3-р сарын зурхай: Энэ сар таны ажил, амьдралд ямар зүйлс тохиолдох вэ?

0

2021 оны 3-р сарын зурхай бүх зурхайн ордуудын хувьд гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. Амьдралд олон үйл явдлууд ар араасаа хурдтайгаар өрнөх бөгөөд үүнээс болж, хүмүүсийн оюун санаа тогтворгүй байх төлөвтэй байна. Гэхдээ таагүй зүйл ховор тохиолдохоос гадна тэвчээр шаардсан асуудлууд холуур өнгөрөх болно.

Энэ сар ихэнх зурхайн ордуудын амьдрал цэцэглэнэ. Хэдий тийм ч гэлээ, чухал шийдвэр гаргах мөчид эхлээд сайтар бодолхийлэх ёстойг од эрхэс анхааруулж байна. Бусдын гүтгэлэг, хов жив, хорон муу санаанаас болгоомжлоход гэмгүй бөгөөд аливаа зүйлд яарч, хариу үйлдэл үзүүлэхгүй байх тал дээр хянамгай байгаарай гэж зөвлөе.

Хонь

3-р сарын сүүлийн 7 хоногт Хонины ордынхон илүү амбицтай байна. Энэ хугацаанд өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа биелүүлэх болон хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийхэд тохиромжтой.

Энэ сард орлогоо өсгөн нэмэгдүүлэх олон аятайхан боломж таны өмнө гарч ирэх тул, аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж хэрхэвч болохгүй. Мөн ганц бие Хонины ордынхон хүсэн хүлээж байсан хүнтэйгээ учрах бол, хосуудын хувьд романтик байдлаар цагийг өнгөрөөх болно.

Хэрэв өөртөө итгэлтэй байгаа бол хонжворт сугалаанд азаа сориод үзэхэд гэмгүй. Хэдийгээр та саятан болж чадахгүй байлаа ч ганзага хоосон лав буцахгүй.

 

Үхэр

Хайр дурлалын харилцаа энэ сарын хувьд Үхрийн ордынхонд тааламжгүй байх бололтой. Хайртай хүнтэйгээ үл ойлголцох, хамтдаа нэг шийдвэрт хүрч чадахгүй байх гэх мэтээр хосуудын дунд хэрүүл маргаан үргэлжилнэ. Энэ асуудлыг нэг тийш нь эртхэн шийдэхгүй бол, та хоёрын зам хоёр тийш болж мэдэхээр байгааг анхааруулъя.

Ажил мэргэжлийн талбарт ахиц дэвшил гарах боловч, энэ нь зөвхөн таны хувийн ур чадварууддаа хэр зэрэг анхаарч, хөгжүүлж чадах эсэхээс шууд хамаарна. Өмнөө тавьсан зорилгоо ухамсарлаж, юунд хүрэхийн тулд, юу руу тэмүүлж байгаагаа сайтар ухамсарлах хэрэгтэй. Үхрийн ордынхон 3-р сард хайр дурлалд одгүй байх ч, карьер нь амжилт дагуулах бололтой.

 

Ихэр

Энэ сар Ихрийн ордынхны карьерт огцом өөрчлөлт гарч, тушаал дэвших, шинэ төсөл дээр ажиллах, томоохон ажлыг хариуцаж авах өндөр магадлалтай. Төдий чинээ хамт олны дундах нэр хүнд өсөх, удирдлагуудын зүгээс урт хугацаанд хамтран ажиллах гэрээ санал болгох, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой. Харин санхүү мөнгөтэй холбоотой асуудалд болгоомжтой хандахыг од эрхэс анхааруулж байна. Шаардлагагүй зарлагаас болж сарын сүүлээр санхүүгийн хямралд орж болзошгүй.

Хэрэв та ганц бие биш бол, хайртай хүндээ цаг зав гаргахыг хичээгээрэй. Хэт их ажилдаа анхаарал хандуулснаас болж, хосуудын харилцаанд үл ойлголцол үүсэж мэдэхээр байна. Чамин бэлэг бэлэглэх, оройн зоог хамтдаа барих, романтик болзоонд урих зэргээр хайртай хүнийхээ сэтгэлийг хөдөлгөх алхам 3-р сард заавал хийгээрэй гэж зөвлөе.

 

Мэлхий

Энэ сар Мэлхийн ордынхон идэвх, хичээл зүтгэл болон эрч хүчээр дүүрэн байх болно. Од эрхэсийн нөлөөгөөр ажил хөдөлмөр тань цаг хугацаатай уралдан бүтэмжтэй байх учраас бодож, төлөвлөсөн ажлуудаа 3-р сард бүгдийг нь амжуулахад тохиромжтой.

Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцсоноор салбар салбарт ажилладаг олон шинэ танилуудтай болох бөгөөд үр дүнд нь ирээдүйд хэрэгжүүлэх томоохон төсөлд хамтарч ажиллах санал хүлээж авна. Мөн энэ сар мөнгөн хуримтлал үүсгэж эхлэхэд тааламжтай байна. Таниас тусламж эрэх хүмүүст цааргалалгүй гараа сунгаж туслах хэрэгтэйг санаарай. Сайхан сэтгэлээр бусдад тус болсны хариу эрт оройгүй таны амьдралд баярт мэдээг авчирна.

 

Арслан

Өнөөдрийг хүртэлх хугацаанд багагүй хөдөлмөрлөж, нэлээдгүй хичээл зүтгэл гаргасны хариуд энэ сар таны амьдралд олон сайхан үйл явдлууд тохиолдоно. 3-р сард та хийсэн, бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх болно. Гэр бүлийнхэн эсвэл дотнын найз нөхөдтэйгөө хамт агаар салхинд гарч, аялж зугаалахад тохиромжтой. Эрч хүчээ цэвэр агаарт гарч нөхөхийг од эрхэс танд зөвлөж байна.

Ашиг орлого олохынхоо хэрээр зарцуулах биш, харин оронд нь ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, мөнгөн хуримтлал үүсгээрэй. Цагийг аль болох хөгжилдөж зугаацахад зарцуулаарай. Энэ нь таны эрүүл мэндэд эм болох болно. Мөн амралтынхаа өдрүүдээр хайртай хүнтэйгээ цуг романтик болзоонд явж, цагийг хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлээрэй.

 

Охин

3-р сар Охины ордынхонд хүндхэн бэршээлүүдээр дүүрэн байх бололтой. Сарын хоёрдугаар хагаст итгэл найдвар тавьж байсан ажил нь бүтэлгүйтэж, таагүй мэдээ сонсоно. Ханиад томуу тусахаас урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ сайтар анхаарал тавиарай гэж зөвлөе.

Зөвхөн урдах ажлаа хийх биш, хажуугаар нь хувийн бизнесээ эхлүүлэх юм бол ашиг орлогын үүд нээгдэх боломжтой. Харин аль хэдийнээ хувийн бизнестэй болсон Охины ордынхон энэ сар багагүй амжилтад хүрч мэднэ. Сарын сүүлийн 7 хоногт санхүү мөнгөтэй холбоотойгоор хамтарч ажиллах санал сонсох бөгөөд зөв шийдвэр гаргаж чадвал, дараагийн саруудад таны эдийн засаг тогтвортой байх болно гэдгийг дуулгая.

 

Жинлүүр

Насан туршийнхаа хайрыг олсон Жинлүүрийн ордынхон 3-р сарыг хайр дурлалдаа бялхаж өнгөрүүлнэ. Энэ бол хосуудын харилцаагаа өнөөдрийг хүртэлх хугацаанд тогтвортой байлгасны үр дүн юм. Хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг хүлээж авч мэдэх бөгөөд хариуд нь та ч гэсэн түүнийгээ баярлуулахаа бүү мартаарай.

Мөн энэ сар Жинлүүрийн ордынхон ажил мэргэжлийн талбарт шинэ хамтрагчтай болсноор хувийн бизнесээ цэцэглүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх алтан боломж гарч ирнэ. Томоохон хэмжээний төсөлд хөрөнгө оруулалт хийх нь нэг бол эрсдэл дагуулна эсвэл амжилт руу хөтөлнө. Тиймээс сайтар бодолхийлсний дараагаар чухал шийдвэр гаргаарай гэж танд зөвлөе.

 

Хилэнц

Сарын сүүл хүртэл үргэлжлэх гэр бүлийн үл ойлголцол, хэрүүл маргаанаас болоод стресс, бухимдал таниас огтхон ч салахгүй. Гэхдээ хайртай хүнийхээ туслалцаатайгаар та өмнөө тулгарсан ямар ч асуудлыг даван туулна гэдэгт итгэлтэй байж болно. Асуудлуудад гарах гарц олохын хэрээр таны амьдралд гэрэл гэгээтэй үйл явдлууд ар араасаа тохиолдоно гэдгийг санаарай.

Үл ойлголцол, хэрүүл маргаанаас болоод ахмад настнуудыг гомдоох үг хэлэх, үйлдэл гаргахаас болгоомжлоорой. Одоо таны өмнө тулгарч буй асуудал насан туршийнх бус, хэсэг хугацаанд үргэлжилнэ гэдгийг ухамсарлахад гэмгүй. Сарын дундуур эрүүл мэнддээ урьд өмнөхөөсөө илүү их анхаарахыг од эрхэс танд анхааруулж байна.

 

Нум

Хэрэв Нумын ордынхон өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа биелүүлэхийг хүсэж байвал, энэ сараас эхлэн нийгмийн харилцаанд түлхүү оролцох хэрэгтэй. Танилын хүрээгээ улам тэлж, олон салбарынхантай хамтарч ажиллах нь таны ажил, бизнесийг нэг шат ахихад тус болно. Зарим үед өөрийнхөө үзэл бодолд үнэнч байхаас илүүтэй, бусдын санал сэтгэгдлийг сонсож, өөртөө тусгаж авах нь зөв шийдвэр байдаг гэдгийг ойлгоход буруудахгүй.

Одоогийн олж буй орлогодоо сэтгэл ханамжгүй байгаа бол, илүү их хөдөлмөрлөхөөс өөр арга зам байхгүй, тиймээс ажлынхаа цагийг бага зэрэг нэмэгдүүлээрэй. Сарын сүүлийн 7 хоногт гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд, ажлын хамт олонтойгоо үл ойлголцох, маргалдах, санал зөрөлдөх асуудал үүсэж болзошгүй.

 

Матар

Энэ сар Матрын ордынхон гэртээ засвар хийх, шинэ тавилга худалдаж авахад тохиромжтой. Гэр орондоо хөрөнгө оруулалт хийхээс хэзээ ч бүү хойш суугаарай. Ингэснээр таны гэр бүлийнхний сэтгэл санаа сэргэж, гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал айлчлан ирнэ.

Хэрэв та энэ сар шалгалт шүүлэг өгөхөөр төлөвлөсөн бол, төлөвлөгөөнийхөө дагуу заавал өгөөрэй. Учир нь од эрхэсийн нөлөөгөөр амжилттай үр дүнд хүрэх болно. Ажил мэргэжлийн талбарт хамт олны дундах бага зэрэг унах хандлагатай байсан нэр хүндээ эргүүлэн олж авахын тулд таниас багагүй хичээл зүтгэл шаардах бололтой.

 

Хумх

Энэ сар найз нөхөдтэйгөө харьцах харилцаандаа онцгой анхаарах хэрэгтэй. Эс бөгөөс Хумхын ордынхон дотнын найз нөхдөө алдах эрсдэлтэй байна. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх, бусдын санал бодлыг сонсож сурах тал дээр илүү ухаан зарах нь таныг удаан хугацаанд найзлаж нөхөрлөсөн найзуудтайгаа үл ойлголцохоос хамгаална. 3-р сард таны амьдралд ээдрээтэй зүйлс тохиолдох боловч, хянуур байж чадвал ямар ч асуудлыг төвөггүй даван туулж, ард нь гарч чадна.

Сарын эхээр гэр бүлийнхэн эсвэл ойр дотнын хүмүүсийнхээ хамтаар агаар салхинд гарч, оюун санаагаа цэгцлэх нь таны зайлшгүй хийх ёстой зүйл юм. Ингэснээр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, эрч хүчээ нөхөн авах боломжтой. Мөн энэ үеэр таатай ажлын санал сонсож мэднэ. Хэрэв та ашиг орлогынхоо үүдийг нээхийг зорьж байгаа бол өөрт олдсон боломжийг бүү алдаарай.

 

Загас

Хэрэв та цаг хугацааг нарийн төлөвлөгөөтэйгөөр зөв ашиглаж чадвал, ашиг орлогоо нэмэлт ажлуудын тусламжтайгаар өсгөх бүрэн боломжтой байна. Дээд удирдлагын зүгээс өнөөдрийг хүртэлх хичээл зүтгэлийг тань өндрөөр үнэлж, боломжийн ажлын саналууд танд тавихад бэлэн болжээ. Гэхдээ та цагийн менежментээ зөв зохицуулах шаардлагатайг анхаарна уу.

Түүнчлэн, сарын дундуур өөрийгөө хэр зэрэг чадвартай, ямар боломж бололцоотойгоо харуулах шинэ төслийг хариуцаж ажиллах болно. Энэ бол таныг цаашид өсөж дэвших, ашиг орлогоо улам нэмэгдүүлэх алтан боломж юм. 3-р сарыг Загасны ордынхон карьераа шинэ шатанд аваачих, ажил мэргэжлийн талбарт ахиц гаргахад зориулах нь ашигтай бөгөөд тэр чинээгээрээ амжилтад хүрэх болно.

14
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *