
Япон гэхээр л бидний толгойд өндөр хөгжсөн технологи санаанд орно. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Бариста-робот, хоёр давхар цахилгаан шат, өөрөө өөрийгөө халаах хоол – энэ бүгд нутгийн ард иргэдийн өдөр тутмын амьдралд жирийн л үзэгдэл болсон. Харин бид эдгээрийг харах болгондоо бяцхан хүүхэд шиг л гайхаж хөөрнө.
Наран улсын амьдрал ирээдүйгээр аялах аяллыг санагдуулам тийм л 20+ баримтыг бид интернетээс оллоо.
Японд угтах цэг дээр робот-динозавр үйлчлүүлэгчдийг хүлээн авч ажилладаг зочид буудал байдаг

Дэлгүүрт байрлах уг автомат тооцооны машин нь таны худалдан авалтын нийт дүнг бодож гаргаж ирнэ. Та тусгай хэсэгт сагстай бараагаа тавихад л хангалттай

Японы такси нь агаарын чанарыг харуулах системтэй

Гольфийн талбай дээр ийм өвс хадагч машинтай таарна

Нийтийн бие засах газрын орох хаалга дээр бүхээгийг хүнтэй эсэхийг харуулсан мэдээллийн самбар байдаг

Японы мини-маркет – тэр чигээрээ худалдааны автомат машин

Токиогийн энэ сүши-баарны ширээ болгон дээр халуун ус гоождог цорготой, үйлчлүүлэгчид нь өөрсдөө ногоон цайгаа найруулж уух зориулалттай ажээ

Зорчигчдын шөнийн автобусны суудал ингэж харагдана

Токиогийн зочид буудлуудад робот-нохойтой таарч болно. Нохой болгон өөрийн гэсэн давтагдашгүй зан араншинтай нь үнэхээр сонирхолтой

Токиогийн зарим нэг шатахуун түгээх цэгийн хоолой нь дээрээсээ унжиж байрласан

Загасны шөл зарах автомат машинуудтай хаа сайгүй таарна (тус улсын үндсэн хоолны нэг төрөл)

Нагое хотын тэнгэр баганадсан өндөр байшинд зорчигчийн хоёр давхар цахилгаан шат байдаг

Жирийн дэлгүүрийн машины зогсоол дээр ирээдүйн гэмээр ийм машинтай таарна. Энэ удаад Toyota LQ загвартай таарлаа

Японы зарим нэг барилгын цахилгааны шат дуудах товчлуурын ойролцоо бороо орж байгааг мэдээллэх дэлгэц байдаг. Энэ тохиолдолд шүхэртэй л гарсан нь дээр дээ

Токиогийн онгоцны буудал дээр суултуурын гадаргуу ариутгах тусгай цэвэрлэгээний бодис суурилуулжээ

Токиогийн метроны бариул нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, тиймээс санаа зовох зүйлгүй барьж болно

Онц сонин юм юу ч байхгүй, зүгээр л хэдэн робот-хөрөг зураачид ээлжит бүтээлээ туурвиж байна

Токиогийн сүши-бааранд уламжлалт тооцооны хуудасны оронд ийм төхөөрөмж авчирвал та гайхах хэрэггүй шүү, аливаад бэлэн л байх хэрэгтэй

Покемоны шүтэн бишрэгчид дүрийн сэдэвтэй карт зэрэг бараа бүтээгдэхүүнийг автомат худалдааны тусгай машинаас дуртайгаа сонгож авч болно

Шинжлэх ухаан-уран зөгнөлт киноны хэсэг биш ээ, Токио дахь жирийн л нэг капсул зочид буудал

Японы галт тэрэгний ариун цэврийн өрөөнд хүүхдэд зориулсан суудал байдаг. Эцэг эх нь ариун цэврийн өрөөг тайван ашиглах боломжийг бүрдүүлжээ

Дэлгүүрүүдэд богино долгионы зууханд хийх шаардлагагүйгээр өөрөө өөрийгөө халаадаг савтай хоол зардаг

Ердөө уяанаас татахад л 5 минутын дараа хоол халсан байх болно.

Токиод ганцхан робот ажиллуулдаг бүхэл бүтэн кофены газар байдаг

- Хөндлөнгөөс харахад тэр бүр ажлаасаа залхчихсан юм шиг ээ. © demento05 / Reddit
Хэрвээ та Япон улсыг зоривол хамгийн түрүүнд хаана очих байсан бэ?








Биндэръяа Оюунбат
2021/10/12 at 16:19
Anujin Na