Язралтын сорви арилгах байгалийн гаралтай 5 арга. 100% үр дүнтэй бас арьсанд элдэв сөрөг нөлөө үзүүлэхгүй!

2

Язралтын сорви арьсны гадаргуу дээр ихэвчлэн тодорч үүсдэг. Тэр тусмаа хэвлийн арьсан дээр гарч ирдэг байна. Гэхдээ мөр, ташаа, цээж болон өгзгөн дээр бас гарч ирнэ. Дэлгүүрт язралтын сорвийг арилгах олон төрлийн тос байдаг боловч, та гэрийн нөхцөлд дараах бэлдмэлийг хийж язралтын сорвийг арилгаарай.

Юунаас болж язралтын сорви үүсдэг вэ?

Язралтын сорви онцгүй бас сэтгэл түгшээсэн асуудал юм. Тэр тусмаа ханцуйгүй, гэдэс ил гарсан хувцас өмсөх дуртай охидын хувьд бүр ч том асуудал гэсэн үг.

Жирэмслэлтийг язралтын сорви үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл гэж үздэг боловч, өөр бусад хэд хэдэн хэдэн хүчин зүйлс бий:

  1. Гэнэт таргалах эсвэл жин хасах
  2. Биеийн жинд өөрчлөлт гарах
  3. Удамшил
  4. Эрүүл мэндийн асуудал

Язралтын сорви арьс сунаснаас болдог ба ихэнхдээ арьсны дээд давхаргад гарч ирдэг байна. Үүнийг эпидермис гэж нэрлэдэг. Жирэмслэлтийн эхний үе шатанд язралтын сорви улаан эсвэл ягаандуу харагддаг боловч, удалгүй цагаан эсвэл арьсны өнгөтэй ижил болж хувирдаг.

Гэрийн нөхцөлд язралтын сорвийг арилгахад туслах зарим үр дүнтэй аргуудыг хүргэж байна.

1. Касторын тос

Касторын тос бол язралтын сорвийг арилгахад туслах үр дүнтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Касторын тосыг гоо сайхны асуудлуудыг шийдвэрлэхэд ихэнхдээ хэрэглэдэг. Тухайлбал батга, хар толбо, үрчлээ болон энгийн зураас гэх мэт. Мөн харагдах байдал нь онцгүй язралтын сорвийг арилгахад тусална. Дэлгүүрт элбэг байдаг, үнэ ч боломжийн. Та гэртээ энэ аргыг туршиж үзээрэй.

Касторын тосыг хэрхэн хэрэглэх вэ?

Бага хэмжээгээр касторын тосноос язралтын сорви үүссэн арьсан дээрээ түрхэж, зөөлөн үрэх ба 10-15 минутыг зарцуулна. Энэ хугацаанд касторын тос таны биед шингэх ба хугацаа болоход, та тос түрхсэн арьсан дээрээ алчуур тавьж, дээрээс нь халуун жин эсвэл савтай ус нэмж тавиарай. Ингэхдээ 15-20 минут хүлээнэ. Энэ аргыг 1 сарын турш хэрэглэж болох ба гайхалтай үр дүнг та өөрийн нүдээр харах болно.

 

2. Зуун настын ургамал

Зуун настын ургамал бол язралтын сорвийг арилгах байгалийн гаралтай аргуудын нэг юм.

Хэрхэн хэрэглэх вэ?

Зуун настын ургамлын шинэхэн гелийг шүүж авч, язарсан арьсан дээрээ түрхээд 10-15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаана.

 

3. Лаймын шүүс

Лаймын шүүсэнд язралтын сорвийг богино хугацаанд болон хялбар байдлаар арилгахад туслах бодис агуулагддаг. Нимбэг бол байгалиас хүн төрөлхтөнд өгсөн үнэтэй бэлэг ба хүчиллэг үйлчилгээтэй учир, гоо сайхан болон дотор эрхтний үйл ажиллагаан их хэрэглэдэг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Шинэхэн лаймыг дундуур нь хувааж, тэр дор нь язарсан арьсан дээрээ тавьж 10 минут байлгана.

 

4. Өндөг

Язралтын сорвийг арилгахад өндгийг ашиглаж болно. Найрлагандаа уураг болон хэд хэдэн төрлийн бодис агуулдаг ба тэдгээр нь язарсан арьсыг эмчилнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

Эхлээд та арьсаа сайтар цэвэрлэж, дараа нь өндөгний маскыг тавина. 2 ширхэг өндөгний цагааныг сайтар хольж хутгана. Язарсан арьсан дээрээ зузаан түрхэж, хаттал нь хүлээх ба дараа нь угаана. Угаасны дараа оливын тос эсвэл чийгшүүлэгч тосоор арьсаа чийгшүүлээрэй. Энэ аргыг 3-7 хоногийн хугацаанд өдөрт нэг удаа хэрэглэнэ.

 

5. Сахар

Цагаан сахар арьсыг гуужуулах, язралтын сорвийг арилгахад тусалдаг байна.

Хэрхэн хэрэглэх вэ?

1 хоолны халбага нунтаг сахар дээр бага зэрэг оливын тос эсвэл бүйлс самрын тос нэмж, хооронд нь сайтар холих хэрэгтэй ба бэлдмэл бэлэн болоход, язарсан арьсан дээрээ түрхэнэ. 10-15 минутын турш зөөлөн иллэг хийнэ. Энэ аргыг 1 сарын турш хэрэглэж болох ба үр дүн нь тэр дорхноо танд мэдрэгдэнэ.

8
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *