Ээж минь 40 хол гарсан мөртлөө нүдэн дээр л залуужиж байна! Өдөр болгон хямдхан желатиныг … хольж түрхэж байгаагаа хэлсэн юм

9

Эзэгтэй болгон желатин гэх зүйлийг сайн мэднэ. Гэрийн мармелад, цэлцэгнүүр, тэр ч бүү хэл зайрмаг хийхдээ ч ашиглана. Желатиныг зөвхөн хоол хүнсэнд бус арьс арчилгаанд ашиглаж болдог нь ямар таатай хэрэг вэ? Хэрвээ та 30 гарсан бол бидний нийтлэл танд зориулагджээ.

Гэрийн нөхцөлд хийх желатины маск нь дэлгүүрээр зарагдаж байгаа үнэтэй маскны үйлчилгээнээс дутахгүй: насны өөрчлөлт буюу үрчлээ арилгана. Үр дүн нь анхны хэрэглээнээс мэдрэгдэнэ гээч.

 

Желатинтай нүүрний маск

Желатины орцтой маскыг зүгээр ч нэг сонгоогүй юм: чийгшүүлэх, арьс татах үйлчилгээ үзүүлнэ, мөн хаван буруулахад нөлөөлдөг. Желатины суурьтай маск тоо томшгүй тул та бүхэндээ үр дүн ихтэй 4 энгийн жорыг танилцуулахаар бэлдлээ. Бүх төрлийн арьсанд тохиромжтой!

 

Өргөст хэмхтэй желатин

Өргөст хэмх, желатинтай маск нь үр дүнгээ богино хугацаанд өгнө: арьсны өнгө сэргэж цайрч сэргээд ирдэг. Зүгээр нэг арчилгаа ч бас биш, шим тэжээл өгнө.

Орц:

  • 1 ц.х желатин
  • 1 өргөст хэмх
  • 2 ц.х алтан товч цэцгийн ханд
  • 2 ц.х хандалсан ногоон цай
  • 1 ц.х зуун настын шүүс

Бэлдэх болон хэрэглэх арга:

  1. Жижиг ширхэгтэй үрүүлээр өргөст хэмхээ үрээд шүүсийг нь марлиар шүүж авна.
  2. Желатинаа алтан товч цэцгийн ханд болон ногоон цайны хандад хийгээд өргөст хэмхийн зөөлөн эдийг хийнэ. Халуун усны ууран дээр барьж желатинаа уусгана.
  3. Желатин тасалгааны хэмтэй болонгуут дээрээс нь өргөст хэмхийн шүүс болон зуун настаа хийнэ.
  4. Желатинтай үрчлээний эсрэг маск бэлэн. Нүүрэндээ түрхээд 30-40 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тос түрхэнэ.

 

Цөцгийн тостой желатин

Тэжээлийн маск гэж үзнэ – үрчлээ сууж байгаа арьсанд үнэхээр үр дүнтэй. Орц нь маш энгийн, үр дүн – үнэлшгүй их.

Орц:

  • 1 ц.х желатин
  • 7 ц.х хүйтэн ус эсвэл сүү
  • 1 ц.х цөцгийн тос

Бэлдэх болон хэрэглэх арга:

  1. Желатинаа хүйтэн эсвэл сүүндээ хийж 10-15 минут байлгаж хөөлгөнө.
  2. Уусмалыг халуун усны ууранд барьж уусгаад дээрээс нь цөцгийн тосоо хийнэ. Тос бүрэн уустал нь хүлээнэ.
  3. Бүх орцуудыг сайтар хутгаад хөргөнө. Нүүрэндээ 20 минут байлгасны дараа сүүнд дүрсэн хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

 

Желатин болон аарц

Царай цонхийгоод байвал аарц, желатинтай маск түрхээрэй. Арьсанд шим тэжээл өгч өнгийг сэргээнэ. Арьсны ядаргаа тайлж хаван буулгана.

Орц:

  • 1 х.х желатин
  • 2 х.х сүү
  • 1 х.х аарц

Бэлдэх болон ашиглах арга:

  1. Дунд зэргийн саванд желатин сүүгээ хийнэ. Желатиныг хөөлгөхийн тулд 10-15 минут байлгана.
  2. Уусмалыг халуун усны ууранд барьж аарцаа хийнэ. Сайтар хутгаарай.
  3. Маскаа хөргөөд цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж 25-30 минут байлгана. Бүлээн усаар угааж эсвэл бүлээн усанд дүрсэн хөвөнгөөр арчиж цэвэрлэнэ.

 

Желатин болон авокадо

Хуурай арьсанд зориулсан гэрийн шилдэг маск гэж хэлж болно. Авокадогийн зөөлөн эдтэй желатин гайхалтай үр дүн үзүүлэх юм. Арьсыг чийгшүүлж шим тэлээл өгнө.

Орц:

  • 1 ц.х желатин
  • 7 ц.х ус
  • 1 х.х авокадогийн зөөлөн эд

Бэлдэх болон хэрэглэх арга:

  1. Желатинаа хүйтэн усанд хийж 15 минут байлгана.
  2. Желатин хөөнгүүт халуун усны ууранд барьж хайлуулаад дээрээс нь авокадогийн зөөлөн эдийг хийнэ.
  3. Бэлэн болсон маскыг тасалгааны хэмтэй болтол нь хөргөөд нүүрэндээ 25-30 минут түрхэнэ. Бүлээн усаар угаана.

Желатины маск – маш  хямдхан бөгөөд үр дүнтэй: насны өөрчлөлтөөс үүдэлтэй үрчлээ арилгана, арьсны уян хатан чанар, өнгийг сэргээнэ.

Хамгийн чухал нь гэрийн нөхцөлд бэлдэж болох эдгээр маск байхад салоны өндөр үнэтэй үйлчилгээнд мөнгөө дэмий үрэх хэрэг байхгүй болно. Гоо сайханчид өөрсдөө ч гэсэн энэ аргаар залуужиж байгаа юм.

Хэрвээ бидний жор танд таалагдсан бол найз нөхөдтэйгөө сошиалаар хуваалцаарай.

86
ГоёГоё
31
ГайхмаарГайхмаар
22
ХөөрхөнХөөрхөн
18
ХарамсалтайХарамсалтай
17
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. А. Түвшинжаргал

    А. Түвшинжаргал

    2018/03/16 at 10:29

    Ss

  2. Zoloo Zoloo

    Zoloo Zoloo

    2018/03/16 at 12:21

    Renchin Tumenjargal

  3. Тайвнаа Тайвнаа

    Тайвнаа Тайвнаа

    2018/03/16 at 15:05

    Ss

  4. Б

    Б'б Амин Эрдэнэ

    2018/03/16 at 18:50

    Ss

  5. Bujin Bujin

    Bujin Bujin

    2018/03/16 at 18:58

    Uranchimeg Batulzii

  6. Азжаргал Азжаргал

    Азжаргал Азжаргал

    2018/03/16 at 19:43

    Oyunaa Lhagwa

  7. Энхцэцэг Цэцэгээ

    Энхцэцэг Цэцэгээ

    2018/03/16 at 22:46

    Tsedevsuren Tsedevee??❤️

  8. Сурмаа С.

    Сурмаа С.

    2018/03/16 at 22:59

    Ss

  9. Gmunguu Munguu

    Gmunguu Munguu

    2018/03/16 at 23:58

    ss hgd ogooch

  10. Altan Gadas

    Altan Gadas

    2018/03/17 at 22:09

    Гоё царайтай .юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *