Кино найруулагчид өөрсдийн бүтээл дээрээ гаргасан байж боломгүй 15+ алдаа

0

Аливаа кино болон цуврал уран бүтээл хийхэд маш олон хүний баг бүрэлдэхүүн ажилладаг тул зураглаач кинонд харагдах байдал, дүрийн өмссөн хувцас солигдох зэрэгт алдаа эндэгдэл гаргах явдал байх нь зүй ёсны хэрэг биз ээ. Манай сайт уншигч танд кино дэлгэцнээ гарсан байж боломгүй алдаануудаас танилцуулж байна.

1. “Avengers: Infinity War” кинон эхэнд Тони Старк давхар цамцтай байсан ч дараагийн үзэгдэлд дан цамцтай болсон байгаа нь харагддаг.

© Avengers: Infinity War / Marvel Studios

 

2. “Friends” цувралын нэгэн анги дээр Моникагийн ярилцаж байгаа бүсгүй хэдхэн хормын дотор солигддог.

© Friends / Warner Bros. Television

 

3. “The Social Network” кинонд ихрүүдийн дүрд тоглосон Арми Хаммерын дүрийг сайн ажиглавал эвлүүлэг болон маск зүүсэн тэмдэглэгээ зэргийг ч харах боломжтой байдаг.

© The Social Network / Columbia Pictures

 

4. “Gravity” киноны гол дүр уйлах үед нулимс нь агаарт хөвж байгаа нь харагддаг. Гэвч бодит амьдрал дээр сансрын хөлөг дотор уйлсан тохиолдолд нулимс нүүрнээс салж хөвөх боломжгүй байдаг ажээ.

© Gravity / Warner Bros. Pictures

 

5. “Modern Family” цуврал дээр гар утсаа буруу харуулж ярьж байгааг та харж байна.

© Modern Family / 20th Century Fox Television

 

6. “Home Alone” кинон дээрх дээpэмчдийн машины дугаар 4565 АK байсан боловч дараагийн үзэгдэлд 4566 АK болжээ.

© Home Alone / Twentieth Century Fox

 

7. “Furius 6” кинонд жүжигчин Дуэйн Жонсоны сахал алга болсон ч дараагийн үзэгдэлд эргэн гарч ирсэн харагддаг.

© Furious 6 / Universal Pictures

 

8. “Mean Girls” кинонд жүжигчин Линдси Лоханы тоглосон дүр бага насаа Африк тивд өнгөрүүлсэн гэж ярьдаг ч түүний зураг дээрх заан Ази тивийн заан байдаг ажээ.

© Mean Girls / Paramount Pictures

 

9. Питер Паркерын шaрханд оёдол тавьж буй Хэппигийн гарт юу ч байхгүй байгааг та харж байна.

© Spider-Man: Far from Home / Marvel Studios

 

10. “Arrival” кинонд харь гарагийнхан шилэн ханан дээр тэмдэглэгээ үлдээх үед эрдэмтэд шилний цаанаас бичсэн тул дотор буй хүмүүст буруу харагдаж байх магадлалыг огтхон ч тооцоолдоггүй.

© Arrival / FilmNation Entertainment

 

11. “New Girl” цувралын нэгэн ангид Жессийн хумс будагтай байсан ч дараагийн үзэгдэлд будаггүй болсон байгаа нь харагддаг.

© New Girl / 20th Century Fox Television

 

12. Харри Гриффиндорт сонгогдож ширээнд суух үедээ Роны дэргэд очиж суудаг ч дараагийн үзэгдэлд тэрээр эсрэг талын ширээнд суусан байдаг.

© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros.

 

13. “Django Unchained” кинон дээр гол дүрийн баатрын зүүсэн нарны шил үйл явдал өрнөж буй 1858 онд байгаагүй.

© Django Unchained / Columbia Pictures

 

14. Үйл явдал нь 2014 онд өрнөдөг “Living with Yourself” кинонд 2017 онд нээлтээ хийсэн iPhone X загварын гар утсыг хэрэглэж байгааг та харж байна.

© Living with Yourself / Jax Media

 

15. “Moneyball” кинон дээр жүжигчин Бред Питтийг суурин утасны таслах товчлуурыг дарсны дараа түүнд харилцагч нь, “Дараа залгана аа” гэж хэлэх нь сонсогддог ажээ.

© Moneyball / Columbia Pictures

 

16. “Hereditary” кинонд Тони Коллеттегийн хиймэл үсний залгаас тод харагддаг.

© Hereditary / PalmStar Media

 

17. “Overboard” кинон дээр жолооч машиндаа түлхүүр хийлгүйгээр жолоодож байгаа үзэгдэл гардаг.

© Overboard / Metro-Goldwyn-Mayer (MGM)

Таны хувьд өмнө нь ямар кинон дээрх алдааг анзаарч харж байсан бэ?

21
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *