Илүүдэл жингээсээ салахад чинь туслах, шинжлэх ухаанаар батлагдсан хачирхалтай 10 арга

4

Илүүдэл жингээ зөвхөн хоолны дэглэм болон спортын тусламжтайгаар хасахгүй. Шинжлэх ухааны тусламжтайгаар турж болно гэж та өмнө нь бодож байсан уу? Энэхүү нийтлэлээс та романтик оройн зоог биеийн жинд хэрхэн нөлөөлж болохыг, мөн Жонни Деппийн жингээ барих нууцаас мэдэх болно. Түүнчлэн хоолныхоо гэрэл зургийг дарах ямар ашиг тустайг ч мэдэж авах юм.

Зун цагийг төгс бие галбиртай угтаж авахын тулд та шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг туршиж үзээрэй.

Дэлхийг цэнхэр нарны шилээр харж бай

© Tamara Bieber / face to face / 0070067 / Reporter

Цэнхэр өнгө хоол идэх дуршлыг бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ: гэрэлтүүлэг, ханын цаас, сав суулга эсвэл Жонни Деппийнх шиг нарны шил – энэ бүхэн хурдан цадахад нөлөөлдөг байна. Бага зэргийн тодруулга хийхэд: илүүдэл жин хасах энэхүү аргаг нь зөвхөн эрчүүдэд л хамаарна.

Гэхдээ эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдэд нөлөөлөх бас нэгэн арга байх ажээ: ширээний бүтээлэгтэй адилхан өнгийн таваг сонгоорой. Ширээний өнгөнд уусах таваг хүний харааны баримжаанд нөлөөлдөг байна, өөрөөр хэлбэл хоол идэж байгаа хүн амархан цаддаг ажээ.

 

Түргэн хоолны газраас холуур явах

© radub85 / depositphotos

Хоолны үнэр нь хоол идэх дуршлыг өдөөдөг. Энэхүү мэдрэмж нь үнэртэж эхэлсэн эхний 2 минут үргэлжлээд дараа нь өлсгөлөнгийн мэдрэмж буурч бие махбодь илүү эрүүл хоол хүнс сонирхож эхэлдэг ажээ. Жишээ нь, хүмүүст хоёр төрлийн хоол үнэртүүлж туршилт хийжээ: жигнэмэг болон бөөрөлзгөнө, пицца болон алим. Эхний 30 секундэд хүмүүс жигнэмэг болон пицца идэх хүслээ илэрхийлж байсан бол 2 минутаас илүү тэвчиж чадсан хүмүүс эрүүл бус хоолноос татгалзаж жимс, жимсгэнийг сонгож байжээ.

 

Яг л франц бүсгүй шиг хоолло

© Une rencontre / Bethsabee Mucho

Франц бүсгүйчүүд гуалиг байх гурван нууцыг чандлан барьдаг:

  • Өдрийн хоолны өмнө бэлхүүсээрээ бүс эсвэл тууз уяна (хувцасныхаа дотуур байж болно). Хэтрүүлэн идэж байгааг шууд анхааруулна.
  • Хоолны ард суухдаа бариу хувцас өмсөнө
  • Эрэгтэй хүнтэй хооллоорой. Хоол идэхээр сууж байгаа хүмүүс хоолны дуршилд нөлөөлдөг байна, тиймээс эсрэг хүйстэнтэйгээ цуг хооллохыг хичээгээрэй. Үнэндээ энэ арга эрчүүдэд нөлөөгүй ажээ – тэд харин ч эсрэгээрээ хэтрүүлэн идэх хандлагатай болдог, ялангуяа хажууд нь үзэсгэлэнтэй бүсгүй сууж байвал шүү дээ.

 

Бохь зажил

© Suicide Squad / Warner Bros.

Өдрийн хоолны дараа бохь зажлах нь хоолны завсар жижиг сажиг амны зугаа гаргах зүйл идэх сонирхлыг бууруулдаг болохын нэгэн туршилтаар тогтоожээ. Бохийг 45 минутын турш зажилж болно.

 

Гадуураа боодолтой чихэр худалдаж авч байгаарай

© depositphotos

Чихэр илүүдэл жинг багасгана гэдэгт хэн ч итгэхгүй, гэхдээ эрдэмтдийн батлан хэлж байгаагаар: боодолтой чихэр нь боодолгүй чихэртэй харьцуулбал чихэр идэх хүслийг 30 хувиар бууруулдаг ажээ. Чихрийн боодлыг авах тэр үйл явц идэх дуршлыг бууруулахад нөлөөлдөг гэж үзжээ.

 

Хоолны дараа ванилийн үнэртэй лаа асаагаарай

© Bruce Almighty / Universal Studios

Амттай десертнээс татгалзаж чадахгүй байгаа бол хоол идсэнийхээ дараа үнэртэй лаа асаах эсвэл хурц үнэртэй эфирийн тос үнэртээрэй. Ванилийн үнэр хоол идэх дуршлыг буюу амттан идэх дуршлыг бууруулахад тусална.

 

Хоолны шоуны оронд аймшгийн эсвэл инээдмийн кино үзээрэй

© Zombieland / Columbia Pictures

Байнга хоолны шоу үзээд байвал илүүдэл жинтэй болохыг эрдэмтэд баталжээ, харин инээдмийн эсвэл аймшгийн кино үзэхэд эсрэгээрээ илүүдэл калорийг шатаадаг байна. Жишээ нь 10 минутын турш нулимсаа гартал инээхэд 40 хүртэл ккал шатаана, мөн зүрх судасны системийн үйл ажиллагааг ч дэмжинэ гэжээ. Харин хүйтэн хөлс гартал аймшгийн кино үзэхэд 220 хүртэл ккал шатаах буюу 30 минут алхах хэмжээний ккал шатааж чадах ажээ.

 

Тогтмол романтик оройн зоог барьж бай

© Mr. & Mrs. Smith / 20th Century Fox

Бүүдгэр гэрэл, жазз хөгжим, чамин хоолны хэрэгсэл – энэ бүгд биеийн жингээ барихад тусална. Ийм уур амьсгал дунд хоол идэхэд хүмүүс жирийн үеэсээ илүү бага калори авдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

 

Унтахаасаа өмнө идэж бай

© depositphotos

Олон хүний хүсэн хүлээж байсан судалгааны үр дүн: хүн унтахаасаа өмнө идэх ёстой, гэхдээ идэж байгаа хоолны уургийн хэмжээ 150 ккалаас хэтрэх ёсгүй. Энэ төрлийн зууш муугаар нөлөөлөхгүй, харин ч бүр бодисын солилцоог идэвхжүүлдэг гэж эрдэмтэд үзэж байна.

 

Хоолныхоо зургийг авч бай

© The Simpsons / Fox

Хоолны зураг авах нь зөвхөн моод болоод зогссонгүй бас ашиг тустай болоод байна. Хоол идэхээс өмнөх энэ богино хугацаанд хүн идэх гэж байгаа хоолоо дүгнэхэд тусалдаг ажээ. Өөрөөр хэлбэл хэтрүүлэн идэх явдал эрс багасдаг байна.

Та эдгээр зөвлөгөөг өөр дээрээ шалгаж үзэхэд бэлэн үү?

37
ГоёГоё
28
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *