7 дахин хурдан турах арга

2

АНУ-ын эрдэмтэд долоо дахин хурдан турах аргыг танилцуулж байна. Хүрсэн үр дүнгээ ч удаан хадгалах болно.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүн мөрдөх гэж байгаа хоолны дэглэм болон амьдралын шинэ хэв маягтаа ухамсартайгаар хандвал илүү хурдан үр дүнд хүрэх ажээ. Ухамсартайгаар хортой хоол хүнснээс татгалзаж эрүүл хоол хүнс сонгох нь эрүүл мэндэд улам нааштай нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Хэрхэн турах вэ?

Энэ асуулт олон хүний сэтгэлийг зовоодог. Чанд хоолны дэглэм барьж өөрийгөө зовоон стресст орох нь их. Гэхдээ энэ мэт сэтгэлийн дарамтгүйгээр хоолны дэглэм барьж болно: чипс, сахар нь хортой, эрүүл мэндэд ашиг тустай өөр бусад амттан бий гэдгийг ухаарах л хэрэгтэй.

Эрдэмтэд өөрсдийнхөө дүгнэлтийг батлахын тулд туршилт хийжээ. Эхний бүлэг хүмүүс хоолны дэглэм сохроор баримтална, нөгөө бүлэг нь – эрүүл хооллолтын лекц сонсож бясалгал хийж юугаар хооллохоо өөрсдөө шийджээ.

Хэсэг хугацааны дараа “ухамсартай” бүлэг хүмүүс нь сохроор хоолны дэглэм баримталж байсан бүлгээс жингээ долоо дахин хурдан хаяжээ.

Судалгаа хийсэн эрдэмтэд “дэглэм барих” болон “шилдэг дэглэм” гэсэн ялгаатай ойлголтыг бий болгох ёстой гэж үзэж байна. Зөвхөн илүүдэл жингээс салахаас гадна биеэ эрүүлжүүлэх зорилгоор хоолны төрлийг байнга сольж байх хэрэгтэй. Ингэснээр бид сахарын диабет, зүрх судасны өвчлөл болон өөр бусад өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

28
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Huntuya Nyamdorj

    Huntuya Nyamdorj

    2017/06/13 at 19:58

    Une ne hed yum be yaaj uilcjildeg yum be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *