14 дэх байрны эзэн Г.Дэмбэрэлням: Таван ханатай гэрээс тавилгатай байр руу нүүхээр боллоо

0

14 дэх байрны эзэн Г.Дэмбэрэлням: Таван ханатай гэрээс тавилгатай байр руу нүүхээр боллоо

14 дэх байрны эзэн Г.Дэмбэрэлням:Таван ханатай гэрээс тавилгатай байр руу нүүхээр боллоо
Монголын мэдээлэл холбооны Юнител групп “5 байр хөтөлбөр III”-ийн 4 дэх байрны эзэндээ батламжийг нь гардуулан өглөө. Юнителийн 14 дэх байрны эзнээр 45 настай Дэмбэрэлням тодорчээ. Зүүнсалааны эцэст нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг энэ бүсгүй Юнителийн үнэнч хэрэглэгчдийн нэг бөгөөд аз хайрласан дугаараа 4 жилийн турш барьж байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ “5 байр хөтөлбөр III”-ийн 4 дэх байрны эзнийг тодруулах тохирлыг үзсэн боловч дугаарыг минь зарлахад огтхон ч итгээгүй ээ. Харин орой нь Юнител группийн хамт олон гэрт ирж, албан ёсоор иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан байртай болсныг мэдэгдэхэд л итгэсэн гэж байлаа. Түүнчлэн “5 байр хөтөлбөр III”-ийн 4 дэх байрны эзнийг тодруулах шууд нэвтрүүлгийн үеэр хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд болох Ascend Y, Motorola Droid Razr, Samsung Note, Samsung Galaxy S3-ийн эздийг ч давхар тодруулсан юм.

Ийнхүү Юнител групп 14 айл буюу нэг орц айлыг иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгслээр тохижуулсан орон сууцтай болгоод байна. Харин өнөөдрөөс эхлэн “5 байр хөтөлбөр III”-ийн сүүлийн буюу 5 дахь байр эзнээ хүлээж эхэллээ. Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгч та 3000-аас дээш нэгжийн картаар дансаа цэнэглээд цахилгаан хэрэгсэл, бүх төрлийн тавилгаар тохижуулсан шинэ байртай болоорой.

Таныг азын тэнгэр ивээх болтугай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *