Монголд анх удаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 19-нд СКАЙмедиа корпораци, УДБЭТ-ын найрал хөгжимчид хамтран Дэлхийн шилдэг кино суваг HBO-ийн “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” киноны үзэгчдийн сэтгэл хамгийн хоногшсон, үйл явдлын огцом эргэлт, өрнөл бүхий хөгжимлөг анги болох 6-р бүлгийн төгсгөлийн ангийг симфони найрал хөгжмийн амьд тоглолт, монгол дуу оруулалттайгаар “Movie with live orchestra” хэлбэрээр үзэгчдэд хүргэх гэж байна. Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

“Movie with live orchestra” арга хэмжээний ерөнхий удирдаач Улсын филармоний удирдаач, төгөлдөр хуурч Б.Анар:

“Өмнө нь үзэгчдэд зөвхөн  кино концертыг хүргэдэг байсан бол энэ удаад кино үзэнгээ найрал дуучдын дуулал болон симфони найрал хөгжмийн амьд дуугаралтыг мэдрэх боломжийг олгож байна. Виолончель буюу морин хийлээр УДБЭТ гоцлол хөгжимчин Д.Амармэнд гоцлол тоглоно.  Энэ нь монголд төдийгүй дэлхийд анхдагчаараа онцлог юм.

“Эмми” шагнал гардуулах ёслолын хамгийн олон шагналт цуврал кино буюу нийт 38 шагналын эзэн

Цуврал гарснаас хойш амьд оркестртэй үзэгчдэд хүрч байсан тохиолдол байхгүй учир найруулга дээр анхаарч ажиллалаа. Бүхий л эффект, шумыг амьд хөгжимтэй хослуулна гэдэг нилээд ур чадвар мэдрэмж шаардаж байна.

Хаана гаргах вэ? гэдэг дээр багагүй асуудал тулгарсан. Амьд хөгжмийн дуугаралтыг мэдрүүлэхийг тулд микрофон ашиглаж болохгүй, хөгжимчид нотоо харахын тулд гэрэл хэрэгтэй, гэтэл үзэгчид киногоо үзэхийн тулд харанхуй байх ёстой гэхчилэн асуудал байсан. Эдгээр асуудлыг шийдэх боломжтой газар нь УДБЭТ юм. Тийм учраас бид энд бэлтгэлээ хангаж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо”.

“СКАЙмедиа корпораци ХХК”-ийн Маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмон:

СКАЙмедиа корпораци интернет, суурин утас, IPTV телевизийн гуравласан үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэсээр 6 дахь жилтэйгээ золгож байна. Үйлчилгээ үзүүлж эхэлсэн цагаас эхлэн бид хэрэглэгчдэдээ дэлхийн шилдэг контентуудыг хүргэхийг зорин ажилласаар ирсэн. Одоогоор бид шилдэг кино суваг НВО-гийн HBO Hits, HBO Signature, HBO Family, Cinemax гэсэн 5 сувгийг албан ёсны эрхийн дагуу хэрэглэгчдэдээ дамжуулж буй HBO-гийн Монгол дахь хамгийн том  хамтрагч юм.

“Алтан бөмбөрцөг”, “БАФТА” болон бусад нэр хүндтэй кино, урлаг, хөгжмийн наадмуудад нийт 672  номинацид нэр дэвшиж, 237 шагнал хүртсэн

Бид хамтын ажиллагаандаа томоохон ахиц гарган, НВО сувагтай урт удаан хугацааны турш гэрээ, хэлцэл хийсний үр дүнд тус сувгийн шилдэг ХИТ цуврал кинонуудыг Видео сандаа оруулах эрхийг энэ 2018 онд авснаа дуулгахад таатай байна.

Тус сувгийн сор болсон цуврал кинонуудыг бид “НВО олон ангит кино” нэртэй багцад тогтмол оруулах болно. Энэ баярт үйл явдлын нээлт болгон “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цувралыг албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэллээ.

Эхний бүлгийг өнгөрсөн сарын 15-нд Видео сандаа нэмж, кино сонирхогч, хэрэглэгчдэдээ бэлэг барьсан. Харин дараагийн бүлгийг энэ долоо хоногт оруулах болно.

Энэхүү цувралыг СКАЙмедиа үйлчилгээний хэрэглэгчид үйлчилгээний багц болгон худалдаж авахаас гадна СКАЙтел, СКАЙмедиагийн хамтарсан Smart Home үйлчилгээний хэрэглэгчид урамшууллын хүрээнд үнэ төлбөргүй үзэх эрхтэй.

Мөн СКАЙмедиагийн бүх хэрэглэгчдэдээ 1-р бүлгийн эхний ангийг бэлэг болгон үнэ төлбөргүй үзүүлж байна.

Түүхэнд интернетээс хамгийн олон удаа хууль бусаар татагдсан кино

Одоогоор “Хаадын тоглоом”-ын 7 цуврал, 67 анги дэлхий нийтэд хүрсэн. Кино урлаг болон хөгжмийн наадмаас хамгийн олон шагналыг хүртсэн, бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал киноны нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Монголд анх удаа энэхүү хит цувралын шилдэг нэг ангийг амьд хөгжимтэйгээр бүтэн үзүүлж буй нь ихээхэн онцлог юм.

Энэхүү арга хэмжээг УДБЭТ-т зохион байгуулснаар жинхэнэ амьд хөгжмийн дуугаралт, цоо шинэ мэдрэмжийг өгөх байх гэж найдаж байна. Энэ үеэр бүтэн бичлэг хийгдэж, СКАЙмедиа видео санд байршуулна. Ингэснээр энэхүү арга хэмжээнд ирж чадаагүй хэрэглэгчид үзэх боломжтой гэсэн үг.

HBO сувгийн зүгээс мөн энэхүү арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж буйг дурдсан. Тэдний албан ёсны төлөөлөгч энэхүү арга хэмжээнд уригдан ирж, та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцах болно.

Кино сонирхогч, шүүмжлэгчдийн алдарт IMDB.com цахим хуудсаас 9,5/10 оноо, ROTTENTOMATOES.com  95%-ийн өндөр үнэлгээтэй онцгой бүтээл

Ингээд уншигч, үзэгч та бүхэн хаан сэнтийн төлөөх дундад зууны үеийн Европын сурвалжит дээдсийн цус урсгасан харгис тэмцэл, урвалт хуйвалдаан, төсөөлөмгүй огцом эргэлт бүхий үйл явдлаар дүүрэн “Хаадын тоглоом” цувралыг үзэхийг санал болгож байна. Та СКАЙмедиа Видео сангийн “HBO олон ангит кино” багцаас үзээрэй.

ХААДЫН ТОГЛООМ ЦУВРАЛ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР ТАНД ХҮРЧ БАЙНА

9
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.