24 цагийн хугацаанд интернэт ертөнцөд юу болж өнгөрдөг вэ?

0

24 цагийн хугацаанд интернэт ертөнцөд юу болж өнгөрдөг вэ?


Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ололт амжилтуудын нэг интернэт нь анх АНУ-ын цэрэг, боловсролын салбарын компьютеруудыг хамарсан сүлжээ байснаас өдгөө Дэлхий даяар олон зуун сая компьютеруудыг холбосон аварга том сүлжээ болон өргөжсөн. Сүлжээнүүдийн сүлжээ хэмээн нэрлэж болох энэ асар том ертөнцөд 24 цагийн хугацаанд юу болж өнгөрдөг бол гэсэн асуулт интернэт хэрэглэгч олон хүний анхаарлыг татах бизээ. Тэгвэл энэ асуултын хариуг та бүхэн дараах “Интернэт дэх нэг өдөр” нэртэй инфографикаас олж харах боломжтой юм.Нэг өдрийн хугацаанд интернэтээр дамжиж байгаа мэдээллийг DVD-нд бичье гэж бодвол 168 сая DVD хэрэг болох юм байна. Интернэтээр 24 цагт 294 тэрбум захиа илгээгддэг бөгөөд үүнийг Дэлхийд хамгийн томд тооцогддог АНУ-ын төв шуудангаар илгээвэл бүтэн хоёр жилийн хугацаа шаардагдах аж. Нэг өдөрт 2 сая блог тэмдэглэл бичигддэг нь Time сэтгүүлийг 770 жилийн турш дүүргэх хэмжээний мэдээлэл байдаг байна. Мөн нийгмийн харилцааны Facebook сайтад 172 сая хүн зочилж, 4.7 тэрбум минутыг Facebook-т зарцуулдаг ба 532 сая статус шинэчлэгдэж, 250 сая зураг Facebook сайтад нийтлэгдэж, Youtube сайтад 864.000 цагийн видео нийтлэгддэг байна. Энэ мэтчилэн 24 цагийн хугацаанд интернэт ертөнцөд болдог бүхнийг дараах инфографикаас үзэж сонирхоорой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. RUBY_gem

    2012/03/15 at 11:35

    NET-gui bol bi yanaa

  2. Зочин

    2012/03/15 at 12:46

    yav l gej

  3. jerry-man

    2012/03/15 at 13:54

    zsss aimar yum bishuu :))

  4. Зочин

    2012/03/15 at 18:46

    netiig 7 honog haawl yahuu humuus 7 honog netguiger ajillaa zohitsuulna gd tosool doo neg talaaraa humuusiin eruul mended tus bolno shvv dee

  5. KeSSo

    2012/03/15 at 19:57

    tasarxai ain… INTERNET ch tasarxai l da

    [ Зассан: KeSSo , өдөр 2012/3/15 19:58 ]

  6. Osama_bin_laden

    2012/03/15 at 21:06

    zio zio

  7. Зочин

    2012/03/16 at 01:34

    tsahilgaanaa hairla kk

  8. Mongolhh

    2012/03/16 at 12:19

    taalagdla

  9. BEK_KKK

    2012/03/16 at 13:52

    kkkkkkkk

  10. capaa7g

    2012/03/18 at 13:59

    haha netgu bl hetsuudhimbnlda

  11. dT_Tb

    2012/03/20 at 11:32

    Facebook oroh yumsan.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *