Хөрөнгө мөнгө, нэр алдрыг шүтэлгүй энгийн, даруухан амьдралыг сонгосон 10 алдартан

1

“Мөнгө, нэр хүнд таныг аз жаргалтай болгохгүй”. Энэ үгийг Далай лам хэлээгүй, харин Леонардо Ди Каприо хэлсэн гэдгийг та мэдэх үү? Алдартай оддыг даруухан байшинд жирийн амьдралаар амьдарч, хэрэгцээтэй хүмүүстэй мөнгөө хуваалцаж байгааг харах үнэхээр сайхан бөгөөд тэднийг хүндлэх хүндлэлийг улам бүр нэмэгдүүлж байдаг. Ингээд бид танд мөнгө хөрөнгийг шүтэлгүйгээр амьдралаа утга учиртай болгож байгаа олны танил хүмүүсийг танилцуулах гэж байгаадаа баяртай байна.

1. Jennifer Lawrence

© J. Sharma/Bruja,PacificCoastNews/EAST NEWS

Женнифер Лоуренс нь 2015, 2016 онуудад дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчинд тооцогдож байсан бөгөөд жилийн орлого нь 52 сая дараа жил нь 46 сая доллар байжээ. Тэрээр ийм их хэмжээний орлоготой хэдий ч мөнгө цацаж амьдардаг бусад баячуудаас өөр юм. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нью-Йоркт байдаг хулганатай жижигхэн байшин болон Кентакки дахь ердийн байшиндаа одоог хүртэл амьдарсаар ирсэн” гэдгээ онцолж байсан юм.

Даруухан амьдрах нь зөвхөн орлогоо хэмнэх бус харин хүмүүст туслах, ашгийн бус байгууллагуудад мөнгө цуглуулж өгөх зэргээр эерэг амьдрахын нэр юм. Тийм ч учраас тэрээр 2016 онд Луисвилл дахь Косайр хүүхдийн эмнэлэгт 2 сая доллар хандивлаж байжээ.

 

2. Keanu Reeves

© LRNYC / MEGA/EAST NEWS © PacificCoastNews/EAST NEWS

Ривз бол олны дунд маш нэр хүндтэй хүн юм. Түүнийг хөдөлмөрч, сэтгэл татам, “ичимхий” гэдгээр нь хүмүүс маш их хүндэлж хайрладаг. Тэрээр “Matrix” кино цацагдсаны дараа гэхэд л өөрийн олсон 114 сая долларын орлогынхоо 80 сая долларыг тусгай эффект, будалтын албаны хүмүүст өгсөн гэдэг. Ривз хэлэхдээ мөнгө бол миний санаа зовоох асуудал биш гээд “Би дараагийн хэдэн зуунд хэрэглэх зүйлээ хийчихсэн хүн” гэсэн юм.

Тиймээс ч тэр дэлхий даяар алдаршиж, сая сая долларын орлоготой болсон ч зан чанараа өөрчлөөгүй юм. Үүний нэгэн жишээ нь Киану 2019 оны 3-р сард Лос Анжелес руу нисэж байсан нислэг нь Бейкерсфилдэд саатах үед бүх зорчигчдыг саатуулахгүйн тулд хувиасаа зардал гаргаж галт тэргээр зорчуулж байсан юм.

 

3. Elijah Wood

© Andy Thrasher / flickr

Элайжа Вуд бол “The Lord of the Rings” киноны Фродогийн дүрээрээ алдаршсан жүжигчин юм. 2003 онд энэхүү кино нь дэлхийн “Box office”-т 1,1 тэрбум долларын орлого олсон бөгөөд жүжигчний хувьд алдар нэр, мөнгөнд сэтгэл нь ханах хангалттай шалтаг болсон ч тэр тэгээгүй юм. Тэрбээр ярилцлага өгөхдөө түүний амьдралын хамгийн чухал үзэл баримтлал бол даруу байдал бөгөөд худалдаж авсан хамгийн үнэтэй зүйл нь гэртээ зориулж авсан дуу бичлэгийн төхөөрөмж байсан гэжээ.

Тэрээр “Би үргэлж бусдад санаа тавьж, бусад хүмүүсийн мэдрэмжийг хүндэтгэсээр ирсэн” гэсэн юм. Тиймдээ ч түүний үг үйлдэл зөрж байсан удаагүй бөгөөд олон арван хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож байсан юм.

 

4. Sarah Michelle Gellar

© sarahmgellar / Insragram

Сара Мишель Геллар жүжигчний карьераа маш бага наснаасаа эхэлсэн. Хэдийгээр тэр маш алдартай од боловч энгийн л гэр бүлийн жишгээр амьдрахыг илүүд үздэг байна. Тэрээр 2002 оноос хойш хуримаа хийн хамтран амьдарч байгаа Фредди Принзе Жригийн хамт 2 сайхан хүүхэдтэйгээ амьдардаг билээ. Хосууд маш аз жаргалтай харагддаг бөгөөд тайван амгалан амьдралынхаа сайхан мөчүүдийг олон нийтдээ үргэлж хуваалцдаг. Сара хэлэхдээ ээж минь надад олон жилийн өмнө “Чи юу ч үгүй байсан ч хүнд туслах аргаа олох л болно” гэж зааж сургасан төдийгүй бусдад тусалсан тус эргээд хэдэн арав дахин арвижин ирдэг гэдгийг ойлгуулсан гэжээ.

 

5. Robert Pattinson

© 0000554/Reporter © Survivor,PacificCoastNews/EAST NEWS

Роберт Паттинсоныг дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг хэмээн зүй ёсоор тооцдог. 2010 онд “Time” сэтгүүл мөн түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​нэгээр нэрлэжээ. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр сүүлийн 15 жилийн турш хангалттай орлоготой байсан ч ихэнх зүйлд даруухан хандахыг хичээсээр ирснээ хэлсэн юм. Харж байна уу, би одоо ч ийм энгийн хувцсанд дуртай хэвээрээ гээд өөрийн өмсөж байсан гулгагчийн цамцаа заан хэлж байсан нь олны хайрыг татаад амжсан билээ.

Түүнээс гадна, тэрээр буяны үйл хийхээ хэзээ ч мартаж байгаагүй юм. Тэрээр “Би хандивлагч бас дэмжигч байсаар ирсэн. Бид хамтдаа хичээвэл дэлхий дээрх олон сая хүүхдүүд болон залуу хүмүүст итгэл найдвар төрүүлж чадна” хэмээн нэгэн ашгийн бус компанит ажлын үеэр хэлж байжээ.

 

 

6. Mark Zuckerberg

© Daniel Acker / Bloomberg / Getty Images

2010 оноос хойш “Time” сэтгүүл Марк Зукербергийг дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэх болов. Гэсэн хэдий ч хэвлэлүүд түүнийг даруухан амьдарч байгааг үргэлж онцолж байлаа. Үүний нэгэн жишээг түүний “Honda Fit”, “Volkswagen Golf” зэрэг маш даруухан машин унадгаас харж болно. Тэрээр энэ амжилтдаа ташуурч явахын оронд гэр бүлтэйгээ байхыг сонгосон бөгөөд 2012 онд үзэсгэлэнт Присцилла Чантай гэрлэж, хамтдаа 2 хүүхэдтэй болсон юм.

 

7. “Blake Lively” болон “Ryan Reynolds”

© Instagram/Sipa USA/East News

Энэхүү гайхалтай хос бол олон хүмүүсийн хувьд үлгэр дуурайл авдаг хүмүүс юм. Тэд 2012 онд гэрлэж хамтдаа 3 хүүхэдтэй болсон юм. Гэр бүл нь маш чинээлэг, амжилттай хэдий ч тэд тансаг амьдралаас татгалзаж Нью Йорк мужийн жижиг хот Пунт Риджд амьдрахыг илүүд үзжээ. Райан нэг удаа өөрийн гэр бүлийн амьдралын талаар хэрэв аав болсон л бол хэн ч байсан бохир живх сольж, шөнө нойргүй хонох л болно хэмээн хэлж байсан удаатай.

 

8. Mick Jagger

© East News

Мик Жаггер бол домог бөгөөд тэрээр энэ нэр хүндээ бүхэл бүтэн 50 жилийн турш босгосон юм. Гэвч түүний хувьд хувийн амьдрал нь илүү чухал бөгөөд тэрээр одоо 8 хүүхэдтэй. Бага хүүхэд нь түүнийг 73 настай байхад хорвоод мэндэлж байжээ. Алдарт дуучин маань өөрийн найз бүсгүй болон хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай гэнэ.

 

9. Leonardo DiCaprio

© LRNYC / MEGA/Mega Agency/East News

Леонардо Ди Каприо нь “Forbes” сэтгүүлээс гаргасан  2010-2016 оны хооронд хамгийн их орлого олсон жүжигчдийн жагсаалтад жил дараалан багтсан бөгөөд 28 сая доллар, 77 сая доллар, 37 сая доллар, 39 сая доллар, 29 сая, 27 сая долларын орлоготой байжээ. Ийм байхад сар бүр шинэ байшин авч, алтан суултуур дээр бие засахад ч хангалттай хүрэлцэнэ. Гэвч түүнд ийм амьдрал хэрэггүй. Түүнийг бид байгаль орчныг хамгаалагч илч гэдгээр нь сайн мэднэ. Түүгээр ч барахгүй Ди Каприо ядуу хүмүүст туслах аяныг байнга өрнүүлдэг бөгөөд 2020 онд түүний үүсгэн байгуулсан сан Австралийн түймрийг унтраах ажилд гурван сая доллар хандивласан байна.

 

10. Shailene Woodley

© Moritz Thibaud/ABACA/EAST NEWS © Moritz Thibaud/ABACA/EAST NEWS

Шайлене Вудли бол зөвхөн алдартай жүжигчин байгаад зогсохгүй байгаль орчныг хамгаалагч идэвхтэн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч юм. Тэрбээр ээжтэйгээ хамтран залуу хүмүүст урам зориг өгөх зорилготой ашгийн бус байгууллагыг байгуулжээ. Тэрээр тэнгэрт байгаад байлгүй газартаа буусан цөөхөн алдартнуудын нэг юм. Шайлене Вудли “Би газар, мод, цэвэр агаартай холбогдож бодлоо бус сэтгэлээ дагаж амьдрахыг хүсдэг” хэмээн хэлж байв. Энэ нь түүнд байгальтайгаа ойрхон амьдарч дэлхийгээ хайрлах сэдэл өгдөг байна.

50
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/13 at 22:53

    Хүний хувь заяа юутай сайхан! Зөв бодолтой хүмүүс бна

  2. mongold bn uu

  3. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2020/05/14 at 04:17

    Zov bodoltoi ukhaan aguu khumuus bna daa

  4. Bayanbaatar Tsagaan

    Bayanbaatar Tsagaan

    2020/05/14 at 05:25

    👍🏼

  5. Handaa Handaa

    Handaa Handaa

    2020/05/14 at 09:43

    Tm shu amidal engiin bh tusmaa l hamgiin shan az jargaltai medremjiig ogdog bi ch hund tuslah tvvneese erch huch awah durtai negen… kk

  6. Наниа Наниа

    Наниа Наниа

    2020/05/14 at 12:56

    Ed baylagaas iluu zuilee aldsan hunshdee ..ingeed ch boltguai yavj bgn ih yum bh.

  7. Erdnee Erdnee

    Erdnee Erdnee

    2020/05/14 at 13:45

    Keane mundag xvn shvv

  8. Уранчимэг Халтар

    Уранчимэг Халтар

    2020/05/14 at 17:37

    Манай Монголд ийм од байдаг болов уу?

  9. Buyndelger Naran

    Buyndelger Naran

    2020/05/14 at 20:39

    Гайхалтай ер бусын хүмүүс. вэ энэ л амьдралын төгс үйлдэл шүү баярлалаа гое зүйл уншчихлаа

  10. Narantsetseg Magvanjav

    Narantsetseg Magvanjav

    2020/05/14 at 23:00

    Леди Гага орлогынхоо 50% буяаны үйлс өгдөгөөрөө тэргүүлдэг

  11. Purevsukh Puki

    Purevsukh Puki

    2020/05/14 at 23:58

    Keanu reeves 1992 ond Dracula, 1993 ond Bitshan Budda, 1994 ond Hurd, 1999 ond matrix. Buddha giin duriig buteehiin tuld 1 jil bisalgal hiij busdiig orovdoh hairlah seteliig oortoo dadal zurshil bolgoson gdg..

  12. Otgo Arena

    Otgo Arena

    2020/05/15 at 00:24

    Manaihan bol youm vzeegvi novshnud shde

  13. Surenjav Uranbileg

    Surenjav Uranbileg

    2020/05/15 at 02:18

    Ухаалаг хүмүүс байна Амьдрал
    Элэг бүтэн Эрүүл Саруул Ах нь дүүс эвтэй найртай байх энэ
    Хорвоогийн хамгаас чухал юугаарч зүйрлэшгүй
    Аз жаргал юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *