Удаан хугацаанд дэлгэцийн уран бүтээлээсээ хөндийрсөн ч өмнөхөөсөө илүү амжилттайгаар эргэн ирсэн 10 алдартан

0

Кино урлагийн өрсөлдөөнөөр дүүрэн ертөнцөд урт хугацааны завсарлага авсны эцэст амжилттайгаар эргэн ирнэ гэдэг тун хүнд даваа гэдэг нь гарцаагүй. Тэгвэл манай сайт уншигч танд дэлгэцийн уран бүтээлээс тодорхой хугацаанд хөндийрч байсан ч амжилт дүүрэн эргэн ирж чадсан жүжигчдийг танилцуулж байна.

1. Lindsay Lohan

© Labor Pains / Millennium Films and co-producers, © Falling for Christmas / Motion Picture Corporation of America (MPCA) and co-producer

Бага наснаасаа жүжиглэж, олны танил болсон тэрээр 2010-аад онд хувийн ээдрээтэй асуудлуудад холбогдож кино урлагаасаа нилээдгүй хугацаанд хөндийрсөн билээ. Энэ хугацаанд тэрээр 2009 онд “Labor Pains”, 2013 онд “The Canyons” бүтээлүүдэд тоглосон бөгөөд энэ жил нээлтээ хийсэн “Falling for Christmas” киногоороо эргэн ирсэн билээ.

 

2. Eddie Murphy

© A Thousand Words / DreamWorks and co-producers, © Coming 2 America / Paramount Pictures and co-producers

“Хамгийн муу жүжигчин” гэх нэрийг хэдэнтээ зүүж явсан Eddie Murphy “A Thousand Words” кинонд тоглосныхоо дараа кино урлагаас завсарлага авч байсан ч 4 жилийн дараа буюу 2016 онд “Mr. Church” киноны гол дүрээр эргэн ирж байв. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн жил “Coming 2 America” кинонд тоглооод буй юм.

 

3. Cameron Diaz

© Annie / Marcy Media and co-producers

2014 онд жүжигчин Jamie Foxx-ын хамтаар “Annie” кинонд дүр бүтээсэн Cameron Diaz сүүлийн жилүүдэд бизнесийн ертөнцөд хөл тавьж, чамгүй амжилттай ажиллаж яваа билээ. Тэгвэл тэрээр удахгүй “Back in Action” киногоороо үзэгчидтэйгээ эргэн уулзахаар зэхэж буй аж.

 

4. Tobey Maguire

© Pawn Sacrifice / Gail Katz Productions and co-producers, © Spider-Man: No Way Home / Columbia Pictures and co-producers

“Pawn Sacrifice” кинонд гол дүр бүтээснээсээ хойш дэлгэцийн уран бүтээлд 7 жилийн турш тоглоогүй тэрээр өнгөрсөн жил “Spider-Man” киноны дүрээрээ эргэн ирж, энэ жил нээлтээ хийх “Babylon” кинонд ч мөн дүр бүтээгээд амжсан байна.

 

5. Meg Ryan

© Ithaca / Co-Op Entertainment and co-producers

Жүжигчин Meg Ryan-ын 2015 оноос хойш тоглож буй анхны кино нь ирэх жил нээлтээ хийх ажээ. Тэрээр “What Happens Later” нэртэй тус кинонд тоглохын зэрэгцээ найруулагчаар нь ажиллаж байгаа юм.

 

6. Daniel Day-Lewis

© Lincoln / Dreamworks Pictures and co-producers, © Phantom Thread / Focus Features and co-producers

2012 онд үзэгчдийн хүртээл болсон “Lincoln” кинонд тоглосон тэрээр төдийлөн том дүрийн санал авалгүй явсаар урлагаасаа хэсэг хөндийрсөн ч 2017 онд “Phantom Thread” кинонд гол дүр бүтээж, кино дэлгэцнээ эргэн ирсэн билээ.

 

7. Taylor Lautner

© Scream Queens / Prospect Films and co-producers, © Home Team / Happy Madison Productions and co-producer

“Scream Queens” цувралд тоглосноосоо хойш 6 жилийн турш үзэгчдийн нүднээс хол байсан жүжигчин Taylor Lautner энэ жил “Home Team” нэртэй инээдмийн киногоороо эргэн ирээд буй юм.

 

8. Angelina Jolie

© By the Sea / Universal Pictures and co-producers, © Maleficent: Mistress of Evil / Walt Disney Pictures and co-producers

“By the Sea” кинонд жүжигчин, найруулагчаар ажилласан тэрээр 4 жилийн хугацаанд кино урлагаас завсарлага авсан ба 2019 онд “Maleficent: Mistress of Evil” киногоороо эргэн ирж байсан билээ.

 

9. Cole Sprouse

© The Suite Life on Deck / Bon Mot Productions and co-producers, © Riverdale / Berlanti Productions and co-producers

“The Suite Life” киногоороо олны танил болж, амжилтад хүрсэн жүжигчин Cole Sprouse Нью-Йоркийн их сургуульд суралцахын тулд кино урлагаасаа хөндийрч байсан удаатай. 2015 онд их сургуулиа дүүргэсэн тэрээр 2017 онд “Riverdale” цувралд эргэн ирж, өнөөг хүртэл гол дүрийг бүтээж буй билээ.

 

10. George Clooney

© Money Monster / TriStar Pictures and co-producers, © Midnight Sky / Anonymous Content and co-producers

“Money Monster” кинонд дүр бүтээснийхээ дараа хэсэг хугацаанд томоохон дүр бүтээгээгүй байсан жүжигчин George Clooney 2020 онд “Midnight Sky”, энэ жил “Ticket to Paradise” кинонуудад тус тус тогложээ.

12
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *