Хөхний даруулгаа яаж өмсдгөөс таны зан чанарыг тодорхойлно

6
1
31,109

Patti Wood бол биеийн хэл хийгээд хүний зан байдал судлаач мэргэжилтэн нэгэн бөгөөд ‘Snap: Making the Most of First Impressions, Body Language and Charisma’ нэртэй ном хэвлүүлсэн. Тэрбээр бүсгүй таны хөхний даруулга хэрхэн өмсөж байгааг хараад л таны зан араншингийн тухай олон зүйлийг хэлж чадна. Wood-ын хэлж байгаагаар “Жолоодогч, нөлөөлөгч, дагагч, анхааралтай хянагч гэсэн зан чанарын дөрвөн ялгаатай төрөл байдаг. Тэд аливаа юмсыг хийхдээ өөр өөрийн өвөрмөц арга барилаар хийхийг зорьдог.” гэнэ.

Эмэгтэйчүүд хөхний даруулгаа дөрвөн өөр хэлбэрээр өмсдөг ба тус бүрдээ өөр өөр утга агуулдаг байна.

Хэрвээ та даруулганыхаа түгжээг урд талдаа түгжээд эргүүлэн аягыг нь урдаа гаргадаг бол та бол ‘нөлөөлөгч’. Та анхаарлын төвд байж, бусдад таалагдах дуртай. Та үргэлж сайхан харагддаг. Гэхдээ та амархан уйддаг.

Хөхний даруулгаа яаж өмсдөг чинь таны зан чанарын тухай олон зүйлийг өгүүлдэг 1

Хэрвээ та хөхний даруулганыхаа түгжээг түгжихдээ гараа нурууныхаа ард байрлуулан шууд түгждэг бол та ‘дагагч’ хүн. Та уламжлалыг дагаж, танд юу заасан тэр замаар л явдаг. Та нийтэч, сайн сонсогч нэгэн. Гэвч та өөрчлөлтөнд дургүй.

Урдаа түгжээтэй хөхний даруулга сонгодог бол та ‘жолоодогч’ хүн. Та цагийг дэмий үрдэггүй, бүтээлч, чадварлаг нэгэн. Гэхдээ та хяналтаа алдахаас айдаг.

Хөхний даруулгаа яаж өмсдөг чинь таны зан чанарын тухай олон зүйлийг өгүүлдэг 2

Хөхний даруулганыхаа түгжээг эхлээд түгжиж байгаад толгой дээгүүрээ углаж өмсдөг бол та ‘анхааралтай хянагч’ гэсэн үг. Та юмсыг эхнээс нь л зөв хийх дуртай. Үйл хөдлөл хийхийн өмнө нөхцөл байдлыг тунгаан боддог. Гэхдээ та анхаарлын төвд байх үнэхээр дургүй.

Ингэхэд та яг яаж хөхний даруулгаа зүүдэг вэ?

 

31
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Болорчимэг Болор

    Болорчимэг Болор

    2015/08/25 at 14:03

    Yaaag unen bn shd

  2. Tserendorj Choi

    Tserendorj Choi

    2015/08/26 at 00:17

    Erchuud bandaashaa yaaj omsdogoos zan chanariin bas todorhoiloj bolohuu.

  3. С. Алтаннавч

    С. Алтаннавч

    2015/08/26 at 13:42

    Hudlaaaa

  4. Zochin

    2015/08/26 at 18:16

    Hud 2

  5. Зочин

    2015/08/27 at 01:10

    Бүр яг хэлчихлээ шд ?????

  6. Зочин

    2017/05/04 at 13:06

    nmg bol yg hellee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.