Жек Ма долоо хоногийн 6 өдөр, өдрийн 12 цагаар ажиллахыг аз жаргал үздэг байна. Учир нь…

2

Ажлын төлөө амьдарч, ажил дээрээ үхэх?

Alibaba-г үүсгэн байгуулагч Жек Ма компанийн ажлын график нь 996 зарчим буюу өглөөний 9-өөс оройн 9 хүртэл 6 өдөр ажиллах нь зөв гэж үздэг байна.

Энэ нь Alibaba-гийн ажилчид долоо хоногийн 168 цагийн ядаж 72 цагийг нь ажил дээрээ өнгөрөөдөг гэсэн үг бөгөөд ажилчид үүнийхээ төлөө баярлаж байх ёстой гэнэ хэмээн бичжээ.

Миний хувийн бодлоор бол 996 зарчмаар ажиллана гэдэг бол маш сайн зүйл. Олон компани, олон хүмүүс 996 зарчмаар ажиллах боломжгүй байдаг. Хэрвээ та залуу, боломжтой боловч жилийн турш 996 зарчмаар ажиллахгүй л юм бол хэзээ 996 зарчмаар ажиллах юм бэ? Энэ дэлхийд хүн болгон л амжилттай байж, сайхан амьдарч, хүнд хүндлүүлэх дуртай. Хэрвээ та бусдаас илүү их цаг зарж, зүтгэхгүй юм бол та яаж хүссэн зорилгодоо хүрэх юм бэ гэж би их цаг завыг ажилдаа зарах дургүй хүмүүсээс асуумаар байдаг юм. Тэднийг бодвол би аз жаргалтай, их ажилладагтаа харамсдаггүй (би өдөрт 12 цаг ажилладаг) бөгөөд үүнийгээ би хэзээ ч өөрчлөхгүй.

Ийм зүйл интернетэд бичиж ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан Жек Ма өөрийгөө хэрхэн сайжруулах тухай ярьсаар:

996 гэдэг бол мөлжлөг биш. Жүжигчид, эрдэмтэд, тамирчид, улс төрчид бүгд 996 бөгөөд учир нь энэ бол тэдний хүсэл зорилго нь. 996 зарчмаар ажиллаж байгаа хүмүүс нь мөнгөний төлөө биш харин өөрийн хүсэл зорилгыг олох гэж, аз жаргалд хүрэх гэж тэгдэг билээ.

Гэвч цахим орчныхон түүнтэй бас л санал нийлээгүй бөгөөд түүнийг хууль зөрчиж байна гэж үзжээ.

Та Америкийн ажилтныг 996 цагаар ажиллуулах гээд үзвэл танд тун удалгүй шүүхэд дуудагдах хэрэг гарна. Та Хятадад хэт их ажиллахыг сурталчилж байгаа бөгөөд учир нь эрх баригчид хөдөлмөрийн хуулийг өөрчлөхийг боддоггүй, том корпорациуд юу хүссэнээ хийдэг учраас тэр. Хүнийг мөнгөний төлөө биш өөр ямар нэг зүйлийн төлөө хүнд хөдөлмөр эрхлэхийг шаарддаг хүмүүс нь жирийн нэг мөлжөөч нарийн хэв шинжит дүр.

996 зарчим бол хууль зөрчсөн зүйл бөгөөд Хятад стандартаар ч бас ийм юм.

Гэтэл 4-хөн жилийн өмнө Жек Ма өөрийн хамгийн их харамсдаг зүйлийг хэт их ажилладаг, гэр бүлийнхэндээ зарцуулах цаг байдаггүй гэж ярьж байсан билээ.

Хэрвээ надад хойд нас гэж байх бол би хэзээ ч бизнес хийхгүй. Зөвхөн өөрийн хүссэнээр байж амьдралаас аз жаргалыг олж авах болно.

Хятад улс хэт их ядаргаанаас болж нэг жилд нас барах хүний тоогоор Японыг давжээ. 2014 онд энэ тоо 600,000-д хүрсэн байна. Энэ нь өдөрт 1600 хүн уг шалтгаанаар үхдэг гэсэн үг юм.

2014 онд жирэмсэн эмэгтэй хэт их ажлын дараа, шөнө дөл болтол ажилласнаас болж цус алдан нас баржээ. Энэ бүсгүй савны гадуур жирэмсэлсэн байсан бөгөөд байнгын ажлын үр дүн нь хангалтгүй харагдах болно гэж айснаас жирэмсний хяналтанд ороогүй байж.

2015 онд 14 настай хүүхэд Алибаба-гийн нэгэн үйлдвэрт нас баржээ. Уг компанийг ердөө 1491 ам доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр торгосон байна.

Хятадын хөдөлмөрийн хуулиар сард илүү цагаар ажиллах хэмжээ 36 цагаас их байхыг хориглодог. Alibaba болон JD нь хөдөлмөрийн хуулийг зөрчиж, эрх дархаа хэтрүүлэн, хүмүүсийг илүү цагаар ажиллуулдаг компаниудын нэг юм.

Та Жек Магийн тухайд юу бодож байна?

3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Otgonzul Baradii

    Otgonzul Baradii

    2019/06/20 at 14:29

    Хэрэв Ма тэгж бодож бгаа бол Маагийн л зөв…
    Манайхан үүнийг буруу гэж бодож байвал Манайхны л зөв???

  2. Nominjin

    2019/06/30 at 21:09

    Илүү цагийн мөнгө өгч байвал илүү цагаар ажиллах зүгээр. Харин цалин нь их биш бол тэгэж биеэ зовоож яах юм бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *