Шөнийн цагаар гар яагаад бадайрдаг вэ? Маш олон шалтгаантай байж болох тул эмчилгээг хойшлуулах хэрэггүй

6

Гар бадайрах (анагаахын нэршлээр парестизи) – таагүй мэдрэмж бөгөөд ихэвчлэн шөнийн цагаар илэрнэ. Үндсэн шалтгаан – бадайрч өвдөхөөс гадна лугшина.

Хүн нойрон дундаа сэрэхэд гар бадайрч өвдсөн байдаг, ингээд цаашаа тайван унтаж чадахгүйд хүрнэ. Хуруугаа хөдөлгөхөд таагүй өвдөнө. Заримдаа тэгсэхийж байгаад өвчин намжиж үргэлжлүүлэн унтдаг.

Статистик тооноос харахад хүн амын 45% нь шөнийн парестизийг мэдэрсэн байдаг. Үе мөч бадайрч байгааг – захын мэдрэлүүдэд цусан хангамж дутагдаж байгаатай холбон үзэх нь олонтой. Гэхдээ цаад шалтгаан юунд оршино вэ?

 

Нойрон дунд яагаад гар бадайрдаг вэ?

Нойрсож байхад ганц удаа гар бадайрсан бол айх зүйлгүй. Харин шөнө болгон бадайрч бүтэн нойртой хонуулахгүй байвал мэргэжлийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Дараах шинж тэмдгүүдэд заавал анхаарал хандуулна уу.

  1. Нойрон дунд эсвэл сэрсний дараа гар бадайрах
  2. Хэрвээ гар тогтмол нэг цагаар бадайраад байвал
  3. Шөнийн цагаар зөвхөн баруун эсвэл зүүн гар бадайрч байвал
  4. Парестезийн шинж тэмдэгтэй зэрэгцэн хараа муудах.

Таагүй мэдрэмж янз бүрээр илэрч болно. Зарим тохиолдолд гар бүхэлдээ бадайрах нь ч бий. Угтаа бол гарын хэсэгхэн газраар бадайрах хэдий ч өвчний шалтгаанаас хамаарахыг анхаарна уу.

1. Сарвууны сувгийн хам шинж

Сарвуу руу явах мэдрэл, нарийн суваг дарагдахад илэрнэ. Шалтгаан нь байнга нэг сарвуунд ачаалал авч (компьютерийн ард сууж ажиллах, хөгжмийн зэмсэг дээр тоглох) байгаатай холбоотой. Гарын сарвуу бүхэлдээ эсвэл хэсэгчлэн, мөн хуруунууд бадайрч болно.

 

2. Хүзүүний остеохондроз/шохойжилт

Хүзүүний шохойжилт, спондилез, нугасны диск хоорондоо үрэлцэх, ялангуяа С5-аас С7 дахь үе маш ихээр гэмтэж үрэлцдэг. Чухам нугасны энэ л хэсгийн мэдрэл гар руу шилждэг байна.

Өвчтөний мэдрэлийн эрүүл мэндээс шалтгаалж гар аль хэсгээрээ бадайрах нь шалтгаалж болно: гарын дотор тал, мөрнөөс эхлээд сарвууны тал хүртэл (С7), мөрний араас эхлээд гарын шуу хүртэл, 2-3 р үе буюу С6 үе, гарын арын хэсгээс эхлээд эрхий хуруу хүртэл (С5).

 

3. Сарвууны жижиг үеүдийн полиартрит

Зөвхөн хуруунуудад л шинж тэмдэг мэдрэгдэнэ.

 

4. Чихрийн шижин болон бодисын солилцооны бусад доголдлууд

Энэ тохиолдолд захын мэдрэлээс эхлэн дээш гар даган бадайрч эхэлнэ. Ихэнх тохиолдолд бүдүүн судастай холбоотой байх бөгөөд хоёр гарт зэрэг таагүй мэдрэмж төрнө.

 

5. Зүрхний өвчлөл

Чухам аль талын гар бадайрч байгааг сайтар ажиглах хэрэгтэй. Баруун гарт таагүй мэдрэмж төрж байвал хүзүүний шохойжилттой холбон авч үзнэ. Харин зүүн гар бадайрч байвал зүрхний өвчлөл гэж үздэг байна. Хэрвээ зүүн гар огцом гэнэт бадайрсан бол, ялангуяа шөнийн цагаар таагүй мэдрэмж төрж цагийн турш намдахгүй байвал заавал эмчид үзүүлээрэй.

 

Шөнийн цагаар гар бадайраад байвал ямар арга хэмжээ авах вэ?

  1. Дэр, матрасс зэргээ өөртөө тааруул, аль болох өөрт тав тухтай орны хэрэгсэл сонгоно.
  2. Унтлагын хувцас хэт бариу байгаа эсэхээ мөн шалгах хэрэгтэй. Ханцуй нь бариу байвал шөнө унтаж байхад цус боож байж болзошгүй.
  3. Нойрсож байхдаа байрлалаа мөн зохицуулахыг хичээгээрэй.

 

Зөвлөгөө

Гар бадайраад байвал цусан хангамжийг сайжруулах хэрэгтэй. Энэ асуудлыг биеийн хөдөлгөөн шийдэж өгнө.

Явганаар аялах, өглөөний дасгал хийх зэрэг нь таагүй мэдрэмжийг багасгана. Мөн эмчилгээний иллэг үр дүнгээ өгдөг, гэхдээ зөвхөн эмчид үзүүлсний дараа физик эмчилгээг эхлэх нь зүйтэй.

 

Физик эмчилгээний төрөл

  1. Хүзүүний хэсэгт соронзон эмчилгээ хийлгэх
  2. Иллэг, хэт авиаг хослуулсан эмчилгээ
  3. Мөр, гарын шуунд парафин тавих
  4. Сарвууны сувагт цахилгаанаар цохих эмчилгээ хийх

 

Ардын уламжлалт эмчилгээ

1. Контраст ванн. Гараа хүйтэн, халуун усанд ээлжлэн дүрнэ. Дараа нь сайтар арчаад шилмүүст модны тосоор иллэг хийж түрхээд дулаахан гоо сайхны зориулалттай бээлий өмсөөрэй.

2. Хулууны каш чанаад халуунаар нь гараас хүзүү хүртэл түрхэнэ. Дулаахан нөмрөг нөмрөөрэй. Таагүй мэдрэмж арилтал энэ эмчилгээг хийсээр байна.

3. Сургар (багульник) болон уксусын хүчлийг 1:3 харьцаатай хольж харанхуй газар нэг долоо хоног хандалж орхино. Ханд бэлэн болонгуут таагүй мэдрэмж арилтал гараа арчиж байгаарай.

4. Хэрвээ гар байнга бадайраад байвал судас бэхжүүлэх арга хэмжээ авна. Өглөө өлөн дээрээ аяга халуун ус ууж байгаарай.

5. Гар бадайралт нь мэдрэл эсвэл радикулиттэй холбоотойгоор үүсэж байгаа бол хусны хандад гараа дүрж болно. Царс эсвэл улиангар модны холтостой (1 литр усанд 5-6 хоолны халбага холтос болон 5-6 х.х сод хийнэ) усанд 25-30 минут гараа дүрнэ. Сайтар арчаад дулаахан бээлий өмсөөд хонуулна. 12-15 удаагийн ванн нь нэг курс эмчилгээ болно.

 

Гар бадайрахаас урьдчилан сэргийлэх эмчилгээ

Урьдчилан сэргийлэхийн тулд нугасны диск хоорондын булчинг бэхжүүлэх ёстой. Үүний тулд тусгайлан боловсруулсан дасгалуудыг зөвхөн эмчийн заавраар тогтмол хийж занших хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмчид үзүүлэхээс өмнө энгийн дасгалаар эхлүүлж болно.

  1. Мөрөндөө хүнд цүнх эсвэл үүргэвч үүрэхээ болих.
  2. Сандал эсвэл буйдангийн гар дээр гараа удаан тавьж хөдөлгөөнгүй суух.
  3. Ажлын сандлаа өөртөө тохируулж суу, ялангуяа гарныхаа байрлалыг тохируулах шаардлагатай (гарын байрлал зүрхний түвшнөөс дээш байрлах ажлаас аль болох зайлсхийх)
  4. Нурууны чилээ гаргах дасгал ажлын дундуур хийж занших, мөн гараа үе үе сэгсэрч байх хэрэгтэй.
  5. Өдөрт 2-3 удаа хэвтээ байрлалд биеийн бүх булчинг суллаж байхыг хичээнэ.
  6. Хоол хүнсэндээ загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, үр заавал хэрэглэнэ.

Хэрвээ шөнийн цагаар гар бадайрах шинж тэмдэг арилахгүй мэдрэгдсээр байвал заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Энэ шинж тэмдгийг анхааралгүй орхих тохиолдолд ноцтой өвчинд хүргэж мэднэ. Зарим нэг тохиолдолд ажлаа солиход ч  хүргэнэ. Эрүүл байх болтугай.

Эх сурвалж

55
ГайхмаарГайхмаар
16
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayaraa Delgertsetseg

    Bayaraa Delgertsetseg

    2018/03/17 at 19:29

    Bayartsetseg Shagdar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *