Баячууд эдгээр 9 зүйлд мөнгөө огт үрдэггүй. Тэд мөнгөө ухамсартайгаар зарцуулж чаддаг учраас л чинээлэг болж чадсан юм

2

Хүмүүсийн ихэнх нь маргаашийн өдөртөө итгэлгүй байдаг, яагаад гэвэл санхүүгийн аюулгүйн дэрээ бэлдэж чадаагүй учраас тэр. Санхүүгийн хуримтлал үүсгэхэд зөвхөн орлогоос шалтгаалаад зогсохгүй, мөн зуршлуудаас ч шалтгаална. Энэхүү нийтлэлтэй уншиж танилцаад ямар зарцуулалтаас зайлсхийх ёстойг та мэдэх болно, гэхдээ ирээдүйн хүсэл, сонирхлоо биелүүлэх үүд хаалга нээгдэнэ гэдгийг та ойлгоорой. Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй, шинэ загварын “алим”-тай утасны үнээр юу юу худалдаж авч болох вэ?

Бид хэмнэлт гаргаж чадсан хүмүүсээс өгсөн зөвлөгөөг түүвэрлэн энэхүү нийтлэлийг бэлдлээ, тэд мөнгөө ухамсартайгаар зарцуулж чадсан улсууд.

1. Үнэтэй хурим

© depositphotos © depositphotos

Сүр дуулиантай хурим хийж найз нөхөд, ах дүү нартаа гайхуулах цаг нэгэнт өнгөрсөн. Дэлхийн хэмжээний алдартнууд хүртэл зөвхөн ойр дотныхныгоо цуглуулж цомхон хурим хийхийг эрмэлзэх болж. Тэд холын хамаатнуудаа урьж ахиухан бэлэг цуглуулах шуналгүй. Хуримын арга хэмжээг жижигхэн хүрээнд зохион байгуулж бал сардаа илүү их анхаарал гаргаж чадсан хосуудын дунд салалт эрс бага байгааг эрдэмтэд тогтоожээ.

Эцсийн шийдвэрийг та л гаргана. Жишээ нь хуримын ёслолд уригдах 150 гаруй зочин дундаас та 20-ийг нь л сайн мэднэ. Ингээд гарах зардлаа сайн тооцоолж үз. Эцсийн дүнг гаргасан хойно өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх зардалтайгаа харьцуулж хараарай. Магадгүй хуримд зарцуулах мөнгөөр та удаан бодож явсан засвараа хийж чадна эсвэл хагас жилээр өөр улсад аялах зардал, бас шинэ машин худалдаж авах мөнгө гараад ирэх ч юм билүү?

 

2. Үнэтэй бас алдартай амралтын газрууд

© Naomi Watts / instagram © unsplash

Сошиал суваг бараг бүх хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон тэр цагаас хойш Эйфелийн цамхагийн наана шинэхэн багет идэж суугаа гэрэл зураг эсвэл Нью-Йоркийн тэнгэр баганадсан цамхаг дээр авахуулсан гэрэл зураг олныг гайхшруулахаа больсон. Илүү их лайк цуглуулахын тулд ямар нэгэн сэтгэл хөдөлгөм газарт амрах хэрэгтэй болжээ. Жишээ нь Кенид анааштай цуг өглөөний цай уух, Исландын хавцал эсвэл Бали арал дээрх савлуурыг урьд нь тоодоггүй байсан бол одоо бүгд л тийшээ давтагдашгүй гэрэл зураг даруулахаар хошуурах болсон байна. Гэхдээ анааштай өглөөний цай уухад нэг хүний 620 ам.доллар төлөх ёстой гэдгийг та тооцож үзээрэй. Хэдэн сая адилхан гэрэл зургуудаас анзаарагдахгүй өнгөрөх ганц хоёр гэрэл зураг даруулахын тулд тийм их мөнгө зарцуулах хэрэг байна уу? Мэдээж байхгүй. Аялж зугаалах газар сонгохдоо өөрийнхөө хүсэл шаардлага дээр тулгуурлахаас бус моодны гэрэл зураг даруулж бусдад таалагдах хүсэлдээ автаж огт болохгүй.

 

3. Гэрийн бэлтгэл сургуулилтын тоног төхөөрөмж болон спортын хэрэгслүүд

© depositphotos © unsplash

Практикаас харахад гэртээ бэлтгэл сургуулилтын тоног төхөөрөмж хэрэглэхээр худалдаж авсан хүмүүс эхний долоо хоног л шинэ тоног төхөөрөмж дээрээ идэвхтэй хичээллэнэ. Ингээд хэсэг хугацааны дараа үнэтэй тоног төхөөрөмж нь хувцасны өлгүүр л болж хувирдаг байна. Гэрийн зай хэмнэх нэгэн сайхан хувилбар бол спорт зааланд явах, гэхдээ та баяр наадам эсвэл амралтынхаа өмнө идэвхтэй явдаг хүн биш бол шүү дээ. Энэ тохиолдолд шал дэмий мөнгө үрсэн л хэрэг болно. Галбираа хадгалж үлдэхийн тулд цахилгаан шатнаас татгалзаж өдөр болгон шатаар явах, ажлаа тараад явган харих мөн амралтын өдрүүдийг идэвхтэй өнгөрүүлэхэд л хангалттай.

Мөн байнга хэрэглэхээр төлөвлөөгүй бол спортын өндөр үнэтэй хэрэгсэл ч худалдаж авах хэрэггүй. Жилд нэг удаа хэрэглэгдэх, жишээ нь сноуборд, гольфийн цохиур, бадминтоны цохиур зэрэг бусад хэрэгслийг түрээсээр авахад түрийвчин дэх мөнгөө та хэмнэх боломжтой болно.

 

4. Шинэ автомашин

© Artzzz / depositphotos © Artzzz / depositphotos

Автомашин салоноос гарангуутаа өөрийнхөө үнийн 11 хувийг алдана, харин нэг жил хэрэглэсний дараа үнийн 30%-иа алддаг байна. Тийм учраас 2-оос ихгүй настай машин худалдаж авахыг хичээгээрэй, ингэснээр та худалдаж авахдаа их мөнгө төлөхгүй, нөгөөтэйгүүр зарахдаа ч нэг их алдагдал хүлээхгүй.

Автомашин санхүүгийн амжилтын илэрхийлэл болохоо болиод удаж байгаа, тэгээд ч зам дээр таны харж байгаа үнэтэй эсвэл тансаг машинуудын ихэнхийг нь зээлээр авсан байгаа шүү. Хэрвээ та автомашины тодорхой марк эсвэл тусгай зэрэглэлд анхаарал хандуулж байгаа бол таны сонголтын л хэрэг. Өөрийнхөө хувийн хэрэгцээ шаардлагыг найз нөхдийнхөө өмнө гайхуулах хүслээс ялгаж чадвал санхүүгийн хувьд маш их хэмнэлт гаргаж чадна, мөн сэтгэл зүйн хувьд ч асуудал үүсэхгүй.

 

5. Ухаалаг техник

© EAST NEWS © East News

Өнөөдөр “ухаангүй” ахуйн хэрэглээний техник олж авахад хэцү болж дээ. Өндөр үнээр зөвхөн өөрийнхөө үндсэн үүргийг гүйцэтгээд зогсохгүй мөн хязгааргүй боломжийг олгох техникүүд их болж: хөргөгч дээрээсээ гэрэл зураг үзэх, битүү чанагчаараа дуу сонсох, ус буцалгагчны тусламжтайгаар цаг агаараа мэдэх гээд юу эс мундахав. Танд үнэхээр ийм ажиллагаатай цахилгаан хэрэгсэл хэрэгтэй юу? Эдгээр ухаалаг цахилгаан хэрэгсэл программын байнгын шинэчлэлт хийгдэж байх болно гэдгийг үйлдвэрлэгчид өөрсдөө баталж чадахгүй байгааг та юуны түрүүнд анхаараарай. Ингээд шинэчлэлт хийгдэж чадаагүй хуучирсан ухаалаг цахилгаан хэрэгсэл мангартаж эхэлнэ.

Программын шинэчлэлт нь зөвхөн өөрийн хүлээсэн бүх үүргээ гүйцэтгэхээс гадна мөн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байдаг. Жишээ нь хөргөгчний программ вирустсэн тохиолдолд гэмт этгээдүүд таны хувийн мэдээллийг авч ашиглахыг үгүйсгэхгүй.

 

6. Хэтэрхий хямд эсвэл хэтэрхий үнэтэй хувцас

© depositphotos © depositphotos

Энэ тохиолдолд бодит байдал дээрх голчийг барина. Хэтэрхий хямдхан эд зүйлс худалдаж авсан тохиолдолд илүү ихийг зарцуулахад хүргэдэг, жишээ нь хямдхан цамц нь тухайн улирлаа л нэг юм давж гарах бөгөөд шкафанд хог болоод хэвтэнэ, ингээд л та “өмсөх юмгүй” гэдэг нөхцөлд байдалд оруулна. Бас хэтэрхий өндөр үнэтэй хувцас худалдаж авахдаа ч бодох хэрэгтэй: хэрвээ тэр хувцсыг алтан утсаар оёогүй л бол боломжийн үнээр адил төстэй хувилбарыг олох магадлал бий.

Өндөр үнэ байнга чанарыг илэрхийлэхгүй, мөн хямд үнэ шууд худалдаж авах шалтгаан болохгүй. Хувцас худалдаж авахад нөлөөлөх үзүүлэлтүүд: материал, оёдол болон биед эвтэйхэн байдал. Чанартай хувцас эдэлгээ даагаад зогсохгүй мөн таны галбирыг тодосгож өгнө, ингэснээр өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдээд ирдэг – энэ бол чухал зүйл гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

 

7. Хурдан баяжих схем

© Lottery Ticket / Warner Bros

Хэрвээ та баяжихыг хүсэж байгаа бол сугалаанд огт найдаад хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Орлого багатай хүмүүс ихэвчлэн азанд найдахаас гадна богино хугацаанд баяжих схемээр мөнгө олохыг эрмэлздэг болохыг олон удаагийн судалгаа харуулжээ. Жекпот сугалаа нь урсгал асуудлыг шийдэх арга болох ёсгүй. Орлоготой хүмүүс өөрийнхөө боломжийг нэмэгдүүлэхэд л хөрөнгө оруулдаг болохоос бус гэнэтийн орлого олно гэж хөрөнгө оруулдаггүй.

 

8. Үнэтэй арчилгаа

© depositphotos © depositphotos

Өөрийнхөө нүүр царайг мэргэжилтэнд даатгахын өмнө түүний ур чадварыг нягтлан шалгах зайлшгүй шаардлагатайн адил, арьсандаа эргэлзээтэй орц агууламжтай бүтээгдэхүүн түрхэх хэрэггүй. Гэхдээ их мөнгө төллөө гээд ид шид болохгүйг бас бүү мартаарай, яг л хувцастай адил. Өөртөө асуулт тавих хэрэгтэй болно: 100,000 төгрөгөөр хөмсөг шивүүлээд ямар үр дүн гарах вэ, хоосон түрийвчнээс өөр юутай үлдэх үү? Таны цалинтай тэнцэх тос хүнд бэлэглэх үү?

Өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн үр дүнтэй гэдгийг ямар ч судалгаа, шинжилгээ баталж чадаагүй. Үүнтэй холбоотой нэгэн туршилт хийснийг танилцуулбал: эхний бүлэгт гоёмсог саванд хийсэн өндөр үнэтэй тос өгчээ, хоёр дахь бүлэгт жирийн л чийгшүүлэгч тос, гэхдээ савлагаа нь мөн адил чамин, харин гурав дахь бүлэгт жирийн уутанд хийсэн үнэтэй тос хэрэглүүлсэн байна. 6 долоо хоногийн дараа туршилтын дүгнэлтийг гаргахад, нэг болон хоёр дахь бүлгийн хүмүүс тосыг маш их дуртай түрхсэн бол гурав дахь бүлгийн хүмүүс тосоо бараг л хэрэглээгүй байна. Харин туршилтанд орсон хүмүүсийн арьсанд гарсан өөрчлөлт мэдэгдээгүй ажээ.

 

9. Алдартай брэндүүдийн шинэ загвар

© JOSH EDELSON / AFP / East News

Өөрийнхөө эд баялгийг илэрхийлэхийн тулд тансаг эд зүйлсийн араас хөөцөлддөг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Гэхдээ үүний зэрэгцээ өөр зорилгоор үнэтэй брэнд хэрэглэдэг хүмүүс байгааг ч эрдэмтэд тогтоожээ – өөрийнхөө өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүс. Эдгээр хүмүүсийн хувьд үнэтэй эд зүйлс нь тансаглал бус харин өөрийнхөө амжилтыг өөртөө л батлах гэсэн хүсэлтэй хүмүүс байна.

Үнэтэй зүйл худалдаж авахад таны санхүүд хүнд цохилт болохгүйгээс гадна зүүдэндээ үнэтэй хогшилтойгоо өөрийгөө баяртай суугааг харж байгаа бол худалдаж авах эсэх нь таны л хэрэг болно. Энэ тохиолдолд татгалзаад хэрэггүй болов уу. Гэхдээ ар араасаа цувран гарч байгаа шинэ загваруудыг та худалдаж авч амжих уу, магадгүй бүр өрөнд орж балрах вий дээ? Шинэ үнэтэй бараа бүтээгдэхүүнтэй болсны эхний хэдхэн өдөр л аз жаргалтай байдаг, харин зээл таныг хэдэн жилээр зовоож мэднэ. Тэгэхээр өөрөө өөртэйгөө зохицох хэрэгтэй болж байна: шинэ техниктэй болохыг хүсэж байгаа бол өмнөх загварыг нь ав, шинэ загвар гарсан байгаа тул үнийн хувьд хямдарсан. Энэ арга олон хүний хувьд “чадах” болон “хүсэх” хоёрын хооронд өөртөө буулт хийхэд тусалжээ.

 

Бонус: шинэ iPhone 11 Pro утасны үнээр өөр юу худалдаж авч болох вэ?

© USA TODAY Network / Sipa USA / East News

Халаасанд их мөнгө байгаа бол шууд iPhone 11 Pro авахаар яаран гүйх хэрэггүй. Энэ мөнгөөр өөр юу худалдаж авч болох хувилбаруудыг эхлээд судлаарай:

  • Дунд зэрэглэлийн гар утас, Xbox зэрэг тоглоом тоглуулагч, 4К зурагт
  • Тоглоомын нөүтбүүк
  • Apple-ийн 7 ширхэг хувьцаа эсвэл дотоодын өөр бусад хувьцаанууд. Хөрөнгө оруулагчид улирал болгон ноогдол ашиг авч байдаг.
  • Чанараараа гайхагдсан Levi’s-ийн жинсэн өмд – 10 ш
  • Гадаад хэлний дамжаанд явах
  • Гадаад аялах

Өөрийнхөө санхүүгээс зарлага гаргахдаа өөртөө дараах асуултыг тавьж заншаарай: энэ зарлагын цаана ямар хэрэгцээ байна вэ? Таксигаар явах нь зарим нэг хүний хувьд аюулгүй санагддаг байж болно мөн өөрийн хувийн оройн зайгаа хадгалдаг байж ч болно, ажлын дараах аяга кофе авч уух – стрессээ тайлж тайвшрахыг хүсэж байж болно, уруулын будаг – бүүдгэр хүндхэн өдрүүдэд илүү цоглог харагдахыг хүсэж байгаа ч хүн байж болохыг бид сайн ойлгож байна. Өөрийгөө нэг хайрцагт шууд хийж огт болохгүй, гэхдээ хэмжээ хязгаараа ч байнга санаж явах хэрэгтэй юм.

72
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Anatolii Tolya

    Anatolii Tolya

    2019/09/26 at 17:29

    Shal hudlaa harin ch minii bodloor bvgd esergeeree bn.

  2. Batbayar Yu

    Batbayar Yu

    2019/09/26 at 18:57

    Tiim esergeerei. Shal hudal um bicheh umaa.

  3. Г. Очирхуяг

    Г. Очирхуяг

    2019/09/26 at 19:18

    Hrin tiin

  4. Odnoo Naidan

    Odnoo Naidan

    2019/09/26 at 19:42

    ene ch unen baih shuu nuhduudee

  5. Oyunaa KH

    Oyunaa KH

    2019/09/26 at 20:37

    Otgonbayar Ga

  6. Billy Bil

    Billy Bil

    2019/09/26 at 20:54

    shal hudlaa

  7. Баатар Баатар

    Баатар Баатар

    2019/09/26 at 21:08

    Ganbold Enkhjin

  8. Davaadorj Batdorj

    Davaadorj Batdorj

    2019/09/26 at 21:31

    Urnaa Uranbileg

  9. Б. Ганчимэг

    Б. Ганчимэг

    2019/09/26 at 21:53

    #А.Мөөгий

  10. Munkhjargal Dashdorj

    Munkhjargal Dashdorj

    2019/09/27 at 02:16

    Энэ ч ёстой голы нь олсон мэдээлэл байнадаа бусдад тансаг харагдахын тулд амьдардаг өрөвдөлтэй хүмүүс уншаасайдаа

  11. Tuwshinbat Enkhzul

    Tuwshinbat Enkhzul

    2019/09/27 at 08:37

    Er ni haraad bhnee zarim bayn hvmvvs ih engiin bdag

  12. Davaasuren Lkhanaasuren

    Davaasuren Lkhanaasuren

    2019/09/27 at 09:30

    Bayarkhuu Enkhbayar

  13. Tsolmon Altantsetseg

    Tsolmon Altantsetseg

    2019/09/27 at 11:26

    Hudlaa yum bichcheed erdemted notolson enete kkk

  14. Otgontsetseg Otgoo Garaajav

    Otgontsetseg Otgoo Garaajav

    2019/09/27 at 12:26

    .

  15. Sambalkhundev Dolgorjav

    Sambalkhundev Dolgorjav

    2019/09/27 at 13:21

    yostoi unen

  16. Sukhbaatar Khulan

    Sukhbaatar Khulan

    2019/09/27 at 14:16

    өө би чинь баян хүн юм бишүү кк?

  17. Enhamar Purewsuren

    Enhamar Purewsuren

    2019/09/27 at 15:41

    Д. Ариунтунгалаг hraa

  18. Helene Namsraijav

    Helene Namsraijav

    2019/09/27 at 20:31

    Aldartnuud zondoo l unetei hurim hiideg sh dee zarim n hudlaa bna

  19. Bayraa Bathuu

    Bayraa Bathuu

    2019/09/28 at 06:49

    ??????

  20. Банзрагч Энхбаяр

    Банзрагч Энхбаяр

    2019/09/28 at 18:04

    манай оронд эсрэгээр нь байх болжээ үнэтэй машин утас …

  21. Oyuntsetseg Nyamjav

    Oyuntsetseg Nyamjav

    2019/09/28 at 19:59

    Худал мэдээлэл

  22. Selenge Choijkhuu

    Selenge Choijkhuu

    2019/09/29 at 13:46

    ухаантай хун алсыг харж монгоо зарцуулна, тэнэгууд оноо маргаашаа л боддог

  23. Bernes Tim

    Bernes Tim

    2019/09/29 at 21:36

    i fucked it !!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *