Цаг хугацаа хэнийг ч өрөвдөхгүй: бидний мэдэх 18 алдартнууд анхны дүрээсээ хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1

Дурсамжаа сэргээх хором өөртөө гаргахыг хүсье: өнөөдрийн алдартнууд залуу байхдаа ямар харагдаж байлаа? Өдөр болгон хардаг эсвэл ойр ойрхон уулзаад байдаг хүний нүүр царай хэрхэн өөрчлөгдөж байгааг бид тэр болгон анзаардаггүй. Цэнхэр дэлгэцийн оддын өөрчлөлтийг ч бид бас анзаардаггүй ажээ. Харамсалтай нь, хүн өөртөө хэчнээн их анхаарал тавьсан ч нас гэгч зүйл биднийг өөрчилж чаддаг.

Үүний жишээ болгон гадаадын цөөхөн оддыг танд сонирхуулахаар шийдсэн юм.

Киану Ривз: “River’s Edge” уран сайхны кинонд (1986) болон 34 жилийн дараа

 

Зүүн талын гэрэл зураг дээр байгаа (1992) Ума Турманаас хойш олон жил өнгөрч дээ

 

Арнольд Шварценеггерийн анхны дүр – “Hercules in New York” (1970). 2019 онд хотын захирагч болж байсан үеэс хойш ч бас олон жил өнгөрөөд байна

 

Харьцуулалтдаа Жоди Фостерыг мөн жишээ болгон авлаа

 

Төдийлөн танигдаагүй байсан Хоакин Феникс (1995 оны дүр) болон өнгөрсөн жил “Оскар”-ын шагнал хүртэж байсан үе

 

Кэмерон Диас 1994 онд алдарт “The Mask” уран сайхны кинонд тоглож байсан юм. Баруун гар талд бид түүний 2019 оны гэрэл зургийг дэлгэлээ

 

Дольф Лундгрены анхны дүрүүдийн нэгийг санаж байна уу? Энэ кинонд түүнийг Иван Драго (1985) гэдэг байлаа, мөн түүний саяхны гэрэл зураг ч харагдана

 

Жан-Клод Ван Дамм маш олон тyлаантай кинонд тоглосон, үүний нэг нь 1991 онд гарсан “Double Impact” уран сайхны кино, мөн 2019 оны киноны хэсгийн гэрэл зургийг бид жишээ болгон авлаа

 

Брэд Питтийн уран бүтээлийн санд “Glory Days” цуврал кино (1990) зүй ёсоор багтана. Харьцуулалтад бид түүний 2020 оны гэрэл зургийг ашиглав

 

Том Крузийн энэ хоёр гэрэл зурагны ялгаа бараг 40 жилийн зайтай: 1983 болон 2020

 

Памела Андерсоны анхны дүрүүдийн нэг – “Raw Justice” уран сайхны кино (1994) – харьцуулалтаар 2019 оны гэрэл зураг

 

Мел Гибсоны үе үеийн гэрэл зураг: “Tim” (1979) болон “Force of Nature” (2020)

 

Моника Беллучигийн тоглосон “The Raffle” уран сайхны кино (1991) болон 2020 оны үеийн арга хэмжээнд оролцож байх үеийн гэрэл зураг

 

Антонио Бандерасын тоглосон “Women on the Verge of a Nervous Breakdown” инээдмийн киног (1988) та үзсэн үү? Баруун гар талд одоогийн гэрэл зураг харагдана

 

Жонни Деппийн шүтэн бишрэгчид түүний тоглосон бүх киног үзээ байлгүй дээ. “Cry-Baby” мюзикл киног (1990) нь ч санаж байгаа гэж  найдна. Саяхны арга хэмжээний үеийн гэрэл зурагтай түүнийг харьцууллаа

 

Анжелина Жоли 1993 онд “Cyborg 2” кинонд тоглож байжээ. 27 жилийн дараа бас л үзэсгэлэнтэй харагдаж байна

 

Леонардо Ди Каприо хүүхэд байхдаа “Critters 3” кинонд тоглож байжээ. Баруун талын гэрэл зураг нь 2020 оны “Оскар”-ын арга хэмжээний үеийнх

 

Бага насны гэрэл зургийг харьцуулах ч гэсэн сонирхолтой: Дрю Бэрримор “Firestarter” уран сайхны кинонд (1984) дүр бүтээж байжээ. Бид одоогийн гэрэл зургийг нь харьцуулахаар авсан юм

Энэхүү нийтлэлд багтсан алдартнуудаас хэн нь наснаасаа илүү залуухан харагдаж байна вэ?

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *