Хүмүүс яагаад шумуулыг өндөр байшингийн дээд давхрууд руу нисч ордоггүй гэж боддог вэ? Энэ нь үнэхээр үнэн үү?

0

Эрдэмтэд өөрсдийн зүгээс зохих тайлбарыг хийжээ: “хоол” нь доогуур хэдэн мянгаараа “бэлчиж” байхад шумуулд хэт дээшээ гарах шаардлага байхгүй. Харин өндөр байшингийн дээд давхруудад амьдардаг хүмүүс энэ тайлбартай санал нийлэхгүй байгаа юм. Яагаад гэдгийг танд хэлж өгье.

Жирийн шумуул – цус сорогч хортон шавьж. Дулааны улиралд дурын хүнийг хазаж цусыг нь сорон түүний тайван байдлыг алдагдуулна. Европ болон Америкт шумуул их түгээмэл, гэхдээ усан сангийн ойролцоо хамгийн ихээр үрждэг байна. Усан санд дарсан өндөг нь дөрвөн үе шатыг туулж авгалдай болдог. Эмэгчин өндгөө дарахын тулд уураг, липид нэн шаардлагатай тул хүний цус сордог. Харин эрэгчин нь ургамлын шүүсээр хооллодог байна.

google.com

Үүнээс болоод л эрдэмтэд дээрх тайлбарыг гаргасан. Эмэгчний “хоол” газраар явж байхад дээшээ нисэх ямар ч шаардлага байхгүй. Тэгээд ч байшингийн дээвэр эсвэл модон дээр шувуу амьдарч байгаа. Хэн шувууны хоол болохыг хүсэх үү?

Сонирхолтой л тайлбар. Гэхдээ өндөр байшингийн дээд давхруудад амьдарч байгаа хүмүүс өөр зүйл хэлнэ. 8, 10, тэр ч бүү хэл 14 давхарт амьдардаг хүн – зуны цагаар гэрт нь шумуул нисэж байсныг батлах биз ээ. Хэрвээ цонх нь шумуулны торгүй бол бүр сүргээрээ орж ирсэн гэх хүн ч байх болов уу.

google.com

Шумуул хоолоо олж идэхийн тулд хоёр үзүүлэлтээр баримжаа авдаг шавж: ялгарч байгаа дулаан болон нүүрсхүчлийн хий. Ямар ч амралтгүйгээр ойролцоогоор 15 метр нисэж чадна, дараа нь амрахаар түр суудаг. Гэхдээ салхины эрчээр дурын өндөрт гарах боломжтой, жишээ нь Нью-Йоркт дээд амжилтыг тогтоосон байдаг юм: шумуул тэнгэр баганадсан байшингийн 54 давхарт орсон тохиолдол тэмдэглэгдсэн. Шумуул цахилгаан шатанд ороод дурын давхартаа бууж болно.

google.com

Гэхдээ хамгийн гол нь: тэд орон сууцны зооринд өндгөө дарах боломжтой. Өөрөөр хэлбэл орон сууцны агааржуулалтын системээр дээшээ гарч чадна гэсэн үг. Тэгэхээр өндөр байшингийн дээд давхарт амьдарч байгаа хүн ч гэсэн гэртээ “урилгагүй зочин”-д хазуулж мэдэх нь ээ.

9
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *