Та бидний үзэх дуртай байсан “Цагдаагийн академи” олон ангит инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн жүжигчдийн цаашдын амьдрал хэрхэн өрнөсөн бэ?

0

Тухайн үедээ алдаршиж байсан “Police Academy” инээдмийн цуврал киног уншигч та санаж байна уу? Үзээгүй юмаа гэхэд та лавтайяа сонссон л байгаа. Уг кино 35 жилийн тэртээ дэлгэцнээ гарч байжээ.

Дурын хүн цагдаагийн академид элсэж болно гэсэн хотын даргын захирамж гарснаар киноны үйл явдал эхэлдэг. Өндөр, жин, хүйс, боловсрол, эрүүл мэндийн байдал ирээдүйн цагдаа болох шалгуур болохгүй. Энэ тухай мөрөөдөж ч байгаагүй хүмүүс амархан бүртгүүлж болно. Тийм ч учраас киноны анги болгоны дүр өөрийн гэсэн сонирхолтой түүхийг өгүүлдэг. Киноны дүрүүдийг бүтээсэн жүжигчид дараа нь ямар ажил эрхэлснийг сонирхоцгооё.

Сонсогч Кэри Махоуни дүрийг бүтээсэн Стив Гуттенберг өдгөө 60 настай. Тэрээр 80-аад онд ихэд алдаршиж байжээ

Киноны гол дүр Кэри Махоуни шоронд суухгүйн тулд цагдаагийн академид элсэн ордог тухай гардаг. Тэр цагаас хойш Стив хэд хэдэн уран сайхны болон олон ангит кинонуудад тогложээ.

Гуттенберг “Police Academy” киноны шинэ ангид тоглох болсноо зарласан, гэхдээ хэзээ дэлгэцнээ гарах нь тодорхойгүй л байна.

 

Сонсогч Карен Томпсоны дүрийг бүтээсэн үзэсгэлэнт Ким Кэттролл өдгөө 62 настай

Уг кино жүжигчин бүсгүйн тоглосон анхны бүтээл. Энэ л киногоороо тэр олны танил болж үзэгчдийн хайрыг татаж чадсан юм. Түүнийг “Sex and the City” киноны Саманта Жонсын дүрээр нь та мэдэх биз ээ.

Ким гурван ч удаа албан ёсоор нөхөрт гарч байсан. Энэ хугацаанд хэд хэдэн олон ангит кинонд дүр бүтээж (“Columbo”, “Witness for the Prosecution” гэх мэт), харин бүрэн хэмжээний уран сайхны кинонд ойролцоогоор 9 жил тоглоогүй юм. 2002 онд Ким “Crossroads” кинонд тоглосон, уг кинонд Бритни Спирс гардгийг та мэдэх үү?

 

Дэслэгч Харрис – Жорж Бэйли, 74 настай

Жүжигчин өөрөөсөө тэс өөр дүр болох дэслэгч Харрисийн дүрийг бүтээсэн юм.

2001 оны эхэнд тэрээр “Гэрлийн хүүхдүүд”сангийн тэргүүн болж 15 жилийн турш элч хийжээ. Түүний оролцоотойгоор цусны цагаан эсийн өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх тусламж шинэ түвшинд гарсан гэж үздэг байна.

 

Цагдаагийн академийг удирдаж байсан Эрик Лассардын дүрийг Жорж Гейнс бүтээжээ, 1917-2016

“Police Academy” киноноос хойш түүнийг дэлгэцнээ дахин олж үзэхгүй дээ. Тус кинонд тоглож байхдаа л нас өндөр гарсан байсан юм.

Түүний хамгийн сүүлд тоглосон кино бол “Just Married” (2003 он). Санта-Барбарад охиныхтойгоо ойрхон амьдардаг байж байгаад 100 нас хүрэлгүй өөд болжээ.

Уг жүжигчний өвөг дээдэс нь 1917 онд Оросоос Америкт цагаачилж очиж байжээ. Түүний нагац ах Грегори Гайе нь Санкт-Петербург гаралтай, одоо ч тус хотод жүжигчний төрөл садангууд амьдардаг байна. Түүний өвөө нь бас жүжигчин байжээ. Александрын театрт тоглож байсан гэдэг.

 

Лесли Истербрук өдгөө 69 настай – түрүүч Дебби Каллахын дүрийг бүтээсэн бүсгүй

Алдартай найруулагчийн төсөлд оролцох боломж жүжигчин бүсгүйд тэр болгон олдохгүй л байлаа.

Ихэнхдээ олон ангит киноны туслах дүр эсвэл кинонд дуу л оруулж байсан юм. Лесли “The Devil’s Rejects” киноны туслах дүрээрээ “Fangoria Chainsaw Awards” шагнал хүртжээ. Энэ л киноныхоо дүрээр мөн хамгийн шилдэг эсрэг дүрийн шагнал болох Scream-ийг авч байсан удаатай.

Истербрук хоёр ч удаа нөхөрт гарч байсан: эхнийх нь Виктор Холчак, хоёр дахь нь Дэн Уилкокс.

 

Донован Скотт сайхан сэтгэлтэй бүдүүн сонсогч Лесли Барбарагийн дүрийг бүтээсэн, өдгөө 72 настай

2000-аад оны төгсгөлөөр Донован өөрийгөө найруулагчийн мэргэжлээр сорьж үзэхээр шийджээ.

Скотт “The Children of Captain Grant” киноны найруулагч, кино зохиолч, жүжигчин. Киноны зураг авалтын үеэр Крымд амьдарч байв.

 

Бубба Смит, 1945-2011

Хүчтэн Хайтауэрийн дүрийг бүтээсэн жүжигчин америк хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин байсан юм. Харамсалтай нь бэртэл гэмтлийн улмаас мэргэжлээ солиход хүрчээ, тэгээд тэр уран бүтээлч болох замыг сонгосон гэдэг.

Өөхлөлтийн эсрэг эм тариа хэтрүүлэн хэрэглэснээс болж 2011 онд өөд болжээ. Түүний цогцсыг Лос-Анжелес дахь байрнаас нь түүний үйлчлэгч олсон юм.

 

Сонсогч Ларвелл Жонс – Майкл Уинслоу өдгөө 60 настай

Хайр дурлалын дуу чимээг гайхалтай дуурайдаг байсан сонсогч. Тэрээр төрөл бүрийн дуу чимээг өөрийн цаашдын тоглолтондоо гаргасаар л байсан юм.

Уинслоу гурван ч удаа гэрлэсэн, мөн төдий тооны хүүхэдтэй ажээ.

 

Лаверн Хуксийн дүрийг Мэрион Рэмси бүтээсэн юм, өдгөө 71 настай

Энэ эмэгтэй уран бүтээл бүтээх замыг сонгосон, гэхдээ дуучин бас хөгжмийн зохиолчийн хувьд.

 

Түрүүч Карл Прокторын дүрийг бүтээсэн Лэнс Кинси, 64 настай

Киноны муу талын дүрийн туслахыг бүтээсэн жүжигчин энэ мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилласан юм. Түүний бүтээсэн дүрүүд нь ихэнхдээ туслах дүрүүд ажээ.

Одоо тэрээр эхнэрийн хамт хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байна. Жүжигчнээс гадна Кинси кино зохиолч, продюсероор ажилладаг.

 

Дэвид Граф, 1950-2001

Уг кинонд тусгай ангийн байлдагч байсан сонсогч Южин Тэклберригийн дүрийг бүтээсэн.

Түүний жүжигчний амжилт тийм ч сайн байсан гэхээргүй: цөөн хэдэн олон ангит кинонд дүр бүтээжээ. Хайртай эхнэрийн хамт хоёр хүүгээ өсгөсөн бөгөөд зүрхний шигдээсээр нас баржээ.

 

Коллин Кэмп, 65 настай

Кэтлин Киркланд гэх нэртэй дүр Тэклберригийн найз бүсгүй байсан. Коллин жүжигчнийхээ хувьд хоёр ч удаа “Golden Raspberry” шагналд нэр дэвшиж байжээ.

Харин урлагийн амжилт нь продюсерын хувиар ирсэн юм.

Жон Голдвинтой 15 жил ханилсан бөгөөд тэд нэг охинтой.

 

Боб Голдтуэйт, 56 настай – “Captain Zed” олон ангит кинонд

АНУ-ын ирээдүйн алдар стэндап-комедиан, алдартай олон ангит кинонд тоглохоосоо өмнө жүжигчний мэргэжлээрээ ажиллаж байсан юм.

Угтаа бол тэр 2005 онд тайзаа орхиж байгаа гэж зарласан байсан ч 2010 онд сүүлчийн концертоо тавьжээ.

Боб хоёр дахь эхнэртэйгээ амьдардаг, эхний салсан эхнэрээсээ нэг охинтой.

 

Ахмад Маузерийн дүрийг бүтээсэн Арт Метрано – 82 настай

Үзэгчдийн сэтгэлд зүрхэн хамгийн их хоногшин үлдсэн “Police Academy” киноны дүр бол Ахмад Маузер гэхэд буруудахгүй.

1989 онд гэртээ унаснаасаа болж тал бие нь мэдээгүй болсон, гэхдээ тэрээр бүрэн эдгэрч чадсан юм.

“Jews Don’t Belong on Ladders…An Accidental Comedy” – бол түүний шоу, 75 гаруй мянган доллар цуглуулж чаджээ. Цуглуулсан орлогоо нуруу, нугасны бэртэл гэмтэлтэй хүмүүст тусламж болгон илгээсэн юм.

 

Тим Казурински, 68 настай

Бүтэлгүй сонсогч Свитчак. Өнөөдөр ч жүжигчнийхээ ажлыг хийгээд л явж байна, тэрээр олон ангит кинонд дүр бүтээсээр… Өөрийгөө театр, телевизэд бас кино зохиолч, сэтгүүлчээр сорьж үзсэн. Үнэндээ онцгой амжилт олж чадаагүй юм.

Тим эхнэрийн хамт хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлжээ.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *