Таны биед магни дутагдаж байгааг илтгэх 12 шинж тэмдэг

3

Магни шиг хүний биед чухал ач холбогдолтой витамин, микро элементүүд цөөхөн байдаг. Хүний биеийн 300 гаруй биохимийн урвалд магни оролцох ба цусны даралт тогтворжуулах, бодисын солилцоо, дархлааны систем, уураг, кальцийн солилцоо зэрэг олон зүйлд хэрэгтэй билээ. Тиймээс энэ микро элементийг хангалттай хэмжээгээр авч байх хэрэгтэй юм.

Магни дутагдах нь түгээмэл дэлгэрсэн тохиолдол бөгөөд олон өвчний суурь болдог.

Ингээд хүн болгоны мэдэх ёстой магни дутагдаж байгааг илтгэх 12 шинж.

Яагаад хангалттай хэмжээний магни авах нь хэцүү байдаг хэрэг вэ?

Урьд өмнө өдөрт хэрэгтэй хэмжээний магни авахад амархан байлаа.

Физиологийн эксперт Рун Элиассоны ярьж байгаагаар бол хөдөө аж ахуйн үсрэнгүй хөгжлийн явцад хоол хүнснээс авах магнийн хэмжээ их багассан байна.

АНУ-д 1914-1992 он буюу 80 жилийн хооронд алиманд байх тэжээллэг бодис 82%-иар буурсан байна.

Бас нэг шалтгаан нь хүмүүс хоол хүнснийхээ орц, бүтцийг өөрчилсөн явдал юм. Одоо бид шош, үр, загас, самар, ногоон навчит ургамал зэрэг магни ихтэй хүнс хэрэглэхээ багасгасан байна.

 

Танд магни дутагдаж байгааг илтгэх 12 шинж

1. Ужиг ядрал

Хүч чадал дутаж байдаг ужиг ядралтай хүнд магни хэрэглэхийг зөвлөдөг.

Бразилд хийсэн судалгаагаар нэмэлт магни нь тамирчин хүний тэвчээрийг нэмж, архаг өвчтэй настай хүмүүст ашигтай байдаг гэсэн байна.

2. Булчин татах

Хэрвээ таны булчин татах (ихэнхдээ шилбэний булчин) нь их бол таны биед магни дутагдаж байж болох юм.

“Эрүүл хүний булчин эсвэл хэсэг бүлэг булчин өөр шалтгаангүйгээр татаж байвал энэ нь магни дутагдаж байгаагийн шинж юм” гэж “Ancient Minerals” сайт бичжээ.

3. Толгойн өвчин

Толгой өвддөг хүмүүсээс олонх нь магнийн дутагдалтай байдаг бөгөөд дээр нь булчин хямардаг байна.

Судалгаагаар нэмэлт магни хэрэглэснээр дотор муухайрах, бөөлжих, гэрэл болон дуунд мэдрэг байх зэрэг толгойн өвчин арилдаг байна.

4. Нойртой холбоотой зовиур

Та унтаж чадахгүй байна уу? Та шөнө дундуур сэрж байна уу?

Энэ нь магни дутагдаж байгаагийн шинж. Эдгээр бэрхшээлээс салахын тулд магнийн хэрэглээгээ нэмэх хэрэгтэй. АНУ-д хийсэн судалгаагаар нэмэлт магни нь нойртой холбоотой зовиурыг арилгахад нэмэр болох магадлалтай гэдэг нь тогтоогдсон байна.

5. Цусны даралт өндөр байх

Барууны эрүүл мэндийн хамгийн том бэрхшээлийн нэг нь цусны даралт өндөр байх явдал болжээ.

Магни нь кальцийн суваг түгжигч байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд энэ нь цусны даралт багасгахад чухал нөлөөтэй юм.

2013 онд хийсэн Британийн судалгаагаар их хэмжээний магни хэрэглэдэг хүмүүсийн судас эрүүл, цусны даралт хэвийн байдгийг тогтоожээ.

6. Үе мөч өвдөх

Олон хүний үе мөч өвддөг боловч зарим хүнийх тогтмол шахам өвддөг. Ийм нөхцөлд магни их хэрэглэх нь үений өвчинг багасгах ба сөрөг нөлөө гэж бараг үгүй учир хэрэглээд үзэхэд болохгүй зүйл үгүй билээ.

7. Өтгөн хатах

Ходоод гэдэсний хэвийн ажиллагаанд магни чухал үүрэгтэй. Магни дутагдсанаар өтгөн хатах, ялгадас шингэлэх үйл ажиллагааны хэмнэл алдагддаг байна.

8. Астма

Хүний цусан дахь магни нэмэгдсэнээр астма өвчтэй хүний амьсгал сайжирдаг гэдгийг судалгаа харуулсан байдаг. “The Lancet” хэмээх эрүүл мэндийн нэр хүндтэй сэтгүүл магни хэрэглээ, астмын илрэх шинжийн хооронд уялдаа байгаа тухай бичсэн байна.

9. Депресс

Хүний тархины үйл ажиллагаа, сэтгэл санаанд магни онцгой үүрэгтэй билээ. Зарим судлаачид орчин үеийн хүнсэн дэх бага хэмжээний магни нь сэтгэл мэдрэлийн өвчин, депрессийн эх үндэс болж байна гэж үздэг. 2015 онд хийсэн Америкийн 8800 хүн оролцсон судалгаагаар 65 наснаас доош насны хүмүүсийн магнийн хэрэглээ нь бага, 22% их депресст ордог гэж тодорхойлжээ.

10. Кальцийн дутагдал

Магни дутагдах нь кальцийн дутагдалд хүргэдэг ба учир нь хүний бие кальци хүлээн авахын тулд магни хэрэглэдэг байна.

11. Чихэрлэг зүйлд дуртай байх

Хэрвээ магни дутагдаж байвал энэ нь шоколад болон чихэрт дуртай байдлаар илэрч болно. Самар, жимс, үр зэргийг тогтмол хэрэглэн магни хангалттай авсанаар чихэрлэг зүйлд дуртай байдал тань үгүй болно.

12. Зүрхний хэм алдагдах

Зүрх жигд биш цохилох нь бас магни дутагдсаны шинж байж болно. Зарим судлаачид магни нь судсыг хамгаалж байдаг учир зүрхний хэм алдагдахаас сэргийлж байдаг гэж үздэг.

Магнийн хэрэглээгээ хэрхэн нэмэх вэ?

Магни бүхий хоолны нэмэлтийг эмийн сангаас болон эрүүл хүнсний дэлгүүрээс авч болно.

Олон янзын хэлбэрээр байна: магнийн хлорид (исгэлэн амттай, хэрэглэхийг зөвлөх нь их ), магнийн цитрат (та түлэгдсэн бол хамгийн сайн хувилбар), магнийн сульфат (халуун, суллах усанд сайн таардаг) гэх мэт.

Өдөрт хэрэглэх магнийн хэмжээ нь эмэгтэй хүн 280 миллиграмм, эрэгтэй хүн 350 мл. Нэмэлт магни хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөхөө битгий мартаарай.

Магни ихтэй хүнс:

  • Какао : хар шоколад нь 100 граммдаа бараг 500 миллиграмм магни агуулдаг
  • Ногоон навчит ногоо : салат, буйцаа, мангольд
  • Жимс : гадил, авакадо, тоор, чавга, чангаанз
  • Самар : гүйлсэн самар, кешью, грек самар
  • Шош : шошны төрлийн ногоонууд
  • Үр тариа : бор будаа, овьёос,
  • Төмс
  • Хулуу

Энэ чухал нийтлэлийг найз нартаа түгээж магни дутагдах шинжийг таньдаг болох, энэ чухал эрдэсийг илүү их хэрэглэдэг болоход нь туслаарай.

Эх сурвалж

67
БахархмаарБахархмаар
20
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganbat Sanjaajamts

    Ganbat Sanjaajamts

    2018/03/16 at 13:13

    Yu bn bi ireed bj bn

  2. энхцоо

    2022/12/13 at 14:16

    таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *