийн савнаас олсон хоол хүнс 3 Хогийн савнаас олсон хоол хүнс 4 Хогийн савнаас олсон хоол хүнс 5 Хогийн савнаас олсон хоол хүнс 7 Хогийн савнаас олсон хоол хүнс 9 Хогийн савнаас олсон хоол хүнс 13 Хогийн савнаас олсон хоол хүнс 14 Хогийн савнаас олсон хоол хүнс 15 Хогийн савнаас олсон хоол хүнс 16 Хогийн савнаас олсон хоол хүнс 17 Хогийн савнаас олсон хоол хүнс 19

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  2. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  3. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  4. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  5. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  6. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  7. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  8. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  9. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  10. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  11. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  12. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  13. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  14. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

  15. Булгаа Хроновизор

    Булгаа Хроновизор

    2014/10/22 at 16:25

    Амны хишиг нь хаясан юмнууд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *