Нэгэн эмэгтэй хүүгийнхээ хурим дээр бэр нь болж буй бүсгүй түүний олон жилийн өмнө алдсан охин нь болохыг олж мэджээ

1
  • Хүүгийнхээ хурим дээр бэр нь болж буй бүсгүй түүний олон жилийн өмнө алдсан охин нь байсныг нэгэн эх олж мэджээ.
  • Төрөх үеийнх нь онцгой шинж тэмдгээр нь түүнийг таньж чадсан байна.
  • Эх, охин хоёр үнэнийг олж мэдээд баярын нулимс унагаж, нэгнээ тэвэрчээ.

Хятад улсад нэгэн эх багад нь алдсан охиноо хүүгийнхээ хурим дээр олсон хачирхалтай гэмээр үйл явдал болжээ. Хамгийн сонирхолтой нь тэрхүү охин нь түүний бэр болохоор ирсэн байжээ. Тэрбээр охиноо гар дээрх төрөлхийн онцгой тэмдгээр нь таньсан хэмээжээ. Ийнхүү эх охин хоёр уулзаж, баярын нулимс унагасан байна. Энэ үйл явдал өнгөрсөн 3-р сарын 31-ний өдөр Жиансу мужийн Сүжоу хотод болсон хэмээн Times News Now хэвлэл мэдээлжээ.

Эх, охин хоёр үнэнийг олж мэдээд баярын нулимс унагаж, нэгнээ халуун дотноор тэвэрсэн байна.

Ийнхүү түүний хоёр хүүхэд хоорондоо хуримаа хийх гэж байгаа нь тодорхой болсон ч хурим цааш үргэлжилсэн ажээ. Учир нь тэрээр охиноо алдсаны дараа удаан хугацаанд хайсан боловч олж чадаагүй тул нэгэн өнчин хүүг өргөж авч өсгөсөн нь энэ бөгөөд охинтой нь ямар нэгэн цусан төрлийн холбоогүй байсан байна.

Охин нь төрсөн ээжтэйгээ уулзсан энэ өдөр бол хуримын ёслолоос ч илүү дурсамжтай сайхан үйл явдал байлаа хэмээн ярьжээ.

Охиныг өсгөсөн эцэг эх нь түүнийг багад нь замын дээр төөрсөн байхад нь олж, охиноо болгон үрчилж өсгөсөн нь энэ ажээ. Тэрбээр төрсөн ээжтэйгээ уулзсан энэ өдөр бол хуримын ёслолоос ч илүү дурсамжтай сайхан үйл явдал байлаа хэмээсэн байна. Улмаар хуримын арга хэмжээ хосууд нэгэндээ тангараг өргөснөөр үргэлжилсэн аж.

191
ГоёГоё
53
ГайхмаарГайхмаар
29
БахархмаарБахархмаар
18
БурууБуруу
18
ХарамсалтайХарамсалтай
15
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/04/11 at 14:21

    Охин нь эргээд ирждээ. Хувь тавилан заавал учруулах байсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *