Эрчүүд зурхайн ордоосоо шалтгаалан эмэгтэйчүүдээс юу хүсдэг вэ?

4

Эрчүүд юу хүсдэг вэ? Хамгийн ойлгомжтой хариулт нь секс байх ба эрчүүд эмэгтэйчүүд бүгдэд секс хэрэгтэй нь үнэн. Гэхдээ энэхүү секс нь ямар ч сайхан байдаг байлаа гэсэн хос хоёрыг үүрд цуг байх гол зүйл байж чадахгүй билээ. Бэлгийн харьцаанаас гадна хамтын хүсэл, зорилго, хайр зэрэг бид бүхний сэтгэл санааны зүйлүүд хосуудыг холбодог юм. Тэгэхээр ямар зурхайн ордны эрчүүд эмэгтэйчүүдээс юу хүсдгийг харцгаая.

Хонь хүлээн зөвшөөрөхийг л хүснэ

Хонинууд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй хүмүүс учир тэдний толгойд өөрөөс нь татгалзах тухай бодол огт орж ирдэггүй байна. Хэрвээ хонь нь та түүнийг ямар байгаагаар нь л хүлээж авдаг гэдэгт 100% итгэлтэй бол тэр таниас хэзээ ч нүүр бууруулахгүй, та хоёрын харьцаа шинэ шатанд гарах болно.

Үхэр найдвартай байдлыг хүснэ

Үхэр зөрүүд, шийдэмгий байж болох ч энэ хамгаалалтын дор аюулгүй байх хүсэлтэй залуу нуугдаж байдаг билээ. Та үргэлж түүний талд байна, бүр буруу байсан ч хамтдаа гэдгээ харуулах хэрэгтэй. Тэгсэн нөхцөлд тэр танд зүрхээ нээх болно.

Ихрүүдэд сайн ярилцах хүн таарна

Ихрүүдийн тархи маш хурдан бодож сэтгэж чадах ба ярьж байгаатайгаа адил хурдаар сэтгэнэ. Тэдэнд олон янзын санаа, хошин үг хэллэг байгаагаа хүнтэй хуваалцах дуртай хүмүүс. Хэрвээ та түүнээс хоцорчихгүй, сонсож, адилхан ярьж чаддаг байвал тэр таных гэж мэд.

Мэлхийд тэсвэр хэрэгтэй

Мэлхий зөрүүд учир янз бүрийн сэтгэлзүйн байдал гаргаж болох юм. Иймэрхүү эрчүүдэд тэсвэртэй, үнэн зүрхнээсээ сонсож чаддаг, түүнийг үл шүүмжлэх эмэгтэй хэрэгтэй билээ. Хамгийн гол нь мэлхийд анхаарал тавьж, сонсож суухдаа ямар нэг дэлгүүрээс авах юмны тухай юм уу оройн хоолонд өмсөх даашинзны тухай бодохгүй байх хэрэгтэй.

Арсланд баатар гэдгээ мэдрэх нь чухал

Арслан олны анхаарлын төвд байх дуртай. Эр зоригийг нь үнэлэх, хүч чадлыг нь гайхан бишрэх нэгэн арсланд хэрэгтэй билээ. Хэрвээ та арсланг үл ялагдах хүн гэдэгт нь итгүүлж чадвал тэр таны хөлд унаж, амьдралынхаа төгсгөл хүртэл хайрлах болно.

Охинд түүний хийсэн зүйлийнх нь төлөө талархаж байх нь чухал

Охин маш шаардлагатай хүн байх нь элбэг. Энэ ордны эрчүүд аливаа зүйл байх ёстой байдлаараа байхад   дуртай байдаг. Хэрвээ та түүний нэг номыг унших гэж цагаан толгойн дарааллаар тавьсан байрнаас нь авсан бол буцааж тавихдаа заавал байранд нь тавиарай. Ингээгүй бол бөөн юм болох нь тодорхой. Охин таны өмнөөс ямар нэг асуудал шийдсэн бол та түүнд нь маш их баярлаж талархаж байгаагаа заавал мэдүүлээрэй.

Жинлүүр урьдчилсан дүгнэлтэнд дургүй

Жинлүүрийнхэн өөрсдийг нь шүүж, шинжихэд тун дургүй хүмүүс. Тэдэнд хэрэгтэй зүйл бол ямар нэг болзолгүй хайр, өөрийг нь хэзээ ч орхихгүй гэсэн итгэл юм. Гэхдээ тэднийг бас хэт тайвшруулж буруу хэвшилтэй болгож огт болохгүй. Аливаа юм хэмжээндээ байсан нь дээр.

Хилэнцэд шударга байдал хэрэгтэй

Тэр үнэхээр олон юм шаардахгүй ба шударга байх нь л чухал. Өөрсдөө юм болгонд худал хэлж явах бөгөөд өөртэй нь цуг бас нэг таарсан худалч цуг байхаас айдаг хүмүүс. Хэрвээ та хилэнцэд өөрийгөө шударга явдалд дуртай гэдгээ харуулж чадвал тэр танд итгэж, удаан хугацаагаар цуг байхыг бодох болно.

Нум нээлттэй боломжоос шалтгаална

Хэрвээ та хаалттай, өөрийнхөө хил хязгаарыг өргөжүүлэх сонирхолгүй бол та нумд тохирохгүй хүн юм. Тэдэнд үргэлжийн өөрчлөлт, аялал, мөн тийм хүсэлтэй хос хэрэгтэй. Хэрвээ та нумд өөрийнхөө шинэ зүйлд дуртай гэдгээ харуулж чадвал тэр таныг өөрсдийн нэг гэж үзэн цуг байхыг хүсэх болно.

Матар өөртэй нь адил хүнийг хүснэ

Өөрийнхөө амьдралыг цэгцэлж, өсөж боловсрох сонирхолгүй хүнтэй матар хэзээ ч таарахгүй. Өөртэй нь адил амьдралын үнэ цэнэтэй, ойлголттой хүн түүнд хэрэгтэй гэж матар үздэг байна. Мөн та санхүүгийн хувьд тогтворжсон, гэр бүлийн үнэ цэнийг ойлгосон хүн байх хэрэгтэй. Та матартай бүх талаар тэнцүү гэдгээ харуулж чадвал тэр чамайг ханиа гэж харах болно.

Хумх чөлөөт байдлыг эрхэмлэнэ

Хэрвээ та бусад хүн таны тухай юу бодож байгаа нь хамаагүй, өөрийн хэмнэлээр амьдардаг бол та хумхтай таарах хүн. Эр хумх нь маш хурц тод бие хүн байдаг бөгөөд тэр өөрийгөө болон бусдыг халамжлах чадалтай гэдэгтээ бүрэн итгэлтэй хүмүүс байдаг байна. Та хумхыг өөрийн өвөрмөц байдал, урьдчилан таахын аргагүй үйл хөдлөлөөрөө бишрүүлэх болно.

Загас тусч сэтгэлийг үнэлдэг

Загас бол бүтээлч, шуналгүй бие хүн юм. Тэд зовж явахад үргэлж туслахад бэлэн бөгөөд та мөн түүнтэй адил хэзээ ч туслахад бэлэн, бусдыг хайрлаж, халамжилж байдаг хүн гэдгээ харуулбал загас өөрийн ханиа олжээ гэж бодох болно.

11
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sodoo Sodoo

    Sodoo Sodoo

    2018/03/15 at 19:29

    Minii hani yg shvv

  2. Barsaa Osorkhuu

    Barsaa Osorkhuu

    2018/03/15 at 22:04

    ийм мухар сүсгийн шинж чанартай юм сайн юманд хүргэхгүй шүү хүмүүс ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *