Өгөөмөр сайхан сэтгэлээрээ бидний хайр хүндлэлийг өөрийн эрхгүй хүлээж чадсан Холливудын 10 алдартан

0

Хэн нэгний нүдэнд гал асааж, баяр хөөр болох шалтгаан нь байна гэдгээс илүү зүйл гэж үгүй. Тэгвэл манай сайт уншигч танд бусдын сайн сайхны төлөө хөрөнгө мөнгө, цаг заваа харамгүй зарцуулж байсан Холливудын алдартнуудыг танилцуулж байна.

Paul Walker

© Mark Cuthbert / UK Press / Getty Images

2013 онд харамсалтайгаар нас барсан боловч түүний нинжин сэтгэл өнөөг хүртэл дурсагдсаар буй билээ. Тэрээр нэгэн удаа хос бөгж хайж яваа залуу хостой таарах үедээ $9,000 үнэ бүхий хос бөгжийг хосуудад худалдан авч нууцаар бэлэг болгон өгч, өөрийн нэрийг нууцлахыг хүсч байсан гэдэг. Хожим 10 жилийн дараа нэрт жүжигчнийг өөд болсны дараагаар хос хоёр хуримын бөгжийг нь хэн авч өгсөн талаар түүхийг нь сонссон түүхтэй.

 

Jennifer Garner

© jennifer.garner / Instagram, © jennifer.garner / Instagram

Жүжигчин Jennifer Garner нэгэн удаа өөрийн инстаграм хуудастаа бэлэн мөнгөн дэвсгэрт, оймс, сойз, сальфетка зэрэг хэрэгцээтэй зүйлсийг хийсэн уутнуудыг харуулж байсан бөгөөд ийм маягаар орон гэргүй хүмүүст тусладаг хэмээж байжээ.

 

Keanu Reeves

VALERIE MACON/AFP/East News

Өгөөмөр зангаараа алдартай жүжигчин Keanu Reeves “The Matrix” цувралын эхний ангид тоглосон цалингийнхаа 70 хувийг цусны үүдэл эсийн судалгаанд хандивлаж байжээ. Түүний эмэгтэй дүү 10 жилийн турш дээрх өвчний улмаас шаналж хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан гэдэг.

 

Christian Bale

VALERIE MACON/AFP/East News

Цусны цагаан эсийн цөмөн өвчтэй 4 настай Jayden охинд жүжигчин Christian Bale гэнэтийн бэлэг барьж Disneyland’s Club 33-д хамтдаа оройн хоол идэж, хуучны найзууд мэт цагийг тун дотно сайхан өнгөрүүлсэн талаар охины ээж хожим дурсаж байжээ.

 

Zach Galifianakis

Invision/Invision/East News

1994 онд комедиан Zach Galifianakis “Mimi” нэртэй нэгэн эмэгтэйтэй танилцаж байжээ. Хожим тэрбээр 87 настай тэр эмэгтэй нь орон гэргүй байсныг олж мэдсэн даруйдаа түүнийг түрээсийн байранд оруулж, бүх төлбөрийг нь төлж байсан гэдэг. Түүнчлэн түүнтэй хамт жүжигчин Renee Zellweger гэрийг нь засаж тохижуулж тусламжийн гараа сунгаж байв.

 

Angelina Jolie

Mary Evans/Allstar/Izumi Hasegawa/East News

Жүжигчин Angelina Jolie хүмүүнлэгийн олон үйлдлээрээ дэлхий нийтэд танигдсан нэгэн билээ. Тэгвэл тэрээр олон улсын түвшинд томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна өдөр тутмын амьдралдаа ч өгөөмөр үйлсийг хийдэг аж. Тухайлбал тэрээр нэгэн телевизийн шоунд оролцох үед түүнийг харахаар хүлээж байсан үзэгч ухаан алдахад түүнийг сэргээж аргадан, хамтдаа зургаа даруулж байсан гэдэг.

 

Bryan Cranston

CJ Rivera/Everett Collection/East News

“Breaking Bad” цувралын од жүжигчин Bryan Cranston өөрийнх нь дүрд туйлын дуртай 19 настай хавдартай охинтой цаг гарган 30 минутын турш Skype ашиглан дуудлага хийж, гэрт нь амтат зайрмаг илгээж байжээ.

 

Jon Bon Jovi

AP/Associated Press/East News

Дуучин Jon Bon Jovi нэгэнтээ үнэ төлбөргүй хоолны газар нээж, үйлчлүүлэгчдээс цугларсан хандивыг цуглуулж үйлчилгээний зардлаа төлөх замаар үйл ажиллагаа явуулж байжээ. 5 өрх тутмын 1 нь нэн ядуу амьдралтай байсан тухайн цаг үед түүний хийсэн энэ үйлдэл нь олон мянган өрхийн амьдралд тус болж байсан билээ.

 

Johnny Depp

ERIC GAILLARD/AFP/East News

Жүжигчин Johnny Depp хүүхдэд тусламжийн гараа сунгахаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Нэгэн удаа тэрээр “Pirates of the Caribbean” цувралын Jack Sparrow-ын дүрд хувирч хүүхдийн эмнэлгээр зочилж хүүхдүүдтэй цагийг өнгөрүүлж байжээ.

 

Robert Downey Jr.

Dee Cercone/Everett Collection/East News

Төмөр хүний дүрээрээ алдаршсан жүжигчин Robert Downey Jr бодит амьдрал дээр ч супер баатар мэт үйлийг их хийдэг ажээ. 2015 онд тэрээр баруун гараа тайруулсан бяцхан хүүд зориулж Трансформерс киноны дүрүүдээс санаа авсан хэв маягтай төмөр гарыг бэлэглэж байжээ. Түүнчлэн тэрээр тус хүүтэй биечлэн уулзаж, Төмөр хүний дүрд тоглохдоо хэрэглэж байсан төмөр гарыг ч хүүд авч ирж үзүүлж байсан гэдэг.

6
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sun Summer

    Sun Summer

    2022/09/27 at 18:21

    Keanu bol uneheer biye hamgiin zuw awch ywdag daruu tuluw hun munuus mun bilee

  2. Narantuya Natsagdorj

    Narantuya Natsagdorj

    2022/09/27 at 22:45

    Сайн Хүний харц цаанаа л дулаахан …

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *